-Танай яам түүхэндээ анх удаа ерөнхий чиг үүргийн яам болж томорлоо. Мэдээж энэ нь өнөөдөр байгаль орчин дэлхий дахинаа глобал асуудал болсныг шинэ Засгийн газар ойлгон хүлээн авч, ач холбогдол өгч буйн илрэл биз ээ. Үүнийг дагаад бүтцийн хувьд ч нэлээд данхайж, өмнөхөөсөө бараг 40 хувиар нэмэгджээ. Харин одоо яг ямар өөрчлөлт гарах бол гэдэг асуулт олон хүний сонирхлыг татаж, нэг үгээр хэлбэл том хүлээлт бий болоод байна.
-Хэдийгээр нэг талдаа орон тоо нэмэгдсэн мэт харагдаж байгаа ч нөгөө талдаа тийм биш юм. Ой, Усны агентлагууд татан буугдсан ч түүний бодлого, бодлого хэрэгжүүлэгчид нь яамандаа ирсэн. Нийлээд 108 хүнтэй болоод байна. Өөрөөр хэлбэл, тэнд ажиллаж байсан хүмүүс яаманд ирсэн учраас өөрчлөлт бараг байхгүй гэж болно. Нөгөөтэйгүүр, ерөнхий чиг үүргийнх болсон учраас бид ногоон хөгжлийн асуудлыг энэ Засгийн газрын үед их ач холбогдол өгч, өндөр түвшинд гаргана гэсэн хатуу хүсэл зорилготой байгаа. Уул уурхай, барилга, хот байгуулалт гээд салбарын чиглэлийн яамдууд өөрийн бодлогыг хэрэгжүүлэхдээ ногоон хөгжлийн бодлогыг сууриа болгох ёстой. Жишээ нь, уул уурхай, дэд бүтэц зэрэг салбарын хувьд аваад үзвэл энэ чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрвээ байгаль орчинд халтай, техник технологи нь хоцрогдсон, нөхөн сэргээлтийн арга барил нь дэлхийн стандартад нийцэхгүй байвал дэмжихгүй байхыг шаардана. Угтаа бол чиглэлийн яамдууд ерөнхий чиг үүргийн яамдаас зөвшөөрөл авдаг журамтай, тогтолцоотой. Сангийн яам батлагдсан төсөвтөө захирагдаж байна уу, Хууль зүйн яам одоогийн хуу лиудаа хэрэгжүүлж байна уу, Гадаад хэргийн яам гадаад бодлогынхоо гол чиг үүрэгт зохицон ажиллаж байна уу гэдгийг хяна даг. Тэгвэл одоо дөрөв дэх ерөнхий чиг үүргийн яам буюу БОНХЯ ногоон хөгжлийн бодлогод нийцэж байна уу гэдгийг хардаг, энэ асуудлыг илүүтэй анхаардаг болно. Энэ зорилгодоо бид нийцүүлж ажиллана гэж бодож байна.
-Хаврын чуулганаар Байгаль орчны багц хуулийг баталсан. Ингэснээр энэ салбарт олон томоохон өөрчлөлт гарна гэж үзэж байгаа. Гэтэл өнөөдөр сүр дуулиан болж баталсан багц хууль маань таг болчихлоо. Хэзээнээс амьдрал дээр хэрэгжүүлж эхлэх гээд байна вэ?
-Байгаль орчны багц хууль өнөөгийн тулгамдсан асуудлуудыг өргөн цар хүрээнд шийдвэрлэн, энэ салбарт шинэ тогтолцоог бүрдүүлэх учиртай. Багц хуулиар өмнө үйлчилж байсан 18 хуулийг 10 болгон нэгтгэсэн. Ингэхдээ зургаан хуулийн давхардал хийдлийг арилган нэгтгэж, хоёр хууль шинээр боловсруулж, найман хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан боловсруулсан байна. Үүгээр энэ салбарт олон өөрчлөлт, шинэчлэл, дэвшил гарахуйц эрх зүйн орчин нэлээд сайжирсан. Харин одоо үүний дагуу 80 гаруй журмыг энэ он болон ирэх оны эхний улиралд багтаан гаргахаар ажиллаж байна. Хамгийн гол нь эдгээр журам иргэд, аж ахуйн нэгжид маш ойлгомжтой байх ёстой. Иймд бид өмнө нь байгуулагдсан Ажлын хэсгийг дахин шинэчлээд, нэлээд эрчимтэй сууж байгаа. Мөн хуулиудаа олон нийтэд сайтар сурталчлах нь маш чухал байна.
