“Дижитал сити” төслийнхөн нийслэлийн иргэдтэй хамгийн ойр ажилладаг, хороодын 1800 гаруй хэсгийн ахлагчийн ажлыг хялбарчлах, шуурхай, үр дүнтэй болгох зорилгоор “Хэсгийн ахлагч” аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж буй гэнэ. Иргэдэд тулгарсан асуудлыг төрийн байгууллагад яаралтай хүргэх, шийдэх, үйл ажиллагааг цахимжуулах шаардлагад тулгуурлан уг шийдлийг олжээ. Уг аппликэйшнийг ирэх оны хоёрдугаар сарын 1 гэхэд хэрэглээнд нэвтрүүлэх аж. Улаанбаатар хот цахим шилжилтийг мэдээлэл технологийн үндэсний 70 гаруй аж ахуйн нэгж, 1000 гаруй инженертэй хамтран 2022-2024 онд хэрэгжүүлж буй. Энэхүү ажлын хүрээнд уг аппликэйшнийг бүтээлгэсэн байна.
Бэлтгэсэн Ж.Гэрэл