Нүүрсний хулгайн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээлэл өглөө.Тэрбээр "Өчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ЭТТ ХК-нд олон улсны аудитын байгууллагын шалгалт оруулъя гэдэг шийдвэр гаргасан. Мөн ЭТТ, Эрдэнэт үйлдвэр зэрэг уул уурхайн томоохон газруудыг олон нийтэл нээлттэй болгохоор шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулсан. IPO гаргах, бонд гаргах ажлыг миний бие ахалж байна.
Жижиг Тавантолгой компанид онц байдал тогтоон БЭТ томилон ажиллаж байна. УИХ-ын нэр бүхий гишүүд олон нийтэд удаа дараа буруу тоон мэдээлэл өгсөн. Энэ нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй хүмүүс нүүрсний хулгайд 45 их наяд төгрөг алдагдсан гэх тооцоолол нь бодит байдалд нийцэхгүй байна" мэдээллийг өглөө.