-Салбарын сайд хэр сайн ажиллах вэ гэдэг багаа хэрхэн бүрдүүлэхээс их шалтгаалдаг. Ялангуяа яамны удирдлагууд хэр чадавхтай, чадвартай боловсон хүчин бэ гэдэг чухал. Гэтэл танай шинэхэн дэд сайдаас гадна газар, хэлтсүүд мэргэжлийн бус, туршлагагүй хүмүүсээр дүүрлээ гэсэн шүүмжлэл гадуур их байна. Яамны шинэ бүрэлдэхүүн таны санаанд хэр нийцэж байгаа вэ. Гар нийлж ажиллах баг бүрдүүлж чадсан гэдэгтэй итгэлтэй байна уу?
-Итгэлтэй байгаа. Ер нь яаманд урьд нь ажиллаж байсан мэргэжлийн чадварлаг хүмүүсийн дийлэнх нь үлдсэн. Ой, Усны агентлагууд татан буугдсан ч тал хувь нь наашаа ирлээ. Мөн ой, устай холбоотой аж ахуйн үйл ажиллагаа явуулах төрийн өмчит үйлдвэрийн газрууд байгуулах асуудлыг ойрын үед Засгийн газраар хэлэлцэнэ. Тус үйлдвэрийн газарт яг мэргэжлийн чадварлаг хүмүүсээ ажиллуулна гэж бодож байгаа. Тэгээд ч олон хүн халсан, сольсон асуудал манайд байхгүй шүү дээ. Миний баримталсан бодлого бол хуучин чадалтай мэргэжилтнүүд үлдэх нь зүйтэй. Гэхдээ нэгэнт ногоон хөгжил гээд шинэ бодлого яригдаж байгаа учраас мөн шинэ хүмүүс ажиллуулах хэрэгтэй гэдэг дээр яамныхаа удирдлагуудтай ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр багаа бүрдүүлсэн. Бид саяхан өнгөрсөн нэг сарын хугацаанд яг юу хийсэн талаар ярилцаж, дүгнэлээ. Бүтцийн өөрчлөлт, стратегийн хөтөлбөрөө Засгийн газраар өнгөрсөн бямба гаригт батлуулчихлаа. Нэлээн чамбай хөтөлбөр болсон. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлб өрт байгаль орчны чиглэлийн олон заалт оруулж чадсан. Үүнийгээ хэрэгжүүлэх нарийн төлөвлөгөөгөө ид боловсруулаад сууж байна. Ер нь яамны ажил цэгцрээд, голдиролдоо орчихсон гэж болно.
-Байгаль орчны асуудал өнөөдөр олон улсын анхаарал хандуулдаг чухал сэдэв болоод байна. Үүнтэй холбоотойгоор танай яамны гадаад харилцаа маш өргөн хүрээг хамрах болсон. Миний мэдэхээр бусад яамтай харьцуулахад танайхан олон улсын хурал чуулган, зөвлөлгөөн, сургалт гээд гадаад томилолтоор маш их явдаг. Ингэж их явсны ач холбогдол нь хэр байдагт үнэлгээ, дүгнэлт өгдөггүй юм шиг санагддаг.
-Уг нь эергээр бодвол гадаад руу мэргэжилтнүүд байнга явснаар тодорхой хэмжээгээр чадавхжиж байна гэсэн үг. Олон улсад Монголынхоо асуудлыг танилцуулж, ойлгуулж байна. Гэхдээ нөгөө талаар бас ажил цалгардах талтай. Иймд бид шинээр нэг дотоод журам баталж байгаа. Тус журамд олон улсын ямар хурал чуулган, сургалтад зайлшгүй явах ёстой, ямрыг нь тэвчиж болох вэ гээд тодорхой заачихна.
-Байгаль орчны чиглэлээр гадаадын маш олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг. Гэтэл яг аль нь Монголд үнэхээр хэрэгтэй, ашигтай вэ гэдэг нь тодорхойгүй. Түүнчлэн үр дүнг нь хэрхэн үнэлж байгаа нь ойлгомжг үй. Зарим нь бараг Монголд ирж хэдэн доллар үрж, цалинжих зорилготой мэт байдаг. Үүнийг цэгцлэх талаар та ямар ажил хийх бодолтой байна вэ?
