Гаалийн ерөнхий газраас энэ оны эхний долоон сарын байдлаарх экспорт, импортын мэдээг танилцууллаа. Тайлант хугацаанд гадаад худалдааны нийт бараа эргэлт 14.2 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 1.4 тэрбумаар буюу 9.2 хувиар буурчээ. Харин экспортын дүн импортынхоос 1.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл эерэг үзүүлэлттэй гарсан байна.
Манай улс дэлхийн 68 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 91.9, Швейцарт тав, АНУ-д 1.2, ОХУ-д 0.4 хувь нь тус тус ногджээ. Нийт экспортын 98.5 хувийг тус орнууд руу гаргасан бараа эзэлсэн гэсэн үг. Мөн 13.3 тн малын мах, дайвар бүтээгдэхүүн, 4.7 тонн алт экспортолсон аж.
Тэгвэл импортоор нийт 6.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулж ирсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 69.6 сая ам.доллароор буюу 1.1 хувиар өссөн гэв. Түүнчлэн 73.1 сая ширхэг өндөг, 31.7 мянган тонн цагаан будаа, 84.2 мянган тонн хүнсний ногоо импортолжээ.
О.Оргилох