Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй 575 банк бус санхүүгийн байгууллага 2025 оны эхний улиралд үйл ажиллагаа явуулж байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 8.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Эдгээрийн 95.1 хувь нь үндэснийх бол 4.9 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай юм байна. Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБуудын хувьд салбарын нийт хөрөнгийн 12.6 хувийг эзэлдэг бөгөөд харилцагчдын 5.8 хувьд үйлчилгээ үзүүлдэг аж. Монгол дахь нийт ББСБ-ын өнөөгийн хөрөнгийн эх үүсвэрийн 48.7 хувь нь өр төлбөр, 51.3 хувь нь өөрийнх гэнэ. Үүнийг 2024 оныхтой харьцуулахад итгэлцлийн үйлчилгээний эх үүсвэр 57.6 хувиар, мөн банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр хоёр дахин нэмэгдэж, ББСБ-аас гаргасан өрийн бичиг 79.4 хувиар өсжээ. Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгө манай улсын дотоо¬дын нийт бүтээгдэхүүний 8.9 хувьтай тэнцэж байна. Салбарын нийт зээл зургаан их наяд 325 тэрбум 300 сая төгрөгт хүрсэн нь 2024 оны мөн үеийнхээс 2.2 их наяд төгрөгөөр, 2021 оныхоос 4.4 их наяд төгрөгөөр өссөн дүн гэнэ.
Г.Сансар