-Үнэхээр үнэн л дээ. Байгаль орчны чиглэлээр манайд хэрэгждэг маш олон төсөл, хөтөлбөр бий. Иймд бид энэ аравдугаар сард багтаан байгаль орчны чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг олон улсын байгууллагууд, хоёр талын гадаад хамтын ажиллагааны түншүүдтэйгээ нэлээд томоохон хэмжээний зөвлөлгөөн зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ үеэр яг хэдэн төсөл хэрэгждэгийг, давхцал хаана байгааг тодорхой тогтоож, хамгийн их ач холбогдолтой нь аль вэ гэх мэтээр эрэмбэлнэ. Мөн цаашид гадаад харилцаандаа ямар асуудлыг түлхүү анхаарах вэ гэдгийг тодорхойлох үүрэг даалгаврыг өгсөн. Энэ асуудалд ер нь нэлээд нэгдсэн бодлоготой бөгөөд хүчээ тодорхой, гол гол асуудлуудад төвлөрүүлэх нь чухал байгаа. Аль болох өөрсдийн санал, яамны бодлогод нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмждэг болох нь зүйтэй. Мөнгө орж ирж байна гээд ямар ч хамааг үй төслийг тосож аваад байдаг тогтолцооноос салж, өөрсдийнхөө тогтоосон эрэмбэ дараалал, бодлогоо дагаж ажиллана. Миний бодлоор үүнд усны менежментийг сайжруулах, бохирдлыг бууруулах, ойжуулалтын асуудал нэн тэргүүнд тавигдах ёстой. Мэдээж дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг асуудал бас багтах байх.
-Арьс ширний үйлдвэр үүдийг яах вэ. Тодорхой шийдвэр гардаггүй, өөрчлөгддөггүй улиг болсон нэг сэдэв болчихоод байна.
-Өмнөх сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард арьс, ширний үйлдвэрүүдийн эзэдтэй уулзаж тодорхой шаардлага тавьсан. Техник технологийн шинэчлэл хийх, химийн бодисоор бохирдсон усаа бүрэн цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжтай болох гээд тулгамдсан асуудлаа цогцоор нь шийдэхийг үүрэг болгосон юм билээ. Хэрвээ арваннэгдүгээр сар гэхэд ямар нэг шинэчлэл хийгээгүй, ахиц гаргаагүй бол үйл ажиллагааг нь шууд зогсоохыг анхааруулсан байна. Үүний дагуу бид ирэх сард амлалтаа биелүүлсэн, эсэхийг шалгана. Хотын захиргаа ерөнхийд өө арьс, ширний үйлдвэрүүдийг нийслэлээс нүүлгэх тогтоол шийдвэр гаргах чигтэй байгаа. Харин манай яамны хувьд хотоос гарсан ч бай хамаагүй техник технологийн шинэчлэл хийхийг шаардана. Хот биш бол бусад аймаг, орон нутгийг хордуулж, бохирдуулж болно гэж ойлгож болохгүй шүү дээ. Түүнээс гадна бид цэвэрлэх байгууламжийг сайжруулах шинэ техник, тоног төхөөрөмжийг Монголд оруулж ирвэл татвараас чөлөөлөх саналыг Засгийн газарт хүргүүлж байгаа. Хамгийн гол нь бизнесийн ашиг гэхээс илүү чандмань эрдэнэ болсон усаа бохирдлоос хамгаалах нь чухал юм. Хэдийгээр Монгол Улсад ажилгүйдэл, ядуурал өнөөдөр бүрэн шийдэгдэж чадаагүй, тулгамдсан асуудал хэвээр байгаа ч ашиг харахаас өмнө байгаль орчноо бодолцох боломжтой үе өмнөхийг бодвол бас ирчихлээ. Эдийн засаг сүүлийн зургаан жил тогтвортой өсөж байна. Цаашид ч өснө. Ийм таатай нөхцөлд бид дэлхийн жишиг болохуйц стандартын шаардлага хангасан өндөр технологийг нэхэх эрх эдлэх учиртай. Байгаль орчинд халтай, техник технологи нь хоцрогдсон үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг дэмжээд байх шаардлагагүй. Ялангуяа дэд бүтцийн болон томоохон үйлдвэрлэл, уурхайн төслүүдэд Монгол Улс өөрт илүү ашигтай байр сууринаас хандах бүрэн боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс олборлох үйлдвэрлэлийн эдийн засгийн өсөлтийг аль болохоор байгаль орчинд хор хохирол багатай байлгах, дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн тогтвортой хөгжлийн суурь зарчимд үндэслэн явуулах нь чухал. Урьд нь бид, хэдэн хүн ажилтай болох нь, нүүрснээс хэдэн төгрөг олох юм байна гэж ханддаг байлаа. Харин одоо бол “Уучлаарай, Та бүхэн эхлээд автозам тавихгүй бол нүүрс зөөхгүй” гээд шууд хэлдэг цаг ирсэн. Нэг үгээр хэлбэл, Ногоон хөгжил, тогтвортой хөгжил гэдэг маань эдийн засаг, нийгэм, байгаль орчин нэг нэгнийгээ дэмжиж, хүндэтгэж хамтдаа цогцоороо хөгжихийг яриад байгаа юм шүү дээ.
