Латви улсад болсон олон улсын мөсөн уран баримлын фестивальд улс бүрээс шилдэг уран бүтээлчид ур чадвараа сорьсноос багийн баримлын төрөлд Монголоос А.Хишигдалай, Э.Дамдин нарын “Өөрийгөө чөлөөлөх” бүтээл түрүүлэв. Украины сийлбэрчид “Хөргийн хуурайлал” бүтээлээрээ удаалж, Эстони улсын баг “Шугамын хуурайлал” баримлаар хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл баримлын бүтээлийн ганцаарчилсан төрөлд эзэн орны Таутвилас Повилионисын “Нэг алхам”, ХБНГУаас оролцсон Эвангелос Стафилидисын “Хуурамч байдлын жин”, Индонезийн Би Сутамагийн “МАЯА” бүтээл эхний гурван байрт шалгарчээ. Шүүгчдийн нэрэмжит шагналыг Зиле Озолина-Шнайдер Зиле Озолина (Латви) “Хөөрөмжийн нүүр”, Игорь Ткачивский (Украин), “Хэмнэл”, Х.Алтанхүү (Монгол) “Уйдаах” бүтээлд олгосон байна.