Москва-1980” олимпын мөнгөн медальт, МУГТ Ж.Даваажав агсны нэрэмжит чөлөөт бөхийн энэ оны насанд хүрэгч дийн УАШТ-д 25 багийн 403 тамирчин хүч сорив. Энэ удаагийн тэмцээнд залуучууд хүч түрэн орж ирж, улсын болон тив, дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдөж, бэлтгэл сургуулилалт сайн байгаагаа харууллаа. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Мөнхнар, өсвөр үе болон залуучууд, U23 ангиллын ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэл нар аваргын төлөө өрсөлдөв. Гурван жил дараалж түрүү булаалдахад Б.Мөнхнар сүүлийн хоёрт нь дийлсэн ч шийдвэрлэх барилдаанд 8:5-аар ялж, улсын аваргаар тодорсон юм. 53 кг-д тивийн медальтнууд цөөнгүй бий. Тэднээс Азийн мөнгөн медальт Ц.Намуунцэцэг, тивийн хүрэл медальт Б.Отгонтуяа нар финалд шалгарсан. Б.Отгонтуяа хүчтэй өрсөлдөгчөө хожиж түрүүлэв. 55 кгд О.Ариунзаяа тус тэмцээнд дөрөв дэх удаагаа зодоглож, анхны түрүүгээ авсан. Эл жинд түүнтэй алтан медалийн төлөө хүч үзсэн Т.Баяржаргал дэд байр эзэлжээ. 57 кг-д тив, дэлхийн мөнгөн медальт Б.Хулан таарсан бүх учраагаа ялж, ойрын жилүүдэд аваргаа хамгаална гэдгээ харууллаа. Гурван жил тэргүүлж буй түүнтэй зодоглосон залуу тамирчдаас 19 настай Ү.Мөнхчимэг ялагдаж мөнгөн медалийн эзэн боллоо. 59 кг-д мөн л дэлхийн дэвжээнд зодоглодог аваргууд ширүүхэн өрсөлддөг.
Тивийн мөнгө, хүрэл медальт, ОУХМ Х.Болортуяа шигшээ наймд ДАШТ-ий хүрэл, Азийн мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Даваачимэгтэй барилдаж, цаг дуусахад даралтаар цэвэр ялснаар, хагас шигшээд Азийн мөнгөн медальт Г.Отгонжаргалыг буулган авч тав дахь жилээ өнгөллөө. 62 кг-д дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд өнгөрсөн жилийн тэмцээнд түрүүлсэн, ДАШТ-ий хүрэл медальт Т.Алтжинг ур чадвараараа илүүрхэж, УАШТ-ээс найм дахь алтан медалиа зүүсэн билээ. 65 кг-д Армийн дэлхийн аварга, “Улаанбаатар опен-2025” тэмцээний хүрэл медальт, ОУХМ Н.Нархажид финалд шалгарч, “U-23” ангиллын ДАШТ-ий хошой хүрэл, “Улаанбаатар опен-2025” тэмцээний хүрэл, дэлхийн аварга болон Ази тивийн хүрэл медальт Э.Гантуяатай хүч үзэв. Хоёулаа хүчтэй өрсөлдөгч тул тус жинд гал гарсан барилдаан өрнөж, олны сонирхлыг их татсан. Н.Нархажид Г.Гантуяаг хожиж, энэ удаа улсын шинэ аваргаар шалгарлаа. 68 кг-д зодоглосон дэлхийн медальтнуудаас ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа ДАШТ-ий хүрэл, Ази тивийн АШТ-ий хошой мөнгөн медальт, улсын хошой аварга Т.Энхжин нар ана мана өрсөлдсөн юм. Энэ удаа Э.Дэлгэрмаа олон жил барилдсан туршлагаараа хожиж, мөн тав дахь түрүүгээ авч, амжилтаа дархалсан. 72 кг-д залуу бөхчүүд хагас шигшээд тунасан. Аваргын төлөө Ази тивийн аварга З.Болортунгалаг Э.Одгэрэлийг ялж, дөрөв дэх удаагаа түрүүлэн медалийн тавцанд зогслоо. 76 кг-д дэлхийд танигдаж, олимпын дэвжээнд зодоглосон бөхчүү дээс ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан “Улаанбаатар опен-2025” тэмцээний хүрэл медальт Г.Уртнасанг хожиж улсын аваргаар тав дахь жилээ шалгарч байна. Эмэгтэйчүүдийн багийн нийлбэр (182) оноогоор Ц.Хосбаяр дасгалжуулагч тай “Алдар” спорт хорооны тамирчид тэргүүлж, Г.Наранчимэг дасгалжуулагчтай “Хилчин”-ий бөхчүүд (146 оноо) удаалан, Б.Наранбаатар дасгалжуулагчтай Баянгол дүүрэг “Аваргууд” академийнхан (109 оноо) III байрт шалгарав.