Олон улсын “Moody’s” агентлагаас Монгол Улсын 2025 оны зээлжих зэрэглэлийг B2-оос B1 бол¬гон ахиулж, урт хугацааны төлөвийг тогтвортой хэвээр хадгалсныг зарлалаа. Энэ нь манай орны хувьд 2014 оноос хойш авсан хамгийн өндөр зээл¬жих үнэлгээ бөгөөд улсын эдийн засгийн бодлогын залгамж чанар, гадаад итгэлцэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүчин зүйл болохыг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Ингэхдээ манай улсын эдийн засаг тогтвортой өсөж, өрийн удирдлага сайжран, төсвийн сахилга бат бэхжиж, экспортын бүтэц төрөлжиж эхэлсэн нь зээлжих зэрэглэлийг ахиулах үндэслэл болсон тухай онцолжээ. Мөн түүхий эдийн үнэ буурснаас үл шалтгаалан эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, засаглал болон институцийн үр нөлөөний чиглэлд хийж буй шинэчлэлүүд ахиц дэвшил гаргасан гэж дүгнэсэн аж.
Манай улсын зээлжих зэрэглэл ийнхүү сайжирснаар Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэн нэмэгдэх төдийгүй, олон улсын зах зээлээс хөрөнгө татах өртөг багасаж, санхүүгийн тогтвортой байдал бэхжин, арилжааны банкнууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах давуу талтай гэнэ.
Э.Сондор