Ардчилал бол олонхын засаглал юм. Ардчилсан төр улс сонгуулиар байгуулагддаг. Сонгууль гэж юу вэ. Сонгууль гэдэг нь сонгох гэсэн утгатай. Төр улс гэдэг нь хүмүүс гэсэн утгатай. Ардчилсан Төр улс гэдэг нь олонхын төр улс юм, олонхын Төр улсыг өнөөгийн нийгэмд төлөөллийн зарчмаар байгуулдаг билээ. Тэгэхээр олонхын сонгосон хүмүүс ардчилсан Төр улсыг удирддаг.
Монгол Улсын хувьд ардчилсан Төр улсыг дөрвөн жил тутам явуулдаг сонгуулиар байгуулахыг Үндсэн хуульдаа заажээ. Тэгэхээр сонгууль ардчилсан Төр улсын үндэс болно. Иргэддээ Монгол Ул сын 2012 оны сонгуулийн тогтолцоог тайлбарлаж хүргэх нь судлаач миний үүрэг гэж үзэн, энэхүү өгүүллийг толилуулж байна. Чингэх дээ өнгөрсөн сонгуулийн тогтолцоог тайлбар лах гэж цаг гарздаад хэрэггүй гэж үзлээ.
Монгол Улс 1.861.063 сонгогчтой гэж Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор мэдээл сэн. Улсын хэмжээнд 26 тойргийн хорооны сон гогчийн тоог (Хүснэгт 1) гаргажээ.
.jpg)
Дээрх хүснэгтийг тайлбарлая. Сонгогч, нэр дэвшигчийг тайлбарлах шаардлагагүй нь ойлгомжтой. Харин санал хуваах субъектийн тоо гэж юу вэ? Жишээ нь, Архангай аймгаас нэр дэвшигч нь 13, үүнээс улсын их хуралд суух гишүүний тоо нь хоёр, бөгөөд сонгогчдын санал хуваах субъект нь ес байгаа. Үүнд Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нар нь МАН-аас нэр дэвшиж байгаа. Энэ хоёр хүн санал хуваах есөн субъектийн нэг нь болж байгаа юм. АН-аас нэр дэвшигч Н.Батбаяр, Б.Болор нар нэг субъект, МНН-ын нэг нэр дэвшигч нэг субъект, ИЗННын хоёр нэр дэвшигч нэг субъект, МУНН нэг субъект, “Гурав дахь хүчин” эвсэл нэг субъект, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж байгаа хоёр хүн нэг субъект, ИХН-аас нэг субъект, бие дааж нэг субъект гээд нийт сонгогчдын санал хуваах есөн субъект байна. Субъектэд багтаж байгаа хоёр нэр дэвшигч нэг санаа, нэг зорилготой. Харин есөн субъект нь хоорондоо өрсөлдөгчид бөгөөд сонгогчийн саналыг хувааж авах юм.
59737 сонгогчтой Архангай аймгийн сонгогчдын санал ес хуваагдах бөгөөд сонгогчид 100 хувь санал хураалтад оролцсоноор есөн субъектэд саналыг тэгш хувааж үзвэл тус бүрдээ 6638 сонгогчдын санал авна гэж бодъё. Бүх субъект тэнцүү санал авсан тохиолдолд 6638+1 санал авсан субъект УИХ-д сонгогдох юм.
Харин бодит байдалд үүнээс өөр байх нь гарцаагүй. Учир нь, сонгогчид 100 хувь сонгуульд оролцдоггүй бөгөөд сонгуулийн дөрвөн жил тутамд сонгогчдын санал өгөх хувь буурсаар байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд дунджаар сонгогчдын 60 хувь нь сонгуульд оролцож байжээ. Энэ жил 50+1 хувьдаа хүрэхгүй байх магадлалтай. Архангай аймгийн 59737 сонгогчдын 60 хувь нь 35840 сонгогч болж байгаа юм. 35840 сонгогчоо есөн субъектдээ хувааж үзвэл 3982 сонгогчийн санал болж байгаа бөгөөд 3990+1 сонгогчийн санал авсан субъект УИХ-ын гишүүн болох боломжтой юм.
