Катарын Доха хотод зохион байгуулсан снүкер биллиардын тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос “Элит снүкер” клубийн тамирчин, тив, дэлхийн хүрэл медальт, ОУХМ Б.Нарантуяа оролцлоо. Тэрбээр алтан медалийн төлөөх тоглолтод шилдгүүдээс Энэтхэгийн тамирчин Киртхана Пандианатай дөрвөн үе өрсөлдөж, 3:1 (44:42, 59:1, 17:49, 57:6)-ээр хожсоноор Азийн хошой аваргаар шалгарав. Манай тамирчин тус хотод 2023 онд болсон ДАШТ-д хүрэл медаль хүртсэн бол өнгөрсөн жил Азийн АШТ-ээс алтан цом гардсан юм. Тэгвэл энэ удаа мөн Энэтхэгийн тоглогчдоос Анупама Рамчандран хүрэл медальтай өндөрлүүлсэн байна. Монголд 2024 онд болсон “Дэлхийн цом”-ын анхдугаар тэмцээнд Анупама Рамчандран Хонконгийн алдарт тоглогч Он И Нг-тэй тэргүүн байрын төлөө тоглож, мөнгөн медаль хүртэж байв.