Энэ удаагийн сонгуулиар аль ч нам,эвсэл олонх болоогүй. УИХ-ын сонгуулийн тухай хуульд Парламентад 39 суудал авсан нам, эвсэл ердийн олонх болох заалт бий. Харамсалтай нь энэ сонгуулиар АН хамгийн олон буюу 31 суудал авсан ч хуулийн дагуу ердийн олонх болж чадаагүй. Харин 1-2 суудал илүү авснаараа Засгийн газар байгуулах санаачилгыг аваад байгаа. Тиймээс АН Засгийн газрыг тэргүүлэх нь нэгэнт тодорхой болоод буй. Харин шинэ Засгийн газрыг хэнтэй яаж, хэрхэн бүрдүүлэх нь анхаарал татсан сэдэв болоод байна.
Парламент ердийн олонхгүй ч улс төрийн таван субъек тийн төлөөлөлтэй. Тиймдээ ч Засгийн газрын танхимийг дор хаяж 2-3 субъекттэй хамтран байгуулах бололтой. Ийм онцгой нөхцөлд АН олон талын тө лөөллийг хэрхэн хангаж, шинэ Засгийн газрыг яаж байгуулах нь улс төрд шинэ хү лээлт бий болгоод байна.
ЗАСГИЙН ГАЗАР АЛЬ НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
АН-ынхан “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтарсан Засгийн газар байгуулах талаар ярьж эхэлсэн. Энэ тохиолдолд Засгийн газар нь аль намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх вэ. АН-ынхан үйлдвэржилт, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн албыг шинэчлэх зэрэг нийгэм, эдийн засгийн асуудалд онцгой ач холбогдол өгч буй бол ИЗНН эко бодлогыг дэмжсэн. Харин “Шударга ёс” эвслийн тухайд нийгэмд шударга ёс тогтоох “Таван хувьсгал” хийхийг амласан. Тиймээс энэ гурван субъект Засагт хамтарсан тохиолдолд тус тусын амлалтыг нэгэн туган дор нэгтгэн, нэгэн зүгт зүтгэж чадах эсэх нь тун эргэлзээтэй байгаа юм. АН-ын дарга, ирээдүйн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх намтай хамт ран ажиллана” гэдгээ анхнаас нь мэдэгдсэн. Гэтэл парламентад суудалтай нам бусдын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх “дагуул” болж, эсвэл сайдын суудалд урхидуулан дагаар орох нь юу л бол.
“Шударга ёс” эвслийнхэн АН-ын хадгийг авсан даруйдаа л намынхаа гол амлалт болох “Таван хувьсгал”- ыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулахын төлөө ажиллахаа мэдэгдэж эхэлсэн. Харин үүнийг АН хэрхэн хүлээн авах нь тодорхойгүй байна. Гэвч “Шударга ёс” эвлийнхэнтэй ямар ч аргаар хамаагүй хамтрахаас өөр гарц тэдэнд үгүй. Тиймээс саналыг хүлээж аваагүй тохиолдолд МАН-ыг гуйхад хүрэх ч, тийм нүүр байхгүй л болов уу? Хоёр дахь анхаарал татсан асуудал бол хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүн. Засгийн газрын гишүүдийн 1/3-ээс илүүгүйг УИХ-аас бүрдүүлэх талаар хуучин парламент өнгөрсөн хаваржингаа л ярьсан. Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ж.Сүхбаатар гишүүний санаачилсан хуулийн төслийг Сү.Батболдын Засгийн газар дэмжсэн. Тиймээс шинээр бүрэлдэх Засагт одоогийн парламентаас цөөн гишүүн орох ёстой. Гэвч одоо яригдаж буй таамгаар АН-ынхан ч, “Шударга ёс” эвслийнхэн ч хамтарсан Засгийн газрынхаа гишүүдийг УИХ -аас бүрдүүлэхээр ярьж эхэлжээ. Х.Баттулга, Лу.Болд, Н.Батбаяр, Г.Баярсайхан, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин, Ц.Баярсайхан, Л.Цог, М.Сономпил, Д.Тэрбишдавга гээд УИХ-ын гишүүддээ сайдын хэргэм зэрэг давхар олгох гэж буй нь парламентын гаднах улстөрчдөд ялангуяа АН-ын залуучуудад таатай биш байгаа нь тодорхой.
АН одоо байгаа 11 яамыг дөрвөөр нэмэхээр ярьж буй. ЭБЭХЯ, ХЗДХЯ, НХХЯ, ХХААХҮЯ-ыг хоёр салгаж , нийт 15 яам буюу Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга буюу Монгол Улсын сайд гээд нийт 18 сайдтай байх хувилбар дэвшүү лээд байгаа юм. Хэрэв үүн дээр тогтвол 18 сайдын зургааг нь л УИХ-ын гишүүд дотроос томилох ёстой. Гэтэл АН болон “Шударга ёс” эвслээс сайдад яригдаж буй хүмүүсийн 10 гаруй нь парламентын гишүүн байгаа юм. Үүн дээр АН, “Шударга ёс” эвсэлтэй 70*30-аар хамтарсан тохиолдолд өмн өх Засгийн газрын адил сайд, дэд сайдын суудлаа ч энэ тоогоор хуваах болно. Ингэснээр дөрвөн сайд, мөн энэ тооны дэд сайдын албан тушаал нэмэгдэнэ. АН-д албан тушаал нэмэгдэх нь ашигтай. Тэдний хоёр дахь фрон тынхон хоолондоо жагсаж буй.