-Өнгөрсөн хугацаанд сайдууд жилд бэлтгэх модны хэмжээг янз бүрээр тогтоодог. 2003 онд хамгийн багаар буюу 330-аад мянган шоо метрээр тогтоож байсан шиг санагдаж байна. Тэр үед модны хулгай маш их нэмэгдсэн байх жишээтэй. Харин өнгөрсөн жил нэлээд өндөр тогтоосон. Тэгэхээр ирэх жил бэлтгэх модны хэмжээг хэдээр тогтоох вэ?
-Энэ жил хэрэглээний болон түлээний мод нийт 973 мянган шоо метрийг бэлтгэх зөвшөөрөл олгосон байна. 2013 оных үүнээс нэг их өөрчлөгдөхгүй болов уу. Одоогоор эцэслэн батлаагүй байна.
-Жил бүр төмөр замын дэр модонд зориулж олон мянган шоо метр модыг огтолдог. Энэ үрэлгэн хэрэглээг өөрчилнө гэж сүүлийн хэдэн жил ярьсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй л байна.
-Төмөр замын дэр модыг бетоноор орлуулах асуудал Засгийн газрын хуралдаанаар хоёр ч удаа ороод буцсан байна лээ. Мөн “Улаанбаатар төмөр зам” дэр модоо орлуулах асуудлаар судалж байгаа гэсэн. Уг нь өнөөдөр дэлхийн олон орон модыг халж, төмөр бетон дэрээр орлуулчихсан байна шүү дээ. Хамгийн гол нь тус байгууллага технологийн шинэчлэл хийх хэрэгтэй. Жил бүр 36 мянган шоо метр мод бэлтгэнэ гэдэг бол нэг нэгж байгууллагын хувьд асар том тоо. Тэгэхээр бид энэ хэрэглээг зайлшгүй халах ёстой.
-Танай орон нутаг дахь салбарын ажилтнуудын, байгаль хам гаалагчдын ажиллах нөхцөл хүнд, техник хэрэгсэл муутай, ер нь ядруухан байдаг. Байгаль хамгаалагч гэхэд ганц морь, эсвэл нэг мотоциклтой, бас цалин багатай. Тэгсэн хэрнээ хариуцан хамгаалдаг газар нутгийнх нь хэмжээ асар том байх жишээтэй. Орон нутгийн чадавхийг сайжруулах, хангамжийг нэмэгдүүлэх талаар юу хийх вэ?
