Намрын өвс хөр цасан дор өвөлжихийн адил, нарыг угтан дахин соёолохын адил найман зууны дараа монголчуудад нэгэн боломж ирэв. Их гүрний үлдэгдэл, эзэнт улсын хэлтэрхий төдийгөөр Монголыг төсөөлж асан дэлхий ертөнцөд сэтгэлдээ бугшсан омгорхлоо, зүрхэндээ тээсэн итгэл, бэтгэрлээ, тархиндаа нуусан эрдэм оюунаа, хөрсөндөө хадгалсан эрдэс баялгаа дэлгэх цаг ирэв.
Анхны мөнгөн тэмдэгтийг санаачлан, арван цагаан буянаа шингээн зоосон мөнгө цутгаж, Торгоны их замаар тоостын зах зээлийг удирдаж асан Их Монгол улсын үр сад бидэнд найман зууны дараа тохиож буй их боломж, их буян, их эрх мэдэлдээ эзэн суух цаг ирэв. Санаа оюунаа цэгцэлж, сааль саваа бэлтгэн, хөгжлийн түүхэн гараан дээр хүрэн зүрхээ чагнах цаг ирэв.
Олон олон боломж огтлолцож буй энэхүү түүхэн үе хөгжлийн эхлэл, хөлд орж тэнцэхийн учир байх юм. Сонгосон төр, итгэсэн итгэл маань Монголыг дэлхийн дайдад өөрөөр тодорхойлох учиртай. Өөр амьдралын өөдрөг эхлэл болох учиртай. Энэ утгаараа 2012 оны УИХ-ын сонгууль монгол хүн бүрийн хувьд асар том утга агуулга, урагшлах хүч, өндийн босож, өсөн дэвжихийн найдвар болж буй. Тиймээс хэнийг сонгох вэ, хэнд итгэж Монголын заяаг атгуулах вэ гэсэн асуултад хариу өгөх эрх энэ цагийн бидэнд эргэх түүхийн хаялга болж оногдлоо.
ДАХИН АЛДАХ ЭРХ, ШИЛЖИХ ЦАГ ХУГАЦАА Ч ҮЛДСЭНГҮЙ
Энэ удаагийн УИХ-ын сонгууль шинэ хуулийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлог. Мон голын улс төрийн хүчнүүдийн төлөвшил хий гээд ондоошил нэгэнт тодорхой болсон цаг үед тохиож буйгаараа илүү сонирхолтой. МАН бо лон АН хэмээсэн хоёр том улс төрийн хүчнээс гадна жижиг намуудын эвсэл дуу хоолойгоо өрг өн, сонгуульд өнгө нэмж буй. Ямраар ч бодсон С.Оюунаас өөр лидергүй ИЗНН, ганц хүний гэр бүлийн нам гэгддэг МАХН болон албан тушаал горилогсдын нэгдэл болох МҮАН-ын эвсэл хол давхихгүй нь тодорхой. Хурандаа, цэргийнхний нам гэгддэг МУНН ч бас олны итгэлийг хүлээвэл хү лээх олон жилийг ардаа хийлээ. Төр түших туршлагагүй, боловсон хүчний хувьд найдваргүй эдгээр улс төрийн намуудад итгэл хүлээлгэх нь эрсдэл дагуулсан алхам болно.
Зах зээлийн эдийн засагт шилжихээр тэмүүлж, ардчилсан нийгмийг төлөвшүүлэх гэж 20 оныг үдсэн Монгол Улсад одоо дахин бүхнийг эхнээс нь эх лэх боломж үлдээгүй. Туршлагагүй улс төрийн хүчнийг бойжуулж, хөлд оруулах гээд тойглож суух эрх ч үлдсэнгүй. Ийм тохиолдолд улс төрийн ууган хүчин болох МАН, өнгөрсөн ху гацаанд өөрсдийгөө сайнаар ч, муугаар ч таниулсан АН хоёр дээр олон нийтийн сонголт төвлөрөх нь зүй ёсны хэрэг юм. Гэвч ардчилсан сонгуульд саналаа өгч, төрөө сонгож сурсан монголчуудын туршлагаас харахад санал хуваагдаж, хурал хаядаг, асуудлаа гацааж, ард түмнээ туйлдуулдаг парламент бидэнд хэрэгг үй. Тийм ч учраас Монгол Улсыг нэгдсэн санаа, нэгдмэл удирдлагаар хөгжилд хүргэж чадах улс төрийн хүчнийг сонгохоос өөр гарц харагдахгүй байна.
