АНУ-ын баруун хойд хэсэгт орших Аляска мужийн Фэйрбанкс хотод зохион байгуулсан дэлхийн мөсөн сийлбэрийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн зургаан өдөр үргэлжилж, шилдгүүдээ тодруулав. Жил бүр болдог тус тэмцээнд Монголын сийлбэрчид 11 орны багтай өрсөлдөж, “Бүх зүйл сэрж байна” хэмээх бүтээлээрээ мөнгөн медаль хүртлээ. Энэ удаа багийн бүрэлдэхүүнд уран сийлбэрч Х.Алтанхүү, Ц.Батмөнх, Д.Энхбат, Д.Мөнхтуул багтаж, гар, сэтгэл нэгдэн ажиллажээ.Эхний гурван байрт шалгарсан орнуудаас Филиппиний баг “Торго ба оддын гэрлийн гэрээ” бүтээлээрээ тэргүүлж, АНУ-ын сийлбэрчид “Бьорн Ваерын шуурга”-аараа хүрэл медаль хүртсэн байна.