-Яг ийм байдал харагдаж байна лээ. Иймд техник хэрэгслээр хангах асуудалд нэлээд анхаарах талаар бид ярилцсан. Мэдээж ганц байгаль хамгаалагч, төрийн хэдэн ажилтан тэр том газрыг бүхэлд нь хянаж, хамгаалж чадахгүй шүү дээ. Харин бидний гол хамтрагч буюу туслагч нь тухайн орон нутгийн иргэд, малчид байх учиртай. Улс орон хөгжиж, ардчилал гүнзгийрэх тутам нийгмийн амьдрал дахь төрийн оролцоо багасаж иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгддэг. Ийм ч учраас байгаль орчныг хамгаалах ажлыг зөвхөн төрийн албан хаагчдад даатгаж байсан хуучин тогтолцоог үндсээр нь өөрчилж иргэдийн оролцоог дээшлүүлэх зарч мын өөрчлөлтийг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд тусган хэрэгжүүлж байна. Нутгийн иргэд сайн дурын үндсэн дээр байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл байгуулан тодорхой талбай бүхий газар нутгийг хариуцан ой, бэлчээр, зэрлэг амьтан хамгаалах гэрээг сум, орон нутагтайгаа байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар гэхэд манайд 700-гаад нөхөрлөл байгуулагдсан судалгаа бий. Түүнчлэн малчдын бүлэг, нөхөрл өлүүдээр дамжуулан хууль бус агнуурыг таслан зогсоох, ховор, нэн ховор амьтан, ой, бэлчээр зэрэг байгалийн нөөцийг хамгаалах, бай галийн дагалт баялгийг ашиглан амьжиргаагаа дээшлүүлэх зэрэг байгаль хамгаалах шинэ хандлагуудыг нэвтр үүлэх нь үр дүнтэй гэдэг нь харагдсан. Тэгэхээр нөхөрлөлийн зохион байгуулалтыг цаашид ч дэмжиж, эрх зүйн орчин нь улам боловсронгуй болгох талд яам анхаарч ажиллана.
-Голуудын сав газрын 29 хамгаалалтын захиргаа байгуулахаар болсон. Хэзээнээс үйл ажиллагаа нь эхлэх вэ?
-Үнэндээ голуудын сав газрыг хамгаалдаг эзэн манайд байдаггүй. Одоо Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгууллагууд гэж бий. Үүнтэй адил Монгол орны голын сав газрын 29 хамгаалалтын захиргаа байгуулахаар болсон. Эхний ээлжинд Туул голынх байгуулагдах шатандаа явна. 2013 онд 13 захиргаа байгуулах асуудлаар Засгийн газрын тогтоолууд гарч байгаа. Мөн говийн голуудын сав газрын хамгаалалтын захиргаануудын үйл ажиллагааг дэмжсэн хөтөлбөрийг Дэлхийн банкны санхүүжилтээр ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлнэ. Үүгээр бид сав газрын захиргаадууд яаж ажиллах ёстой вэ гэдгийг харуулах жишиг тогтоохоор үлгэр жишээ төсөл хэрэгжүүлнэ гэж бодож байна.
-Байгаль орчны салбарын хувьд хяналт, шалгалтын асуудал маш чухал атал яамнаасаа тусдаа ажиллаад олон жил боллоо. Байгаль орчны эсрэг гэмт хэргийг яг газар дээр нь илрүүлдэг, барьдаг хүмүүс нь байцаагчийн эрхгүй байна. Түүнчлэн байгалийг газраас салган ойлгож, ангид авч үзэх аргагүй. Гэтэл газрын асуудал өнөөдөр салбарын яаманд нь огт хамаагүй мэт явсаар ирлээ. Үүн тэй холбоотойгоор олон сөрөг үр дагавар гарсаар байна. Иймд энэ салбарын онцлог гэдэг утгаараа хяналтаа, бас газрын асуудлыг өөртөө авах боломж байна уу?
-Анх сайдаар томилогдож ирсэн үеэс л салбарын мэргэжилтнүүд, ахма дуудтай уулзахад яг энэ асуудлыг байнга хөнддөг. Ерөнхийдөө шүдгүй хүн шиг байдаг гэдгийг хэлээд байгаа юм. Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах үеэр газрын асуудлыг Ерөнхий сайдын мэдлийн хүрээнд үлдээсэн. Өөрөөр хэлбэл, газарт ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх вэ гэдэг бодлогоо эхлээд тодорхойлж, зангидаж гар гасны дараа аль яаманд өгөхөө ший дэхээр тогтсон. Мөн хяналтыг яамдад өгөх нь зүйтэй гэж яригдсан. Урьдчилсан байдлаар шүү дээ. Гэхдээ цөөн хэдэн, гол гол хяналтыг тухайн салбарт нь өгөөд, бусад нь нэгдсэн байдлаар ажиллаж болох юм гэсэн хувилбар бас бий. Миний хувьд энэ хувилбарыг дэмжиж байгаа. Дэлхийн бусад оронд ч ялгаагүй байгаль орчны хяналт нь салбарын яамтайгаа хамт байдаг юм билээ.
