
МҮОНТ-ийн “Залуу зохион бүтээгч” уралдаант нэвтрүүлэг үзэгчдийн сонирхон үздэг шоу ны нэг. Энд тэндхийн дууны наадмаас илүү сонирхолтой, ажил хэрэгч уур амьсгалд болдог тэрхүү нэвтрүүлгийн анхны жилийн төгсгөлийн дугаарт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцохдоо Залуу техникчдийн ордныг хүүхдүүдэд нь өгнө гэж ам алдсан. Социализмын үед хүүхэд залуусын техник сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэхэд хөшүүрэг болж байсан тус ордны үйл ажиллагааг сэргээх тухай сураг зөвхөн хүүхэд гэлтгүй залуу, дунд үеийнхнийг ч баярлуулж, хүлээлт бий болгосон. Залуу техникчдийн ордны суралцагсдын нэг хэсэг нь хүүхэд ахуй цагийнхаа хүсэл, сонирхлоо ирээдүйн ажил, амьдралаа болгосон нь бий.
Өнөө цагт өөрийн мэдлэг чадвараараа баялаг-бүтээгч болох тухай их ярих болсон. Газрын дорх баялагтаа дулдуйдан хөгжиж буй манай улсын хувьд хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болохын тулд залуу үеэ багаас нь хөгжүүлж, шилдэг мэргэжилтэн, зохион бүтээгчдийг бэлтгэхэд одооноос анхаарах ёстой. Ордон хаагдсаны дараа Энэтхэг улсаас манай улсад хөрөнгө оруулан сургууль байгуулахаар болсон байна. Энэ нь мэдээж хүүхэд, залууст эрдэм, мэдлэг түгээх, хоёр орны харилцааг өргөжүүлэх гэ сэн санаа байсан биз. Харин хамтарсан сургуулийн барилгыг манай улс барьж өгөх хүртэл үйл ажиллагааг нь Залуу техникчдийн ордонд явуулж байхаар болсон аж.
Яваандаа Энэтхэг улс хүн, хөрөнгөө татсанаар ордны барилгыг хэсэг хэсгээр нь хувьд шилжүүлж, эзэмшлийн зай талбайг нь мэрж, барилга барьсаар алга дарам газар үл дээжээ. Одоо энд БСШУЯны харьяа Монгол-Энэтхэгийн хамтарсан гэх нэрийн төдий дунд сургууль үлджээ. Ерөнхий сайдын амлалтын талаар тодруулах гэж явсаар БСШУЯ болон холбогдох албаны хүмүүстэй очиж уулзахад “Одоогоор энэ талаар нэг ч шийдвэр, тогтоол гараагүй байна” гэсэн үгээр ам таглав. Ордон хаагдсанаас хойш “гал”-ыг нь унтраачихгүй юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй залуус жижиг холбоо, клуб, төрийн бус байгууллага байгуулан голомтоо сахиж үлджээ. Тэд урьдын адил өргөн хүрээнд хүүхэд залуусыг хамарч чадахгүй ч сонирхоод ирсэн нэгнийг цаашаа гэлгүй үүдээ дэлгэн угтдаг аж. Ингээд Залуу техникчдын ордонд сурч байсан зарим хүнтэй уулзаж ярив.

ЗАЛУУ ТЕХНИКЧДИЙН ОРДНЫГ СЭРГЭЭВЭЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД БАЯРЛААД ДЭМЖИХ ХҮМҮҮС БОЛ БИД
Ж.Адилбиш (МИАТ компанийн Агаарын хөл гийн засвар үйлчилгээний газрын инженер, Нисэх заг варын холбооны ерөнхий дасгалжуулагч),
-Залуу техникчдийн ордныг анх байгуулсан үеийг дурсаач?