ХОРИН ЖИЛИЙН ХОЛБОО ТҮҮХ ЮУ ӨГҮҮЛНЭ ВЭ?
Монголчууд нийгмийн ардчилсан чиг баримжааг сонгосноос хойш 20 жил улирав. Цагаан морин жилийн ардчилсан хувьс га лыг оготнын хамраас цус гаргаагүй хийсэн ард түмэн ардчиллыг нутагшуулж, төлөвшүүлэх гэж хоёр аравныг үдэв. Энэ хугацаанд алдсан нь ч бий, оносон нь ч бий. Дэвшилт, ардчилсан үзэлтэй залуусаа дэмжин, МАН-ын индэр дээрээс төрийг төлөөлөн “Шинэ үеийнхэнд боломж олгож, зайгаа тавьж өгье” хэмээн зарласан Жамбын Батмөнх ардчилсан хувьсгалын үр шимийг үндэстнийхээ өмнөөс олж харж, олзуурхан дэмжсэн түүхтэй. Тэр цагаас хойш төр эргүүлсэн залуус хэрхэн эрийн цээнд хүрч, эх орондоо зүтгэхийг ард түмэн 20 жил хүлээв. Монголын түүхийг бүтээж ирсэн түүхэн нам болох МАН-ын хувьд ч ялгаагүй, шинэ цаг үед зохицох, өөрчлөгдөн шинэчлэгдэх шаардлага тулгарсан билээ. Ийнхүү шинэ цагийн сорилт эхэлсэн. Улс төрийн ууган хүчний хувьд МАН илүү найдвартай, түшигтэй, итгэл хүлээж чадах том ах гэдгээ тодорхой нотолсоор эдүгээ хүрэв. АН-ын хувьд төр болж тоглосон он жилүүд байлаа. Цаг үеийн мөчлөгөөс харахад АН-ын зориг, МАН-ын тулах хүч, тулхтай нөмөртэй чанарын аль аль нь Монголын нэн шинэ түүхэнд тодхон мөрөө үлдээжээ. Гэхдээ ард түмний нуруунд илүү их эрсдэл үүрүүлсэн нь АН байлаа.
АН-Д ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЭД АЛДСАН 10 ЖИЛ БИЙ
АН-ын тэргүүлсэн “Ардчилсан холбоо” эвсэл 1996-2000 онд төр барьж асан гашуун туршлага бий. Зах зээлийн эдийн засагт дөн гөж шил жиж, хууль тогтоомжоос эхлээд хувьчлал, пар ламентын төлөвшил зэрэг олон олон шинэ асуудалтай нүүр тулсан Монголын төрийг 1996 онд хүлээн авсан АН дөрвөн жилийн турш дөргүй бух, жолоо цулбуургүй адуу шиг авч давхисан явдлыг одоо ч санахад илүүдэхгүй. М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргалын Засгийн газрууд ээлж дараалан солигдож, төрийн тогтворгүй байдал жинхэнэ утгаараа нүүрлэсэн он жилүүд байлаа. Төрөөс МАН-ыг цэвэрлэх бага хэлмэгдүүлэлт эхэлж, төрийн албан хаагчид олноороо АН-ын сайд дарга нарын халаа сэлгээнд өртөн гудамжинд гарч байв. АН-ын эрх мэдэлтнүүдийн хамгийн сайн зохион байгуулсан ажил нь өмч хувьчлал нэрээр өөрсдийнхөө халаасыг дүүргэсэн явдал байлаа. Улсын үйлдвэрийн үнэ цэнэтэй газрууд АН-ынхны хэтэвчинд хямдхан багтаж, хялбар олз болсон тохиолдол олон. Авлигын хэргээр анх шийтгүүлсэн улст өрчид ч АН-ынх байв. Ард түмэнд энэ бүхэн таалагдсангүй. Тиймээс ч 2000 онд МАН-д бүрэн итгэл хүлээлгэсэн түүхтэй. Тухайн үед АН ард түмэндээ цалинг нь тавих чадваргүй, дансандаа сохор зоосгүй төрийг МАН-д хүлээлгэн өгч, өөрсдөө “Төр болж тоглоход эрдэм мэдлэг хэрэгтэй ажээ” хэмээн мэдэгдээд гадаадад суралцахаар олноороо одсон нь саяхны дурсамж.
ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ ТҮҮХИЙ БОДЛОГООР ХАРИУЛАВ
Гэвч 2004 онд мөнгөжсөн, хөрөнгөжсөн АН “Эх орон-Ардчилал” эвсэл нэрээр дахин олонх болсон. Ард түмэн энэ намд хоёр дахь удаа гаа итгэл өвөртлүүлэв. Гэсэн ч түмний итгэ лийг түү хий бодлогоор хариулсан удаатай. Гайхал тай нь АН энэ бүх хугацаанд эвдрэв. Эрх мэдэлтэй байхын гайхамшиг, эрх мэдэлд хүрэх шунал, эрх мэдэлгүй үлдэхийн гашуун бэрхшээл дунд өөрийнхөөрөө үлдэж чадсангүй. Тиймээс ч цаг хугацаа өнгөрөх бүр АН Монголын ардчиллыг өмчилж, хувьчилж авдаг хувийн компанитайгаа адил санаж ирлээ. Тиймээс ч “АН ялах ёстой, ялахгүй бол энэ нь сонгогчдын тэнэгийнх, сонгууль луйвартай явагдсаных” гэсэн байдлаар тайлбар өгч дадав. Адаг сүүлд нь “АН-ыг сонгохгүй бол үймээн дэгдээж, цуст мөргөлдөөн гаргана” гэсэн давхар утгатай мессежийг даамай ноцтой цацаж сурав. АН-ын мөн чанар алгуур эвдэрсээр үзэл бодлын дарангуйллын хэлбэрт шилжсэн нь бодит байдал юм. Ямартай л Ц.Нямдоржийг огцруулах санал өгсөнгүй хэмээн нэгэн парламентад мөр зэрэгцдэг бие даасан улс төрийн хүчин болох ИЗНН руу дайрч дарамталж, бодох эрхэнд нь халдаж байхав. Харин одоо ард түмнийг үймээнд турхирч, “АН-ыг сонгохгүй бол самуун дэгдэх нь” хэмээсэн айдсыг сурталчилгааны бүх хэлбэрээр таниулж байна.
ХУУЧИН БОЛООД ШИНИЙН ЯЛГАА
Намаа засаад төрөө засах нь улс төрийн хүчнүүдийн зүй ёсны үүрэг. 2004 онд МАН-д шинэчлэгдэх шаардлага тавьж байсан ард түмэн эдүгээ АН-ын өөрчлөлт шинэчлэлтийг анхаа ран хүлээж байна. Өнгөрсөн хугацаанд МАН уу гуул нэрээ сэргээн, үзэл баримтлалаа шинэчлэн, агуулгын хувьд бүрэн өөрчлөгдөж чадсан нь чадварлаг зохион байгуулалтын үр дүн байлаа. Монгол залуус дэлхийн дээвэрт тэмүүлэхийн зэрэгцээ дээлтэй Монголоороо гоёж сурлаа. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм боловсрол, их мэдлэг өвөртлөн ирж байна. Мэддэг чаддаг бүхнээ эх орондоо, төр улсдаа зориулахаар шуударч, зориглох болов. Тэдний өмнө хаалгаа цэлийтэл дэлгэн угтаж, итгэл найдвар хүлээлгэн, тулах цэг нь болж чадсан улс төрийн хүчин бол МАН. Тэгээд ч улс орны урагшлан хөгжих шаардлагын улмаас шинэ нийгмийг байгуулах, бүтээх эрхийг шинэ үеийнхэнд өгөх нь чухал гэдгийг МАН олж харжээ.
