“Та намайг УИХ-д сонгочих. Би амьдралаа сайжруулаад авъя. Дараагийн сонгуулиар та бүхэн энэ Батыг сонго. Тэгээд хэдүүлээ ээлжлээд амьдралаа дээшлүүлье”... 2008 оны сонгуулийн үеэр богино долгионы радиогоор ийм нэгэн хошин яриа цацагдаж байж билээ.
УИХ-д нэр дэвшигчид ард түмэн, улс орныхоо амьдралыг өөд татаж, хөгжүүлэх зорилгоо янз бүрээр тодорхойлдог. Гэтэл цаана нь хувийн бизнес эрхлэх боломжоо хууль тогтоох эрх мэдлээр далимдуулан өргөтгөх, өөрийн болон найз, нөхөд, хамаатныхаа амьдралыг ийм замаар өөд татах аминчхан бодолтой хүн цөөнгүй.
Ийм хүнийг сонгосон бол аминч зорилгоо хэрэгжүүлэхэд л тэр хүчин чармайлт гаргах нь мэдээж.
УИХ-ын гишүүд нэг нэгнээ гадаад, дотоодынхны захиалгаар хуулийн төсөл санаачлан батлуулдаг гэдгээ ил цагаан ярьдаг. Үүнийг л радиогоор шоглож ярьж л дээ. Энэ бол цөөнх нь баяжих гарц. Гэтэл тэд хэдхэн хүнийг биш олонхийг, ард түмнийг ядуурлаас гаргаж, амьдралыг нь сайжруулахын тулд сонгогдсон байдаг. УИХ-ын сонгуульд нам, эвслээс тойрогт болон жагсаалтаар нэр дэв шигчдийн нэрсийг хэвлэлээр танилцууллаа. Тэдний дунд ажилг үй хүн чамлахааргүй олон байна. Ялангуяа МНН голдуу ажилг үйчүүдийг сойжээ. Тэднийгээ УИХ-д ажил оруулж, амьдралыг нь өөд татах гээд байгаа юм даг уу даа. Том нам нь бол компанийн захирал, бизнесмен олонтой юм. Мөн гөтэй хүн улам их мөнгөтэй болохын төлөө зүтгэдгийг өнгөрсөн 20 жилийн та бидний сонголт баталсан.
Одоо тэгэхлээр ажилтай болж, амьдралаа сайжруулах гэ сэн ажилгүйчүүдийг өрөвдөх үү, угийн бэлтэй, түүнийгээ улам зузаатгах гэсэн шуналтнуудыг сонгох уу. Сонгогчид бид шийднэ. Сонгуульд оролцож буй 11 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлб өрийг түрүүчээс нь сонирхоход “Монгол хүнийг эх орондоо ажил, орлоготой, эрүүл, боловсролтой, чинээлэг сайхан амьдруулна” гэсэн түгээмэл зорилготой байна. Арга, зам нь өөр боловч бүх намын зорилго ижил. Тухайлбал, МАНын мөрийн хөтөлбөрийг үзвэл эрх барьж явсан нам учраас хийсэн, хийх зүйлээ жагсаажээ.
Өнгөрсөн дөрвөн жилд цалин, тэтгэвэр, тэт гэмжийг гурав дахин нэмсэн. Дундаж цалин 650 мянга, тэтгэвэр 195,000 болсон гэнэ. Эдийн засгийн өсөлт энэ онд 19,7 хувьд хүрнэ, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 5000 доллар болно гэсэн байна. 2016 онд энэ хэмжээ 12 мянган долларт хүрэх юм байх. Бас ажилгүйдэл 2010 онд 9,9, 2011 онд найман хувиар буурсныг мэдээлжээ. Гэвч бодит байдал арай өөр. Цалин, тэтгэвэр нэмэгдсэн ч мах, гурил гээд өргөн хэрэглээний барааны үнэ зэрэгцээд хэд дахин өсчихсөн. Цалин 500 мянган төгрөг болоход талхны үнэ 250 төгрөг, мах кг нь 4000-5000 төгрөг байгаа бол өөр. Гэтэл өнөөдөр “Атар” талхнаас бусад нь 1000 төгрөг давж, үхрийн нэг кг мах 9600 төгрөг хүрчихээд байна. Ийм өртөг өндөр орчинд сарын 500 мянган төгрөгийн орлогоор өрх гэрээ яаж тэжээх билээ. Үнэндээ 500 мянган төгрөгийн цалин авч чадаж байгаа нь бас хэд билээ. Ингээд л эдийн засгийн 19 хувийн өсөлт иргэдийн хаалгаар шагайж “амжсангүй”.
Харин цөөхөн хэдэн хүний амьдрал хэт “сагасан”. Ийм хүмүүсийг нийгэм “өхөөрдөж”, олигархиуд гээд нэрлэчихжээ. Улс төрийн намууд ирэх жилүүдэд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үргэлжлүүлэн нэмэхээ амлаж байгаа. Ажлын байрыг нэмэгд үүлж, иргэдээ чинээлэг, орлоготой амьдруулахыг МАН, АН, ИЗНН гээд бараг бүх нам мөрийн хөтөлбөртөө тунхаглажээ. АН-ын хөтөлбөрийн 70 хувь нь иргэдээ ажил, орлоготой болгоход чиглэсэн байна. ИЗНН ажилгүйдлийг 50 хувь бууруулахаа мэдэгджээ. Үйлдвэр олноор барьж, ажлын байр нэмэгдүүлэх хэрээр иргэдийн амьдралыг сайжруулах... адилхан л зорилт. Гэхдээ хэрэгжүүлэх арга замаараа ялгаатай. МАН цалинг 1,3 сая төгрөг болгохоо шууд зарласан бол АН салбар салбарын онцлогийг харгалзан ялгаатай, бас зарлахгүйгээр нэмэх зарчмаа тодорхойлсон. Намууд амлалтаа өгдгөөрөө өгнө. Гол нь хэн нь хэдэн жил төр барихдаа амласнаа хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэдэг л чухал. Үүнийг сонгогчид анзаарах биз. Ямар ч байсан цөөнх баяжиж, олонх ядуурдаг байх ёсгүй. Бид нийтээрээ чинээлэг амьдрахыг, тийм хууль эрх зүй, нийгмийн боломж, дэмжлэгийг хүсэж байна.
С.ТУУЛ