Харин “Шударга ёс” эвслийн хувьд гарын таван хуруунд багтахгүй ша хам хүнээр боловсон хүчний нөөц нь хэмжигддэг тул энэ эвслийн квотоор бор халзан хонь ч сайд, дэд сайдын сэнтийд залрах боломж бий. Ийм тохиолдолд АН хэдийгээр “Шударга ёс” эвслийн 11 гишүүнтэй нэг баг болж парламентын шийдвэрийг олонхоор гаргах боломж нээгдэх ч “Ардчилал-Шударга ёс” Засгийн газрыг бүрэн эрхийн дөрвөн жилээ бүрэн эдэлж чадахгүй гэсэн яриа улс төрийнхөн дунд хэдийн тарж эхэлжээ. Урьд өмнөх парламентад урваач, шарваач, амбицаас үүдсэн хуйвалдаан байсаар ирсэн. Тиймдээ ч 1996-2000 оны парламентад “Ардчилсан холбоо эвсэл” олонх болж байсан ч намын нөхөд нь хүчтэй сөрөг хүчин МАХНтай нийлэн Засгийн газраа жил бүр огцруулж тогтворгүй байдал үүсгэж байсан түүх бий.
З.ЭНХБОЛДЫГ УИХ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛСЭН НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮҮ
УИХ-ын тухай хуульд зааснаар Парламентад хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам эвсэлтэй зөвшилцөж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх учиртай. Гэтэл АН-ынхан ҮЗХ-ны хурлаараа З.Энхболдыг УИХын даргад нэр дэвшүүлсэн нь УИХ-ын тухай хуулийн 9.2. дахь заал тыг зөр - чөөд байгаа аж. АН одоогийн байд лаар УИХ-ын даргын асуудлаар парла мент дахь аль нэг нам, эвсэлтэй зөв шилц өж эхлээгүй байна. Ялсан намын хам гийн том “бялуу” болох Засгийн газ рын бүрэл дэхүүнээ тогтосны дараа УИХ-ын даргын асуудалд орох байр суу рийг баримталж байгаа болол той. Гэхдээ шинэ төрийн түшээд тан гараг өргөөд багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүний түр үнэмлэхтэй байгаа нь УИХ-ын даргаа албан ёсоор зөвшилцөн нэр дэвшүүлж, сонгоогүйтэй холбоотой хэмээн улстөрчид үзэж байна.
Хуульчдын ярьж буйгаар УИХ-д сонгогдсон л бол гишүүдийн хэн нь ч, бие даагч ч УИХ-ын даргад нэрээ дэвшүүлэх эрхтэй юм байна. Тиймээс хууль тогтоох дээд байгууллагын даргыг хууль зөрчин “сонгочихоод” байгаа АН-ынхан хүний олноор хууль бус шийдвэрээ баталгаажуулахыг оролдохыг үгүйсгэх аргагүй. Ямартай ч АН-ынхан УИХ-ын дарга, Ерөнхий сайдын суудлаа өөр бусад улс төрийн нам, эвсэлтэй хуваалцах сонирхолгүйгээ энэхүү яаруу сандруу үйлдлээрээ илэрхийлж буй ч, бушуу туулай борвиндоо баастай гэгч болж байх шиг байна. Гэхдээ ард түмэн АН-ынханд хуульд заасанчлан ердийн олонх буюу 39 суудал өгөөгүй нь нэгийг хэлээд буй. Гэтэл ийнхүү түрэмгийн байдлаар улс төрийн эрх мэдлийг хамж буй нь улс төрийн бусад хүчнүүд болон олон нийтэд ч таатай санагдахгүй байгаа нь лавтай. Тэртусмаа парламент нь түүхэндээ хамгийн олон буюу улс төрийн таван субъектээс бүрдэж буй ийм онцгой нөхцөлд ийнхүү бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхийг оролдож буй нь улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалд эргэлзээ, үл итгэлцэл үүсгэж мэдэхээр болов.
Монгол Улсын ҮАБЗ нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гуравхан гишүүнтэй. Уг албан тушаалыг хашиж буй гурван эрхэм улс орны тулгамдсан асуудлаар шийдвэр гаргадаг. Энэ нь нууцын зэрэглэлд багтдаг тул ард түмэн байтугай УИХ-ын гишүүд ч мэдэх боломжгүй. Тиймээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдал АН-тай шууд холбогдоод байгаа юм. Тиймээс улс төрийн хариуцлагатай энэ үед парламент дахь бүх нам, эвсэл асуудалд нухацтай хандаж, эрх ашгийн эрэмбээ оновчтой тодорхойлох цаг ирснийг ажиглагчид анхааруулж байна.