УИХ-ын 2012 оны сонгуульд эдийн засгийн их хөгжил, уул уурхайн салбар дахь шаардлага, хөрөнгийн зах зээл, боловсролын салбарын шинэчлэлтэй холбогдуулан, эл ачааг үүрч чадах хуульч, инженер, эдийн засагчдыг олноор нь нэр дэвшүүллээ. Монголын улс төрийн намуудаас анх удаа мөрийн хөтөлбөртөө нухацтай, хариуцлагатай хандаж, эрдэмтэн судлаач, шинжээчдийн баг ажиллуулан, хөгжлийн чиг хандлага, стратеги төлөвлөгөөгөө боловсрууллаа. Үүргээ ухамсарлаж, үүрэх ачаагаа цэгнэж, хүрэх газар, зорих зорилгоо тодорхойлсон ууган ахын байр сууринаас асуудалд ийн хандсан нь талархууштай алхам байв. Харин үүний нөгөө талд тоглож суугаад тонгордог, толгойгоо даахгүй уйлдаг эрх дүү болох АН хожсон ч хөлөө савж унаад, хожигдсон ч уурлаж тунирхдаг моод гарлаа. Ардчил сан хувьсгалын алтан хараацайнууд маань зуугийн талыг хол давж насалсан ч намба суусангүй. Залуустаа халтай, ардын хүүхдүүдэд ааштай, төрдөө тээртэй, тэрбумтнуудад түшигтэй болох янзтай.
НИЙГМИЙН АЙДАС БА НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХЛОХ УУ?
АН анх удаа Ерөнхийлөгчтэй, шүүхтэй, прокурортой сонгуульдаж байна. Авлигатай тэмцэх цагаан үйл хэргийг намын ялгаагаар будан, зарчмын хувьд сүүдэртүүлсэн өдрүүд одоо ч үргэлжилж буй. Тэдний энэ алхам 168 мян ган төрийн албан хаагчийг айдаст автуулав. АН ялчихвал төрийн албан хаагчид улс тө- рийн зорилготой халаа сэлгээнд өртөхгүй байх магадлал үгүй. Бизнес эрхлэгчид ч АН-ынханд эргэлзэнгүй хандаж, холхон байхын түүс болж байгаагаа үл нууна. МАН-тай хамтран төр барьж байх үедээ АНын сайд нарын бие даан хариуцаж авсан ганц ажил болох цахим үнэмлэхний асуудал ямархуу байдлаар замдаа саатсаныг бид мэднэ. Цахим үнэмлэх гэдэг бол энэ улс орны төлөө хийх, шийдэх ажлын ердөө л мянганы нэг хувь. Үүнд эзэн болж чадаагүй улс төрийн хүчин улс орны хувь заяанд эзэн болж чадах уу гэсэн асуулт гарч ирэв. Авлигатай тэмцэнэ гэдэг нийгэмд бугшсан олон олон шударга бус үйлдлийг магадгүй сая хуваасны нэг хувь. Энэ асуудлыг улстөржүүлж, шударга ёсны хэм хэмжээг алдагдуулж байгаа лидертэй АН эх орны зүрхэнд шивсэн зүү мэт олон буглааг цэвэрлэх гэж байна гээд улам бүр халдвар авахуулбал яах вэ? Энэчлэн АН өөрсдийгөө таниулсаар байна. Таниулах тусам тэндээс яахаас ч буцахгүй анархизм, америк ардчиллыг Монголд хүчээр суурьшуулах гэсэн түрэмгий бөгөөд бодлогогүй алхам үнэртэж буй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохоос буцахгүй андуурал, араншин ханх тавьж буй юм.
МАН-ГҮЙ МОНГОЛ ХААШАА ЯВАХ ВЭ?
Монгол Улс гурван сая хүрэхгүй хүн амтай. Дэндүү цөөхүүлээ. Бас дэндүү олон онцлогтой ард түмэн. Америк маягийн хуулбарласан, терроризм дагуулсан, харгис ардчилал Монголд зохихгүй. Харин Б.Даш-Ёндон эрхмийн 10 жилийн өмнө тодорхойлон хэлснээр зүүний төв үзэл буюу туйлшралаас татгалзсан чиг баримжаа монголчуудын ирээдүйг хэлхэх учиртай. Үүнийг олж харж, ухаарсан ууган улс төрийн хүчний хувьд МАН өнгөрсөн хугацаанд намаа засч шинэчлээд, төрөө засахаар тэмүүлж, бүтээж ирлээ. Төрөө засахын хажуугаар намаа шинэчилж чадлаа. МАН-гүй Монгол хаашаа явах вэ гэж асуухыг хүсч байна. Улсын үйлдвэрийн газрууд хаал гаа барьж, ажилгүйдэл нүүрлэн, ганзагын наймааны алтан үе шувтарч асан хүнд хэцүү үед МАН-ын бодлого чиглэл, туйлбартай тайван байдал, тулхтай түшигтэй нөмөр Монголыг аварсан. АН-ын сайд нар төрөөр тоглож, түмний итгэлийг хөсөрдүүлэн, улс орноо туйлдуулсан хүнд хэцүү үед МАН Монголыг түшсэн. Хамгийн сүүлд гэхэд АН хамтран байгуулсан Засгийн газраа замын дунд хаяж, олон яам, тамгын газрыг удирдлагагүй орхин хаалга савах үед МАН тулдаа эх орондоо эзэн болж, эмтэрсэн улсаа эмхэлж үлдсэн.
МОНГОЛООРОО Л ҮЛДЭХСЭН
Тиймээс ч ард түмэн АН-ыг сонгохоос эмээж байна. Сонгохгүй бол үймээн зохион байгуулж, зориудын тогтворгүй байдал авчрах вий гэж айж байна. Аагтай залууст архи өгч турхирчихаад, ард олныг хамгаалж хохирсон цагдаа нарыг хэлмэгдүүлэх вий гэж сүрдэж байна. АН-д саналаа өгчихвөл эрх чөлөөний нарыг авчирна гэж туйлширч, эгэл түмнээ хэлмэгдүүлэх вий гэж болгоомжилж байна. Монголд нутагшиж, өөриймсөж, монгол маягаар төлөвшиж байсан зөв ардчиллыг зүг чиггүй болгох вий гэж сэрдэж байна. Гаднынхан улс оронд минь хөлхөж гадаад болоод дотоод хил хязгааргүй болох вий гэж хардаж байна. Ардчиллыг үүрдийн тэмцэл, үргэлжийн сөргөлдөөн хэмээн андуу ойлгосон АН-ын “цэргүүдээс” зайгаа барих гэж залбирч байна. МАН байгаагүй бол Монгол Улс өдийд ард чиллаар бамбай хийсэн алсын хожоо, харийн санаатай эрхмүүдийн суугуул нутаг, сувдаг шуналын золиос болох байв. Энэ мэтийн олон олон учир шалтгааны улмаас МАН-ын үнэ цэнэ өсөж, үүрэг хариуцлага нэмэгдэж буй юм. Ийм тохиолдолд МАН-аас өөр сонголт байна уу? Тогтвортой байдал, тогтвортой эдийн засаг, тогтвортой ирээдүйг Монголын ард түмэнд амалж, авчирч чадах улс төрийн хүчнээр МАНыг нэрлэж буйн учир энэ юм.
Р.ЭМҮЖИН