Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийл өгч биш байсан бол су дал гааны ажил хийх бай жээ. Төрийн тэрг үүнийг ийн “халаглахад” хүргэсэн үйл явдал өчигдөр Төрийн ор донд болж, Их танхим сул суудалгүй болтлоо дүүрлээ. АНУ-ын Стэнфордын их сургуулийн нэрт эрдэмтэд цуглаж суугаад, нэг дор лекц унших нь ховор тохиолдол гэнэ. Дэлхийн оюунлаг хий гээд амбийцтай хүрээлэлд хүндлэгддэг, Стэнфордоороо овоглосон Ларри Даймонд, Фрэнсис Фүкүяма, Стивен Краснер нар Монголын олон нийтийн анхаарлыг соронздов. Тэдний лекцэд улс төр, эдийн засгийн онолд шим тэгсэд хүрэлцэн иржээ.
ЦОМХОН БӨГӨӨД ХҮЧИРХЭГ ТӨР
Лекц Ф.Фүкүяүмагийн илт гэ лээр эхэлж, тэрбээр “Дэл хийн санхүүгийн хямра лын дараах хөгжлийн загва рууд” сэдвийн дор төрөлх Аме рикийнхаа жишээг дурд лаа. АНУ-ын эдийн засаг өссөн хэдий ч сүүлийн 30 жилд цалингаа нэмүүлээгүй иргэд нь сонгуулийн үеэр улстөрчдийн популист амлал тад автах хандлагатай бол сон байна. Америкт ч мөн нийгмийн баялаг цөөн хүнд төвлөрөх шинж илэрч буй нь энэ юм. Гадаадаас эрчим хүчний хараат бус байдал нь Америкийн эдийн засгийн өсөлтөд үлэмж нөлөөлдөг боловч энэхүү аварга том эдийн засаг хямарсаар л. Ф.Фүкүямагийн үзэж байгаа гаар, АНУ-ын эдийн засаг, санхүүгийн хямрал нь төрийн зохицуулалт тааруу байснаас үүссэн аж. Харин Хятадад эдийн засаг нэлэнхүйдээ үсрэнгүй хөгжсөн ч иргэдийн амьдрал харилцан адилгүй, ядуусын тоо олон байгаа. Тэгэхээр яах ёстой вэ? “Төр хүчтэй байх ёстой. Гэхдээ нүсэр бүтэцтэй, данхайсан төр биш. Цомхон боловч үр ашигтай, хүчирхэг төр байгуулж болно” гэж Фрэнсис Фүкүяма хэллээ.
АРАЙ ӨӨР “ХӨГЖЛИЙН САН”
Стивен Краснерын “Төр улсыг засан товхинуулахуй: Юу зохистой байв?” илтгэлдээ Монгол Улс баялгийн хараалыг хэрхэн зайлуулах тухай өгүүлэв. Уул уурхайн салбарт их хэмжээгээр орж ирсэн гадаадын валютыг Монгол Улс “Хүний хөгжлийн сан”-гаар дамжуулан ир гэд дээ сар бүр бэлнээр тараа сан ч иргэд хувийн аар саар хэрэгцээндээ үрээд дуус гасан. Гэтэл манай орны хөгжилд зайлшгүй дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах ажил төрийн нуруун дээр үлджээ. Тиймээс С.Краснер “Монголын хөгжлийн сан” байгуулж, аль нэг гурав дагч оронд, жишээ нь Син гапурт байршуулахыг зөвлө- лөө. Сангийн зөвлөлийн гишүү дийн гурвыг Монголын тө рөөс, гурвыг нь аль нэг олон улсын банкнаас, харин долоо дахь гишүүнийг гуравдагч орноос сонгон ажиллуулж, тэдний дөрвөөс доошгүй гишүүний гаргасан саналаар шийдвэр гаргах ёстой. Сангийн хөрөнгийн 70 хувийг “Монголын хөгжлийн сан”-д оруулан дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн хөгжлийн чухал салбаруудад зарцуулж болох аж.
ДАХИАД Л МУУ ЗАСАГЛАЛЫН ГАЙ
Ларри Даймонд “Ардчил лын чанар чансаа, түү ний оршихуйн увидас” илт гэлдээ сүүлийн жилүүдэд ардчилсан сонгууль бүхий орны тоо буурах хандлага ажиглагдсаныг онцлов. 2006 онд ардчилсан сонгуультай 121 орон байсан бол 2010 он гэхэд 116 болж буурчээ. Ардчилалд муу засаглал хамгийн их саад болж байна. Муу засаглалтай оронд авлига цэцэглэж, байгалийн баялаг үнэгүйддэг хэмээв.
