
Индонез улсын нийслэл Жакарта хотод энэ оны арваннэгдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн шүүхийн шинжилгээний холбооны 14 дэх удаагийн уулзалтад Монгол улсыг төлөөлж тус хүрээлэнгээс хоёр албан хаагч амжилттай оролцлоо.
Азийн 17 улсыг хамарсан энэхүү уулзалтаар Шүүх шинжилгээний байгууллага хооронд мэдээлэл солилцож, техник технологийн үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд Шүүх эмнэлгийн тоног төхөөрөмж, үйл ажиллагааг илүү боловсронгуй болгож, гэмт хэргийн хөгжлийг дагаж шүүхийн шинжлэх ухааны салбарын хөгжил дэвшлийг сайжруулахад чиглэсэн уулзалт болсон аж.
Тус уулзалтын үеэр, цагдаагийн дэслэгч Г.Батнасан “Legal Hunting and Poaching Activity in Mongolia”, цагдаагийн хошууч М.Түмэннаст “Forensic examination of signatures: theory and methodology” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлж, бусад улсын төлөөлөгч нартай уулзаж, шүүхийн шинжилгээний салбарын үйл ажиллагааны туршлагын талаар мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаа тухайгаа илэрхийлэв.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан
Эх сурвалж: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн