“Цагийг товчлогч унаа” нэгдүгээр эгнээг эзэлснээс хойш такси “Ижил тэнгэртэйдээ үзэгдэж, илүү тэнгэртэйдээ баригддаг” болсныг хотын төвөөр зорчдог хүмүүс сайн мэдэж байгаа. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд гаргасан хотын Мээрийн захирамжид “Нийтийн тээврийн хэрэгсэл нэгд үгээр эгнээнд давуу эрхтэй зорчино” гэсэн ч тэр нь амьдрал дээрээ “бүрэн эзэгнэнэ” гэж бууж байх шиг байна. Автомашиныг улсын дугаарын сүүлийн оронгоор ангилан хуваарь гаргаж замын хөд өлгөөнд оролцуулснаар ачааллыг 20 хувь бууруулахаар тооцоолсон. Хотын захын дүүрэг буюу автобус нэгдүгээр эгнээг эзлээг үй газруудад энэ нь бодитоор хэрэгжиж буй мэт харагдах ч харин төвдөө бол байдал хүнд хэвээр байна. Гурван эгнээтэй замын нэгд үгээр эгнээнд автобус дангаараа данайж, гуравдугаар эгнээнд зүүн гар тийш эргэх машинууд зогсчихоор чигээрээ яваа хүмүүст хоёрдугаар эгнээ л ногдож байгаа юм. Өмнө нь гурван эгнээгээр боломжийн хэрээр зорчиж, уулзварт ойртохоороо чиглэлийнхээ дагуу эгнээ байраа өөрчилдөг байсан хөг ч өнгөрч.
Хотын дарга аа, би танд “Үнэг, тогоруу хоёр” үлгэрийг ярьж өгье. Үнэг, тогоруу хоёр нөхөрлөдөг байжээ. Бүр эртний андууд юм гэнэ. Нэг удаа үнэг тогорууг дайлахаар шийдэж түүнийг гэртээ урив. Үнэг зутан чанаж түүнийгээ тавганд хийж өгөөд -Хонгор найз минь, ид дээ. Чамдаа л зориулж хийлээ гэж хэлэв. Тогоруу хошуугаараа топ,топ гэж тоншсоор байсан ч аманд нь юу ч орсонгүй. Харин үнэг энэ хооронд зутангаа долоосоор байгаад бүгдийг нь идчихжээ. Тэднийхээс гарахдаа тогоруу -Найз минь баярлалаа. Манайд зочлон ирээрэй гэж хариу урилга өгөв. Маргааш нь үнэг тэднийд очлоо. Тогоруу буудай жигнээд урт нарийхан амсартай вааранд хийж ширээн дээр тавиад -Ид дээ, найз минь. Өөр хоол даанч алга байна даа гэв. Үнэг ваарны хажууд эргэлдэж эхэллээ. Яаж ч оролдоод хоолноос жаахныг ч идэж чадсангүй. Үнэг долоо хоногийн өл даах хоол иднэ гэж бодож ирсэн болохоор ихэд уурлаж, энэ цагаас хойш тэд дахин нөхөрлөхөө больсон юм гэдэг.