-Анастасия Ивановна Цэдэнбал Филатова 1975 онд энэхүү ордныг санаачлан байгуулсан. Тэрбээр Монгол Улсад хүүхдийн олон байгууллага байгуулж өгсөн ачтай нэгэн. Түү ний хүү Ц.Зоригт техникт ихээ хэн сонирхолтой хүү хэд байсан. Ордны зураг төс лийг Москва хотноо хийж гүйцэтгэсэн, зөвхөн хүүхдүүдэд зо риулсан барилга юм. Миний хувьд ууган сурагчдын нэг нь. Ардчилсан хувьсгал ялснаас хойш Залуу техникчдийн ордонд зориулсан төсөв хө- рөнгө багасаж, үйл ажиллагаагаа дөнгөн данган явуулсаар 2000 онтой золгосон. 2001 он гэхэд дугуйлангууд нь эхнээсээ хаагдсан. Хамгийн сүүлд нисэх загварынхан эндээс гарсан даа. Энэ ордон цагтаа хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байж, ирээдүйн ажил мэргэжлийнх нь гарааг тавихад чухал үүрэгтэй байсан гэж боддог. Мөн ордны төв байрнаас гадна Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн урд нислэгийн зориулалтын талбайтай байсан. Нисэх, усан онгоц, авто загвар, физик, одон орон зэрэг техникийн чиг лэ лийн 16 дугуйланд 2000- аад хүүхдийг хичээлийн бус цагаар сургадаг байлаа. Дээр нь техникийн, модны, хэвлэлийн цех байсан. Нэг үгээр асар том материаллаг бааз байсан гэсэн үг. Одоо үүн шиг бааз байгуулъя гэх юм бол ихээхэн хөрөнгө хэрэгтэй. Тухайн үед Зөв лөлтийн мэргэжилтэн багш нар ирж, олон төрлийн хичээл заадаг байсан. Үүгээрээ зөвхөн бидний сонирхлыг хөгжүүлж байсан хэрэг биш, Монгол Улсын хөгжлийг ирээдүйд авч явах мэргэжилтнүүдийг бэлтгэж байжээ.
-Залуу техникчдийн ордноос үүсэлтэй хэч нээн клуб одоо ажиллаж байгаа вэ?
-Нисэх загварын хувьд бусад дугуйлангаас илүүтэй хөг жиж байсан гэхэд болно. Тиймээс нисэхийн 5-6 клуб одоо ажиллаж байгаа. Тухайн үед бид олон улсын чанартай, социалист орнуудын дунд зохиодог нөхөрсөг уралдаан тэмцээнд амжилттай оролцдог байв. Миний хувьд 1977, 1979 онд Болгарт тэмцээнд оролцож байлаа. Бидний хийсэн бүтээлийг Монголын хувьсгалт залуучуудын эвлэ лийн Төв хорооны дарга гадаадын бүтээл байна хэмээн андуурч байсан удаатай. Тэр үеийнхэн тийм л бүтээлч, чадварлаг байсан. Зөвлөлтийн багш нарын зааж, сургаж байсны гавьяаг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй.
-Амьдралын тань нэг хэсэг болсон спорт танд юу өгөв. Хүмүүжил төлөвшил, ажил мэргэжлийн замд тань хэрхэн нөлөөлсөн бэ?
-Маш их дэм болсон. Үүнийг манай ордныхон бүгд нэгэн дуугаар хүлээн зөвш өөрч, амьдрал дээрээ ч баталсан. Бид “ордны школ” гэж ярьдаг юм. Миний хувьд дунд сургуулиа төгсөөд ОХУ-ын Омск хотын нисэхийн дээд сургуулийн хуваарь авсан. Энэ нь техникийн наад захын мэдлэгтэй байсны минь ач. Энэ спорттой 40 шахам жил амьдралаа холбожээ. Өнөөдөр хообийгоо хоол болго чихсон явна. Хүн хэчнээн “Би дуртай” гэж хашгираад, ажил амьдралын замаа зөв олж чадахгүй бол яах юм бэ. Тухайн үед Филатова гуай ордонд ирээд хамгийн түрүүнд бие засах газраар орж үзнэ. Учир нь эндхийн бүх юм хүүхдийн төлөө зориулагдсан учраас цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байх ёстой. Мөн бид ордондоо улавч өмсдөг байсан. Хэрэв мартах юм бол дугуйлангийн хаалга “хаалттай” гэсэн үг. Тиймээс улавчаа мартахгүй, хичээлдээ хоцрохгүйн тулд их хичээдэг байв. Эндээс бид муу юм сураагүй. Харин ч үүний хүчинд том дарга, сайд, инженер, архитектор, нисгэгч, хуульч, эдийн засагч болчихсон яваа нь цөөнгүй. Бид ний үеийнхэн ингээд замаа олчихсон явж байгаа бол хойч үеийн маань ирээдүй бүрхэг байна. Ямар сайндаа л өнөөдөр монголчууд барилгаа барьж чадахгүй, гадаад дотоодоос ажилчид оруулж ирэхэв дээ. Бид тухайн үед сайн ч муу ч өрөм, токерийн машин гэж юу байдгийг гадарладаг болчихсон, адаглаад түүн дээр ажиллаад сурчихсан байлаа. Гэтэл одоо ны хүүхдүүд дийлэнх нь алх, хадаас зөв нийлүүлчихэж чадахгүй.
