-Мутант тогтолцоог үндсээр нь нураах явдал бидний зорилго-
Монголын улс төрийн намуудын бүлд шинээр хөл тавьсан отгон нам бол Эх Орончдын Нэгдсэн Нам. Тус намын
дарга Г.Ганбаттай уулзаж ярилцлаа.
-Сонгуулиар эх орон, ард түмэндээ хайр зарласан нам, хүчнүүд олширдог. Эх Орончдын Нэгдсэн Нам тэднээс юугаараа ялгарах юм бэ?
-Манай намыг цэвэр үзэл санаагаараа эвлэлдэн нэгдсэн эгэл хүмүүс үүсгэн байгуулсан. Бидний дунд нэр алдрын боол болсон, хөрөнгө мөнгөний шуналд автсан, эрх мэдлийн мананд төөрсөн хүн байхгүй. 20 гаруй жил ардчилал, зах зээлийн үр шимийг авчирна, эх орноо хөгжүүлнэ гэсэн эрх баригчдын амлалтад итгэж, улс, нийгэмдээ үнэнч зүтгэж, иргэний үүргээ шударга биелүүлж ирсэн эгэл жирийн мянга мянган хүмүүс эцэстээ цөхөрч, улс орныхоо энэ хүнд цаг мөчид нам байгуулж, улс төрийн тэмцлийн замыг сонгосон нь нийгмийн захиалга гэж боддог. Чухамдаа нам гэдэг өнөөгийнх шиг эрх мэдэлтнүүдийн цуглуулга, хөрөнгө мөнг өтн үүдийн орогнол, хувиа хичээгчдийн үүр уурхай байх ёсгүй. Харин улс нийгмийн хөгжлийн бодлогыг боловсруулагч, дэвшүүлэгч, чиглүүлэгч нэг институц байх учиртай.
-Танай нам Монголын хамгийн отгон нам. Улс төрийн орон зай Та бүгдэд олдоно гэж үү?
-Улс төрийн мөн чанар нь аливаа асуудлыг шинээр сэтгэх, өөрөөр харах ухаарал мөн. Нийгэм нь гүн хямралтай, хүнд өвчтэй байвал ард түмэн бүхэлдээ стресст орж, түүний зөвхөн тэргүүний хэсэг болох эх орончид энэ байдлаас гарах гарцыг хайж байдаг. Тийм гарц, арга замыг бид олж харсан болохоор ард түмний дэмжлэг, улс төрийн орон зай хангалттай олдоно. Бидний эхлүүлсэн тэмцэл бол аль нэг нам, хүчинтэй гэхээсээ илүүтэй хуучин шинийг, коммунизм ардчиллыг хольж хутгаж төрүүлсэн мутант тогтолцоог үндсээр нь нураах зорилго юм. Үүний тулд системийн өөрчлөлт хэрэгтэй. Ийм өөрчлөлтийг зөвхөн ард түмний дэмжлэгийг авч байж, үндэсний эвлэрэл, зөвшилцл өөр хийнэ. Нөгөө талаас өнөөгийн Монголын нийгмийг манлайлж, чиглүүлж яваа улс төрийн хүчнүүд дээрх өвчний шалтгаан болжээ. Тэд хувийн явцуу эрх ашигтаа хөтлөгдөн нийгмээ үзэл бодлоор нь талцан хувааж, эрх ашиг, албан тушаал, шагнал, зусардлын хэнээрхэлд автуулж, ард түмнийхээ сэтгэлийг нь хар тамхи шиг хордуулж, эд эсийг нь хорт хавдар шиг сүйтгэж байна. Тэд нийгмийг яг 22 жилийн өмнөх шиг системийн хямрал, ангалын өмнө аваачлаа. Эндээс хувьсгалт хүчирхийлэл, эсвэл сонгуулийн хувьсгал хийх замаар гарах хоёрхон гарц бий. Бид хоёр дахь замыг сонгож, Улсын Их Хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хувьсгалын шинжтэй таван зорилтыг дэвшүүлсэн.
-Хувьсгалт гэдэг үгнээс хүртэл зарим нь айж жийрхэж буй энэ цаг үед хувьсгалт зорилт дэвшүүлдэг нь сонин байна. Товчхон танилцуулж болох уу?
-Олигархи цөөнх л айж байгаагаас биш, ард түмэн эрс шинэчлэлийг хүсэн хүлээж байгаа шүү дээ. Дэлхий даяар өрнөсөн хувьсгалт өөрчл өлт шинэчлэлийн давалгаа Монголыг тойрохгүй. Тиймээс бид Төрийн тогтолцооны хувьсгал хийнэ. Үндсэн хуулиас эхтэй төрийн хямралыг арилгана. Хоёр танхимтай, сонгодог парламентын засаглал тогтоож, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгоно. Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын танхимын гишүүдийг парламентын гаднаас томилно. УИХ-ын гишүүний халдашг үй байдлыг цуцална. Дөч хүрч, ажил амьдралын туршлага суусан нь УИХ-д өрсөлдөж, 55 хүрч хор нь гарсныг нь Ерөнхийлөгчид дэвш үүлнэ. Намыг төрийн үйл ажиллагаа, төрийн албатай хутгалдах, хандив, тусламжаар санхүүжих, хатуу гишүүнчлэл тогтоохыг хориглоно. Төрийн улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний албан хаагчдын эрх зүйн байдлын тухай багц хуулийг гаргаж, стандарт, норм, ёс зүйн дүрэм, карьерын зарчмыг нэвтрүүлж, Төрийн албаны зөвлөлийг төрөөс үйлчилгээ авдаг иргэд, байгууллагын төлөөллөөс бүрдүүлнэ. Бүх шатны Засаг дарга нарыг шууд сонгоно.
Шүүгчийг эрх мэдэлтэн томилдог биш, ард иргэд сонгодог болно. Ерөнхий прокурорыг УИХ томилж, Үндэсний аудитын газрын болон Авлигатай тэмцэх газрын дарга нарыг цөөнхөөс нэр дэвшүүлнэ. Иргэдийн мэдээлэл авах эрхийг хуульчилж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг олон нийтийн хяналт, эзэмшилд оруулна. Эдийн засгийн бүтцийн хувьсгал хийнэ. Даяаршсан дэлхийд давтагдашгүй түүх, соёл, ахуй, генээрээ дангааршиж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлнэ. Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн зангилаа болгож баруун бүсэд эртний түүхт Хархорум хотыг, зүүн бүсэд эзэн Чингисийн өлгий Өндөрхаан хотыг, говьд Оюутолгой, Тавантолгойн их бүтээн байгуулалтыг түшигл үүлэн Даланзадгад хотыг сүндэрлүүлнэ. Байгалийн баялгийг өвөг дээдсийн хишиг, өнөө бидний буян, үр хойчийн өмч хэмээн үзэж, УИХ-ын дэргэд Үндэсний нөөцийн сан байгуулна. Энэ нь байнга өсөн нэмэгдэх ирээдүйн сан байх бөгөөд ард түмний өмч байгалийн баялгийг эзэмшигч, ашиглагч бүр ашиг орлогоосоо санг бүрдүүлэх үүрэг хүлээнэ.
Засгийн газар Татварын өршөөлийн хууль, УИХ Татварын хууль санаачлах, Төсвийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно. Боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах, үндэсний үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлэх үндэсний эрх ашигтай уялдуулан монгол төгрөгийн ханшийг чангаруулах бие даасан бодлого хэрэгжүүлнэ. Үнэ, стандартын хороо байгуулж, үнийн хөөрөгдөл, монопольд зохистой хяналт хэрэгж үүлж, тендерийн луйвар, гааль, татварын дур зорго, авлигын сүлжээг арилгана. Үндэсний хөрөнгө оруулагчдад эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын хариуцлагыг нэмэгдүүлнэ. Нийгмийн бодлогын хувьсгал хийнэ. Нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлнэ. Эдийн засгийн идэвхтэй хүн ам буюу хөдөлмөрийн насны бүх хүнийг халамжаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод хамруулна. Нийгмийн хамгааллын үндэсний бодлогод нийцүүлэн хүүхэд, залуус, эх, эмэгтэйчүүд, ахмад настнуудад чиглэсэн улс төрийн шийдэлтэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Ногоон хувьсгал хийнэ. Ногоон бодлогыг зөвхөн байгаль орчны хүрээнд биш улс төр, эдийн засагт ч хэрэгжүүлнэ. Цөмийн эрчим хүчийг зөвхөн шинжлэх ухаан, эмнэлгийн зориулалтаар ашиглана. Байгалийн татварын хууль санаачилна. Улсын хилийн бүс, байгалийн тусгай хамгаалалттай газар нутаг, гол, нуурын сав, булаг шандны эх, малын бэлчээр, өвөлжөө, хаваржааны газар тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно. Байгаль орчны эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг эдийн засгийн агуулгатай болгоно. Гүний усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглож, усны үнэлэмжийг нэмэгдүүлнэ. Алтны шороон ордын үйл ажиллагааг эдийн засгийн үр өгөөж, ашиглалтын технологи, байгаль орчны үнэлгээг харгалзан үе шаттайгаар хаах бодлого баримтлана. Шударга ёсны хувьсгал хийнэ. Авлигын хэргийг гэм хор, үр дагавраар нь гурав ангилж, ялын ялгавартай бодлого хэрэгжүүлнэ. Шийдвэр гаргах түвшний буюу албан тушаалтнуудын хэргийг Авлигатай тэмцэх газарт харьяалуулж, ялын бодлогыг чангатгана.
Төрийн жирийн албан хаагчдын ахуйн шинж чанартай авлигын асуудлыг Ёс зүйн дүрмээр шийдвэрлэж, ажлаас халах, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах эрхийг тодорхой хугацаагаар түдгэлз үүлэх, төрийн албанд ажиллахыг хориглох, хөөх арга хэмжээ авна.
Гэмт хэргийн шинж чанартай бол Цагдаагийн байгууллагад шилж үүлж, эрүүгийн журмаар шийдвэрл үүлнэ. Ажил, албан тушаалаараа дарамталж авлигын хэрэг үйлдсэн төрийн тусгай албан хаагчдын ялыг хүндрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангиар шийтгэнэ.
Авлига өгсөн этгээд өөрөө гэм буруугаа хүлээж, илчилсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө. Төрийн шагналын тогтолцоог халж, урамшууллын механизмыг нэвтрүүлнэ.
-Сонирхолтой, тодорхой, бас зоригтой хөтөлбөр юм. Ард түмэн дэмжих болов уу?
-Бид сонгуулийн мөрийн хөтөлбөрөө ард түмнийхээ дээрээс харж байгаад биш, дунд нь сууж байгаад хийсэн. Амлалтын биш ажлын хөтөлб өр болсон. ”Ард түмэн ялна” гэсэн уриа дэвшүүлсэн. Хорь гаруй жил албан тушаалтнууд яллаа. Одоо ард түмэндээ жинхэнэ эрхийг нь өгөх цаг болсон. Хамгийн эх оронч хүмүүс бол ард түмэн. Манайх ард түмэндээ нээлттэй, 2.800.000 дэмжигчдийн нам болох эрмэлзэлтэй, үүнийгээ үгээр биш үйлээр хийх зорилготой.
-Бүгд сайхан юм ярьж, амласаар байгаад ард түмэн бүр залхаж гүйцжээ. Өмнө нь та бүгд хаана явсан хэрэг вэ?
-Тэр залхсан ард түмний чинь төлөөлөл бид юм. Хорь гаруй жил итгэж, найдаж, хүлээж, мөрөөрөө амьдарлаа. Сүүлдээ ирээдүйдээ итгэх итгэл алдрах янзтай. Хүмүүс 20 жилийн өмнө коммунизмаас салахын түүс болж байсан бол зарим нь өнөөдөр ардчилалд эргэлзэж, ухарч эхэллээ. Бүр ардчиллыг манлайлж, энэ улс орныг удирдаж явсан нэгэн хүртэл ардчилал гэдэг үг АНУын Үндсэн хуульд байхгүй гэх зэргээр ярих болж. Энэ л хамгийн аймшигтай. Гэтэл бидэнд өөр зам бий гэж үү. Саяхан би Монголын ардчилсан холбооны байранд очсон юм. Ханандаа 1990 оны Ардчилсан хувьсгалын түүхт зургуудыг өлгөсөн байсныг сонирхож харж байтал нэг их танил царай. Тэгсэн чинь 1990 оны гуравдугаар сарын 8-ны өдрийн улс төрийн өлсгөлөнгийн жагсаал дээр “Улс төрийн товчоо огцроход хэдэн хүний амь хэрэгтэй вэ” гэсэн лоозон барьсан хүмүүсийн дунд цэл залуу 25 настай би уухайлаад зогсож байх юм. Би 20 гаруй жил энэ тухай мэдээгүй. Над шиг мянга мянган хүн ардчиллыг Монголд авчрахад ингэж чимээгүй оролцож явсан юм. Гэсэн ч тэдэнд, бидэнд хүссэн үр дүн маань ирсэнгүй. Тэгэхээр өөрсдөө гар бие оролцож, ардчиллын үнэт зүйлийг өмгөөлөн хамгаалахаас өөр аргагүй цаг ирлээ. Чухам үүний учир бид нам байгуулж, сонгуульд оролцож байгаа юм. Мэргэн түмэн маань бидний адил бодол, ухааралтай байж, хамтын ялалтын төлөө нэгэн жагсаалд нэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Б.ТЭГШ