Монгол Улсын эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхэд энэ онд хоёр тэрбум төгрөг зарцуулжээ. Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллах зэргээр дээрх хөрөнгийг зарцуулжээ. Мөн тус санд 2025 онд иргэдээс эд зүйлээ борлуулах хүсэлт ирүүлж, гэрээ байгуулан, эд зүйлсийг нь орлогоор бүртгэсэн байна. Монголбанкнаас гаргадаг дурсгалын болон франчайз зоосыг ч орлогод тооцдог бөгөөд энэ жил 162 ширхэг дээж зоос нэмжээ. Тэгвэл ирэх жил Эрдэнэсийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын төсвийн төслийг Төвбанкнаас танилцууллаа. Санд дээр дурдсанчлан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, урлагийн бүтээл, сэргээн засварлалт, байгалийн төрц алт худалдан авах зэрэгт мөн хоёр тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Түүнчлэн Монголбанкны зөвшөөрлөөр цутгуулсан франчайз, дурсгалын зоосны 24 300 ширхэг дээжийг нэмэх гэнэ. Ингэснээр 2025, 2026 онд нийт дөрвөн тэрбум төгрөг зарцуулах нь.
С.Дулам