АРДЧИЛАЛ, ЭСВЭЛ АВЛИГА
Лекцийн дараа эрдэмтэн Ларри Даймонд, Фрэнсис Фү күя ма, Стивен Краснер нар сэтг үүлчдийн асуултад хариуллаа.
-Эрдэмтэн Л.Даймонд ардчилсан сонгуультай ор ны тоо буурч байгаа ту хай дурдлаа. Үүний шалтгаан юу бол. Тухайлбал, Азид ийм үзэгдэл хэр байгаа вэ?
Л.Даймонд: Ардчиллын хөгжлийн ухралт Азид, ер нь олон газар ажиглагдаж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Юуны өмнө авлига гол хүчин зүйл болдог. Улстөрчид хувийн ашиг сонирхлоор авлигыг газар авахуулдаг. Авлигыг таслан зогсоох боломжгүй орнуудад улс төрд ойр хүмүүс баяжиж, бусдаас хамаагүй дээгүүр амьдарч байна. Ер нь ардчиллын чанар, авлигыг таслах боломж зэргээс ардчиллын хөгжил шалтгаална.
-Монголд ардчилал хэр төлөвшсөн гэж Та үздэг вэ?
-Би энд ирээд 24 цаг ч болоогүй байгаа учраас Монголын нөхцөл байдлыг яг таг хэлэхэд хэцүү л дээ. Саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиас Монголд ардчилсан сонгуулийн болон төлөөллийн тогтолцоо дажгүй төлөвшсөн нь харагдсан. Хууль дээдлэх ёс хэр хэрэгжиж байгаагаар тухайн орны ардчиллыг хэмждэг. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг авлигын хэргээр ялласан талаар АНУ-ын зарим хэвлэл янз бүрийн байр суурь илэрхийлж буй. Улс төрийн нөлөөтэй гэж хэлэх нь ч байна. Төр барьж байсан хүнийг хэрхэн шийтгэх нь тухайн орны шүүх эрх мэдлийн чадварыг харуулдаг. Дээрх хэрэгт улс төр орсон эсэх хожим тодрох байх.
-Дэлхийн эдийн засгийн хямралыг Монгол Улс амжилттай давсанд БНХАУ нөлөөлсөн гэж үзэх нь бий. Энэ хэр бодитой бол?
Ф.Фүкүяма: Монгол Улс санхүүгийн хямралыг хохирол багатай давсан нь нэгдүгээрт, танай улс Хятад руу бүтээгдэхүүнээ экспортолдогтой холбоотой. Хятад эдийн засгийн хямралд өртөөгүй учраас өгөөж нь Монголд мөн туссан гэсэн үг. Хоёрдугаарт, Монгол Улсад санхүү, хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүй нь эерэгээр нөлөөлсөн. Хөрөнгийн зах зээл дэх дампуурал хямралыг ташуурддаг юм л даа.
-Ардчиллын жишиг гэгддэг АНУ-д хүртэл цөөн хөд нь баялаг төвлөрөх болсныг Таны лекцээс сонслоо. Ер нь орлогын тэгш бус хуваарилалтаас зайлсхийх ямар арга зам байдаг вэ?
-Орлогын тэгш бус байдлаас сэргийлэхийн тулд АНУ-д хувь хүний орлогын албан татварыг өсгөх хувиар тогтоох арга хэрэглэж байна. Хэн орлого ихтэй, тэр хэрээр их татвар төлнө гэсэн үг. Мөн нийгмийн халамжийг зайлшгүй хэрэгтэй хүнд нь л хуваарилах ёстой.
-Байгалийн баялгийг үр ашигтай зар цуулахын тулд Хөгжлийн сан байгуулахыг С.Краснер зөвлөсөн. Төр их мөнгө үзээд нэг гараа нөгөөгөөрөө атгаж чадах өөр ямар хувилбар байж болох вэ?
С.Краснер: Ардчилсан, ардчилсан бус бүхий л засаг аль болох их мөнгө зарахыг хүсдэг нь зүй тогтол юм. Байгалийн баялгийг зохистой ашиглах зөвхөн нэг хувилбар нь Хөгжлийн сан байгуулах. Яагаад гэвэл улс орон болгонд өгөөжөө өгдөг ч зүйл биш. Ардчиллын хөрс сайтай газарт л хэрэгжих боломжтой.