Ирэх наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 9-ний өдрүүдэд Английн нийслэл Лондон хотноо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн паралимпийн XIV наадам болох билээ. Манай сурвалжлагч БТСГ-ын дэд дарга, “Лондон- 2012” олимпийн наадамд бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Д.Сүрэнхорлоотой уулзаж, паралимпийн наадам тойрсон яриа өрнүүлжээ.
-Паралимпийн хөгжлийн түүхээс танилцуулахгүй юу?
-1960 онд Италийн нийслэл Ром хотноо олимпийн наадмын хэв шинжийг бүрэн тусгасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зуны анхны олимп зохиогдсон түүхтэй. Анхны наадамд дэлхийн 23 орны 400 тамирчин оролцож байсан бол дөрвөн жилийн өмнө БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохиогдсон XIII наадамд 147 орны дөрвөн мянга гаруй тамирчин спортын 20 төрөлд 420 багц медалийн төлөө өрсөлдсөн.
Олимпийн наадам болсон жил паралимпийн наадмыг зохион явуулдаг уламжлалтай. ОУОХ, Олон улсын паралимпийн хорооны хамтын ажиллагааны гэрээгээр олимпийн наадмыг хүлээн авагч хот нь паралимпийн наадмыг мөн хүлээн авч, бэлтгэл ажлыг хангаж, наадмыг амжилттай зохион байгуулах бүх үүргийг хүлээсэн байдаг.
Паралимпийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гаруурхахгүй, тэднийг спортын дээд амжилт гаргах боломжоор хангах, та мирчдын урам зориг, хичээл зүтгэлийг дэлхий дахинд үлгэр дууриал болгох, спортын ур чадварыг улам хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд оршиж байна. Монголчуудын хувьд 2004 онд 12-р наадмаас анх оролцож эхэлсэн. Ж.Лхагважав, Д.Баатаржав нарын тамирчид паралимпийн наадамд шагналт байр эзэлж байсан нь анхны амжилт.
-Манай улсын төр, засгаас паралимпийн тамирчдаа хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч байна вэ?
-Төр, засгийн зүгээс үндсэн хуулийг үндэслэн БТС-ын тухай хуулийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн дэс дараатай арга хэмжээ авсаар байна. “Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг 2009 онд УИХ-ын 95-р тогтоолоор батлахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, бүх талаар дэмжиж байхыг заасны дагуу спортын тэмцээн уралдаанд оролцуулах, цол зэрэг олгох, төрийн одон, медаль хүртээх ажлыг амжилттай зохион байгуулж ирлээ. Паралимпийн аварга Д.Баатаржав Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин хэмээх алдрыг хүртсэн. Түүнчлэн Ж.Лхагважав нарын цөөнгүй тамирчинд гавьяат тамирчин, төрийн одон, медаль өглөө. Монгол Улсын Засгийн газрын цогц хөтөлбөрт “Биеийн тамир, спортоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн заалт амжилттай хэрэгжиж байна.
-Манай улсын паралимпийн тамирчид үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд ордог юм болов уу?
-Олимпийн наадамд бэлтгэх Үндэсний Хороо, ажлын хэсгийн хөтөлбөрийн хүрээнд олимпийн нааадамд бэлтгэх хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлж байна. Өнг өрсөн дөрвөн жилийн хугацаанд үндэсний шигшээ багт спортын таван төрөлд 28 тамирчин хамрагдан хичээллэж, бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа.
-Манай баг тамирчид паралимпийн хэдэн эрх хүртээд байна вэ?
-Паралимпийн XIV наадамд дэлхийн 160 улсын 4233 тамирчин спортын 20 төрөлд 500 багц медалийн төлөө өрсөлдөнө. Манайхны хувьд наадмын тэмцээний салхийг байт харвааны тамирчид хагална. Наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 5-нд зохиогдох байтын тэмцээнд Б.Оюун-Эрдэнэ, Б.Жавзмаа нар өрсөлдөх юм. Наймдугаар са рын 31-нд мэргэн буудагч Д.Лхамсүрэн орон орны шилдэг мэргэн буудагчидтай онч мэргэнээ сорино. Есдүгээр сарын 1-нээс жүдочид өрсөлдөж эхэлнэ. Жүдогийн татамид М.Очирхуяг, Б.Ганбат нар барилдана. Хамгийн сүүлд хөнгөн атлетикийн дундын зайн төрөлд Бадрал өрсөлдсөнөөр манайхны оролцох тэмцээн өндөрлөнө. Манай паралимпчид наймдугаар сарын 16-нд эх орноосоо мордох юм. Тэнд очоод Сара мужид урьдчилсан бэлтгэлд хамрагдана. Мөн пара байт харваа, жүдо бөхийнхөн сургалтад хамрагдана.
-Паралимпийн нааадамд оролцох баг тамирчдын зардал мөнгөний асуудлыг хэрхэн зорхицууулж байна вэ?
-Үндэсний шигшээ багт нэр дэвшиж, олимпийн эрх хүртсэн бүх тамирчид Засгийн газар, Олимпийн нааадамд бэлтгэх үн дэсний хороо, ЭМЯ, БТСГ, “Олимп хөгжил сан”, МҮОХ, Үндэсний шигшээ багийн алба бүх талаар тусалж, зардал мөнгөний хувьд санаа зоволтгүй болсон. Гагцхүү паралимпт амжилттай оролцож, медаль хүртэх нь манай тамирчдын гол зорилт. Нэг үеийг бодвол шигшээ багийнхан цалин хөлснөөс эхлээд бэлтгэл цугларалтын зардал, витаминжуулалт, спортын заал танхим, хэрэглэл, тоног төхөөрөмж, мэргэжсэн дасгалжуулагч, сэтгэл зүйч, эмч илээч, тогооч гээд дэлхийн жишигт ойртож байна. Түүнчлэн аливаа бэлтгэл сургалтыг шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний эрдэмтдийн төлөвлөлтөөр хийх боллоо.
-Паралимпийн эрх нэмж авах боломж байсан уу?
-Та бод л доо. Монгол Улсын нийт хүн амын 120 мянга нь хөгжлийн бэрхшээлтэйд тооцогддог. Эднээс дөнгөж 20 мянга орчим нь л биеийн тамир, спортоор хичээллэж, бие бялдраа чийрэгжүүлдэг юм билээ. Манайх шиг хүн ам цөөтэй улс паралимпийн аварга төрүүлсэн. Энэ бол үнэхээр бахархмаар амжилт.
-Паралимпийн наадмаас медаль хүртвэл багагүй хэмжээний мөнгөн шагнал хүртэх байх даа?
-Паралимпийнхны шагнал олимпийн наадамд амжилттай оролцсон тамирчидтай адилхан болсон. Олимп паралимпт аваргалсан тамирчин Засгийн газрын тогтоолоор 120 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэнэ. Төр, засаг ч амжилтыг нь үнэлж, дээд шагнал, одон медалиа хүртээнэ. Мөн тамирчдаа бэлтгэсэн дасгалжуулагчдыг ч тэгш үнэлэх юм.
-Ярилцсанд баярлалаа.
Д.ГЭНЭЭ