Сонгогчид саналаа тэнцүү хувааж өгөхгүй гэдэг нь судалгаа болон урд жилүүдийн УИХын сонгуулиар нотлогдож байгаа. Жишээ: МАН сонгогчдын 30 хувийн саналыг авдаг, АН сонгогчдын 30 хувийн саналыг авдаг, ИЗНН 15 хувийн саналыг авдаг, шинээр байгуулагдсан МАХН-МҮАН-ын “Шударга эвсэл” 15 хувийг авах байх, үлдсэн 10 хувийг бусад нам, эвсэл, бие даагчид авах байх. Нотолгоо: Архангай аймагт УИХ-д сонгогдож гишүүн болох хоёр мандат, мөн нэг намын мандат байгаа нь сонгогчдын сэтгэл санаа, сонголт хийх ухааныг гурав хувааж байгаа бөгөөд Монголын санал өгөх сонгогчдын дийлэнх хувь нь саналаа гурван өөр субъектэд өгнө. Жишээ: сонгогч Болд санал өгөхдөө МАН-ын хоёр нэр дэвшигчийн нэгэнд, АН-ын хоёр нэр дэвшигчийн нэгэнд, удаах гурав дахь сонголтоо ИЗНН эсвэл МАХНМ ҮАН-д өгөх магадлал 30 хувь байгаа юм. Цөөн тооны сонгогч бусад нам, эвсэл, бие даагчид өгөх юм. Тэгэхээр 35840 сонгогчдын 30 хувь нь 10752+ сонгогч болж байгаа бөгөөд МАН-аас нэр дэвшигчид, АН-аас нэр дэвшигчид аль аль нь 10752+ сонгогчийн саналыг авах боломжтой. ИЗНН-аас нэр дэвшигч болон намын нэрээр 5376 сонгогчийн санал, МАХН-МҮАН-аас нэр дэвшигчид болон намын нэрээр 5376 сонгогчийн санал авах зэргээр сонгууль болох болов уу.
Улсын хэмжээнд намуудын нэрийн жагсаалтаас МАН сонгогчдын 30 хувийн саналыг авсан болохоор нэрийн жагсаалтад байгаа 28 хүний эхний 8-9-ийг УИХ-д сон гогдсонд тооцно. Сү.Батболдоос Ж.Энхбаяр хүр тэлх хүмүүс сонгогдоно. АН-ын хувьд 30 хувийн саналын эр хээрээ Н.Алтанхуягаас Р.Гончигдорж хүртэлх 8-9 хүн УИХ-д сонгогдох юм. ИЗНН-аас С.Оюунаас М.Хүрэлсүх хүртэлх дөрвөн хүн УИХ-д сонгогдоно. МАХН-МҮАН-аас Ч.Улаанаас З.Баянсэлэнгэ хүртэлх дөрвөн хүн УИХ-д сонгогдох байх. Үлдсэн 2-6 хүн бусад намаас босго (квот) саналын хувийг давбал УИХ-ын гишүүд болох юм.
.jpg)
Нийт сонгогч 1.861.063 хүн, үүнээс 60 хувь нь буюу 1.116.638 сонгогч саналаа өглөө гэж бодоход УИХ-д биднийг төлөөлж суух 48 гишүүний авсан санал нийлээд 334 991 болж байгаа нь ардчилалын зарчим, олонхын засаглал, ардчилсан Монголын Төр улсын сонгуулийн технологи, тогтолцоо буруу байгааг харуулж байгаа юм. 1.861.063 сонгогчоос ердөө 334991 нь л УИХ-ын гишүүдийн 48-ийг бүрдүүлнэ. Тиймээс сонгуулийн ийм тогтолцоо нь Үндсэн хууль зөрчиж, ардчилсан Төр, олонхын төлөөлөл гэдэг зарчмыг гажуудуулж байна.
Сонгуулийн тойргийн сонгогчдын тоо харилцан адилгүйгээс болоод Сонгинохайрхан дүүр гээс УИХ-д сонгогдох саналын тоо 32313 байхад, Өмнөговь аймгаас сонгогдох саналын тоо 6434 буюу зөрүү нь 5:1-ээр ялгаатай байгаа юм. Энэ нь сонгуулийн тогтолцоо, хууль нь буруу байгааг нотлох бас нэг баримт болно.
Сонгуулийн ирц яагаад буураад байгаа вэ? Сонгуулийн ирц хэдийгээр сонгогчдын асуудал мэт боловч үнэн хэрэг дээрээ Монголд улс төрийн намуудын буруу үйлдлээс болж байгаа юм. Зүй нь улс төрийн нам нь үр дүнтэй мөрийн хөтөлбөр, чанартай сайн, үнэнч, шударга, Монголоо гэсэн сэтгэлтэй нэр дэвшигчдийг сонгогчдод санал болгох учиртай. Улс төрийн нам бол үйлдвэр, бүтээгдэхүүн нь нэр дэвшигчид, бүтээгдэхүүний сурталчилгаа, шошго нь мөрийн хөтөлбөр, бодлого юм.
Улс төрийн намын нийлүүлсэн бүтээгдэхүүн өнгөрсөн жилүүдэд хуурамч, хэрэглээнд нийцдэггүй, чанарын шаардлага хангахгүй хятад бараатай адил байсан юм. Ардчилал, зах зээлийн шаардлагаар эдгээр хуурамч бүтээгдэхүүн хэрэглээнээс гарах учиртай. Гэтэл улс төрийн нам гэх хуудуутай үйлдвэрүүд хуучин хуурамч бараагаа шинэ мөрийн хөтөлбөр гэх шошгоор сольж наагаад, иргэдэд нийлүүлсээр байгаа нь Монголын нийгмийн гуниг, харамсал болж байгаа бөгөөд сонгогчдын сонгуульд оролцох идэвхийг тэр хэрээр доош нь чангааж байгаа юм. Нэг ёсондоо хортой архийг гоё шошго, сав баглаа боодолтой нийлүүлээд байна.
Улс төрийн намын оршин тогтнох үндэс нь бүтээгдэхүүнээ шинэчилж, хэрэглээнд нийцсэн, чанартай сайн, хүний сэтгэл татсан шударга бүтээгдэхүүнийг сонгогчдод санал болгосноор засгийн эрхийг авах учиртай. Энэ сонгуулийн тогтолцооны дагуу судалгаа хийж дүгнэлт гаргавал МАН-аас тойргоос 14, намын жагсаалтаас найм, нийт 22 нэр дэвшигч УИХ-ын гишүүн болох болов уу. АНаас тойргоос 14, намын жагсаалтаар найм, нийт 22 нэр дэвшигч, ИЗНН нийт 10, МАХН-МҮАН нийт 10, бусад нам, эвсэл, бие даагчаас 14 хүн УИХ-д гишүүнээр сонгогдох байх.
Хувь тэнцүүлсэн тогтолцоо сонгогчдын саналыг гээх нь бага боловч Монгол Улсын хувьд хулхи улс төрийн намтай байгаа тохиолдолд нэр дэвшсэн нөхөд нөгөө л бахь байдгаараа байх болно. Намын санхүүжилт, намын хүний нөө цийн талаарх бодлого буюу намын нэр дэвшигч-бүтээгдэхүүний бодлого маш муу мафиж сан шинжтэй байгаа нь сонгогчдын санал өгөх идэвх буурсаар байхын нотолгоо болно.
Э.АЛТАНШАГАЙ Судлаач