-Техникийн спорт нь хөл бөмбөг, сагс зэрэг биеийн хүч илүүтэй шаарддаг төр лүүдээс оюун ухааны гэдгээрээ онцлог байх?
-Тийм ээ, бид онгоцоо нисгэчихээд хойноос нь явж авчирдаг учраас эрүүл мэнд, бие махбодод ч хэрэгтэй. Тухайн үед бид хоорондоо үндэсний бөхийг дэмжээд болж байгаа мөртлөө яагаад биднийг дэмждэггүй юм бол гэж ярьдаг байсан. Сайн бөх цол авч, сайхан алдар нэртэй болоод олонд дуурсагдах бол, бид үндэсний баялгийг жинхэнэ утгаар нь бүтээж чадна шүү дээ. Би “Оюу толгойг ухах биш, оюунлаг толгойг ухъя” гэж хэлэх дуртай. Манай ордонд Төр Засгийн толгойд ажиллаж яваа “Буян”- гийн Б.Жаргалсайхан, сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар хичээллэж байсан. Харин одоо тэдэнд ордноо гэх сэтгэл дутаад байна уу даа гэж бодогддог.
-Одоогийн техникийн салбарын хөгжил таны бодлоор хаахна явна вэ?
-Тасалдсан байдал одоо сэргэж байна. Эцэг, эхчүүд одооноос юм ойлгож эхэлж бай на гэж боддог. Бид нэг хэсэг эдийн засагч, хуульч гээд л хошуурсан. Харин одоо хүүхдэд юу хэрэгтэй, тэд хэтдээ юугаар хоолоо олж идэх вэ гэдгийг ухаарч байна. Даанч клубийн маань хүчин чадал жилдээ 10, 20-хон хүүхдийг сургахад л хүрэлцэж байна.
-Балчир хүүхдүүд наад зах нь ямар ч утасны түгжээг амархан гаргачихдаг, тоглоомыг нь олчихдог болсон. Гэхдээ энэ нь тэдний оюун санааг хэрэглэгч талаас нь илүүтэй хөгжүүлээд байна уу гэж боддог. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Тийм шүү. Хүн бүр хэрэглэгч болчихвол хэн үйлдвэрлэх юм бэ. Хүүхдийн гэх тодотголтой хэдэн зуун байгууллага бий. Тэд мэдээж хүүхдийн төлөө өөрсдийн алба үүргээ биелүүлээд явж л байгаа. Харин энэ дунд нэгэн том цоорхой байгааг анзаарч байгаа болов уу. Залуу техникчдийн ордныг сэргээвэл хамгийн түрүүнд баярлаад уухайн тас дэмжих хүмүүс бол, бид шүү
БИДНИЙГ ЭРГЭЭД НЭГТГЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Х.Гансүх (Усан онгоцны загварын клубийн захирал),
-Залуу техникчдийн ордныг сэргээнэ гэж дуулаад баярласан л биз дээ?
-Тэгэлгүй яахав. Ордныг сэргээх тухай шийдвэрийг сон соод маш их баярласан. Гэхдээ тэгээд л таг чиг болчихсон. Ордон хаагдсаны дараа сонирхол хүслээрээ нэг дэж үлдсэн манай хэдэн сурагч л одоо усан онгоцны загварын клубийг авч явна. Бид хүүхдүүдийн хичээл эхлэхтэй зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс одоогийн байд лаар манайхан өөр өөрсдийн ажлаа хийгээд явж байна. Техник технологийн олимпиад, “Залуу зохион бүтээгч” уралдаант нэвтрүүлэг зэрэг арга хэмжээ зохион байгуулж, манай салбарын үйл ажиллагаа сэргэж эхэлж байгаад урамтай байдаг. Гэхдээ манай хөрш орнуудын хувьд энэ сал бараа төр нь бодлогоороо авч явдаг. Харин манай ул сад одоо биднийг эргээд нэгтгэх, үйл ажиллагааг маань төрөөс бодлогоор дэмжих зохицуулалт л үгүйлэгдэж байна.
Ж.БИНДЭРЪЯА