Эрт урьд цагт болсон энэ үлгэр эдүгээ хотын дарга таны захирамжийн үрээр бий болсон машинтай хүмүүсийн шаналан болж буугаад байгаа юм. Дугаараар ялгасан журам, нэгдүгээр эгнээг “хувьчлах” захирамжтай мөргөлдөж, хотын төвд түгжрэлийг нэмэгдүүлсэн үү гэхээс биш бууруулсангүй. Зүүн дөрвөн замаас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэл давуу эрхтэй зорчиж байсан “цагийг товчлогч” одоо бүр Саппорогийн аюулгүйн тойрог, улмаар Таван шарын уулзвар хүртэл давуу эрхээ эдлэх нь. Шар зураас татаж, зам дээр гадас зоогоод бөөн л юм болж байна. Мөргөлддөг, сөргөлддөг шийдвэрүүдээ хэрэгж үүлэхийн тулд шинээр тавьсан замаа таван метр тутамд гурав нүхэлж, хэдэн зуун гадас зоож, сайн дурын ажилтан, замын цагдаа нарыг хоморголон ажиллуулдаг юун ч сүртэй арга хэмжээв дээ. Замын цагдаагийн алба хаагчдыг уртасгасан буюу өдрийн 15 цаг ажиллуулж байгаа гэсэн. Одоо бүр замын хөдөлгөөнийг зохицуулж, хяналт тавих үүрэгтэй 120 алба хаагчтай гэрээт алба бий болгох санал ч гараад байгаа юм билээ. Улсын дугаараар ялгаснаар ачааллыг үнэхээр 20 хувиар багасгаж чадаж байгаа юм бол заавал нэгдүгээр эгнээг автобусанд өмчлүүлэх ямар хэрэгтэй юм бэ? Авто зам нь дөрвөн эгнээтэй байсан бол ингэж гоншигоноод байхгүй л дээ. Гурван эгнээтэй замынхаа нэгийг нь нийтийн тээвэрт өгчихөөр нөгөө хоёрт нь нийслэлд бүртгэлтэй 307.784 машины 80 хувь нь чихэлдэж байна.
Малтай л бол феодал гэж хэлүүлдэг байсан 1930 он, лам л бол эсэргүү болдог 1937 он биш дээ, дарга минь. Ажлаа тараад ид ачааллын цагаар гэртээ үлдээсэн хүүхэд рүүгээ яарахдаа бүр аргаа барах юм. Үнэг авхай тогоруу найзынхаа ваарыг хагалж зүрхлээгүй бол бид харин хажуу тийшээ эргэх дохио өгч, нэгд үгээр эгнээгээр сэм орж, гарч “хулгай хийсэн хүүхэд шиг бүлтгэнэж” байна. Энэ журмаа эргэн харж, тодорхой цагт буюу өглөө, оройны ид ачааллын үед нийтийн тээвэр нь давуу эрхтэй зорчдог байхаар зохицуулж болохгүй гэж үү. Сая хол давсан иргэний тань саадгүй зорчих хэрэгцээг 900 хүрэхгүй автобус дийлэхг үй шүү дээ. Бас бүртгэлтэй такси хэд байгаа билээ. Одоо такси дуудлагын компаниуд руу утасдахаар “Хаашаа явах вэ” гэж асуугаад ачаалал ихтэй эсвэл ойр зайд явахаар бол “Такси байхгүй байна” гэсэн хариу сонсож байна. Зарим нь бүр “Явахгүй ээ” гэж хээв нэг хэлнэ.
Бөмбөгөрийн автобусны буудлын орчмоос Москва хороолол хүрэхээр дөрвөн настай зээгээ хөтөлсөн 70 гаруй насны эмээ такси барих гэж цаг гаруй хүлээгээд чадсангүй. Аргаа бараад “Хүү минь 10 мянган төгрөг өгье, яваад өгөөч” гэж гуйсан байгаа юм. Хөл муутай хөгшчүүд, жаахан хүүхэдтэй эцэг эхчүүд яалт ч үгүй хувийн унаа, эсвэл такси сонгох болно. Хотын төвийн буюу Энхтайваны өргөн чөлөөнд таксинд зориулсан нэг ч зогсоол байхгүй байхад цагдаа нар нь “Зогсоолоос такси барь” гэж зандарна. Нэгд үгээр эгнээнд автобус данхайчихаад таксинд зогсох боломж өгөхгүй. Уг нь өндөр хөгжилтэй улс оронд нэг бус гурав, эсвэл дөрөвдүгээр эгнээг автобусанд зориулдаг гэсэн. Манай хотын замын нэгдүгээр эгнээ хажуу тийш эргэхэд, такси барихад ч аль алинд нь амин чухал шаардлагатай тул автобусанд “хувьчилсан” эгнээгээ буцааж авахыг хотын дарга танд санал болгоё.
Ж.СОЛОНГО