-Тусгай хамгаалалттай газар нутаг, тэр дундаа Богдхан уул өнөөдөр дархан цаазат гэдэг утгаа алдсан. Нийслэлийн нэг хороолол шиг болоод байна. Тэнд газрын зөвшөөрөл олгосон сайдуудын нэр нь ч тодорхой байдаг. У.Барсболд сайд байхдаа хамгийн их зөвшөөрөл олгосон гэх мэтээр он сар, хэмжээ дамжаатай нь гаргачихсан судалгаа ч бий. Тэгсэн атлаа хариуцлага тооцсон, шийдвэртэй арга хэмжээ авсан юм алга. Юутай ч БОАЖ-ын сайд асан Д.Цогтбаатар Богдхан уулын хяз гаарлалтын бүсэд газар эзэм шүүлэх зөвшөөрөл олгохыг 2013 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хориглочихсон. Энэ хугацаа дуу сахаар яах вэ. Яг үнэндээ Богдхан уулыг цэвэрлэнэ гэж үе үеийн сайдууд ам гардаг ч ачир дээрээ чаддаггүй. Харин та ямар нэг зоригтой алхам хийх бодол байна уу?
-Д.Цогтбаатар сайдын үед Богдхан уулын дархан цаазат газарт шинээр газрын зөвшөөрөл олгохыг хориглосныг би зөв гэж бодож байгаа. Шаардлагатай бол энэ хоригийг сунгана. Учир нь Богдхан уул болон Горхи-Тэрэлжийн байгалийн цог цолбор газарт манай яам судалгаа хийж эхэлсэн. Тухайн газруудын даац ямар байгааг, бохирдол нь хэдий хэмжээнд хүрсэн зэргийг судалж, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлт гаргана. Мөн тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмших гэрээний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг байгуулсан. Ингээд гарсан дүгнэлт, шалгалтын дүнг үндэслэн тодорхой шийдвэр гаргах юм. Ер нь тусгай хамгаалалттай газар нутагт, тэр дундаа дэлхийн анхны дархан цаазат Богдхан ууланд хууль зөрчөөд барилга байгууламж барьж байгаа асуудалд цэг тавих болсон. Түүнчлэн энэ асуудлаар УИХ дээр Ажлын хэсэг байгуулах саналыг оруулахаар төлөвлөж байна. Мэдээж Хотын захиргаатай бас хамтарч ажиллана гэж бодож байгаа.
-Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар тухайн улс орны усны нөө- цийг 25 жилд нэг удаа шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэдэг. Гэтэл энэ хугацаа хэдийнэ өнгөрчих өөд байна. Тэгэхээр Монгол орны усны нөөцийг шинэчлэн тогтоох судалгааны томоохон ажлыг хэ зээ эхлүүлэх вэ?
-Манай орны усны нийт нөөц сүүлийн 40 жилд хийсэн судалгаагаар 608 сая шоо метр. Нийт ус хэрэглээний 80 орчим хувийг газрын доорх усны нөөцөөс хангаж байна. Шинж лэх ухааны үндэслэлтэйгээр газрын доорх усны нөөцийг тогтоосон судалгааны ажил 1970-аад оны сүүлчээр тооцож байжээ. Ер нь бол газрын доорх усны нөөцийн хугацааг 25 жилээр тогтоодог. Зарим ордод 15 жилээр ч тогтоож болдог юм билээ. Харин өнөөдрийн хувьд Монгол орны хэмжээнд гадаргын болон газрын доорх усны хагалбар хилийг давхцуулсан 29 сав газрын нөөцийг тогтоох ажлыг даруй хийх хэрэгтэй байна. Энэ 29 сав газрын хэмжээнд усны нөөц тогтоох судалгааны ажлыг хийх хөрөнгө оруулалтын асуудлыг ул сын төсвөөс санхүүжүүлж, сав газрын менежментийн төлөвлөгөөтэй уялдуулах шаардлагатай байгаа юм. Уг нь Монгол орны усны нөөцийг тогтоох судалгааны томоохон ажлыг ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, УЦУЭШХ-гийн эрдэмтэд хамтран 1990-ээд оны сүүлчээр хийсэн юм билээ. Гэвч үр дүн нь баталгаажаагүй. Иймд үр дүнг эцсийн байдлаар тогтоох ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэх асуудлыг шийднэ.
Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН