УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Ерөнхий аудитор Ч.Раднаа танилцуулав. Өнгөрсөн онд 933 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зориулж баталснаас арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 853 тэрбум төгрөгийн санхүүжилтийг компаниуд авсан аж. Төсвийн шинэ хуулиар хөрөнгө оруулалтыг энэ оны гуравдугаар сарын 31 хүртэл сунгахыг зөвшөөрсөн тул ийм хугацааны гүйцэтгэлээр 901 тэрбум төгрөг эзнээ олсон байна. Дээрх мөнгөөр төсвийн нийт 1262 арга хэмжээг санхүүжүүлэх ёстой байсан. Үүнээс 116 объектыг дутуу барьж, 38-ыг огт бариагүй гэсэн дүн гарчээ. Огт бариагүй барилгаас хамгийн олон буюу 11 нь ХХААХҮ-ийн сайдын багцад хамаарч буй юм.
Дутуу барьсан хамгийн олон барилга ЗТБХБ-ын сайдын багцад гэх мэтээр бүх объектийг нэр заан жагсаасан юм байна. Ийм олон барилга дутуу, эсвэл бариагүй байгаа нь анхнаасаа төлөвлөлтөө дутуу хийдэг, зураг төсөлгүйгээр эхэлдэг зэрэгтэй холбоотой байгааг Ерөнхий аудитор санууллаа. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд зардлаа багцаасаа 20 гаруй хувиар хэтрүүлсэн хэрнээ барих барилгынхаа тавны нэгийг ч гүйцэтгэсэнгүй. Мөнгөө авчихдаг атлаа барилгаа барьдаггүй ийм дутагдлыг гишүүн Ж.Батзандан “төсвийн луйвар” хэмээн нэрлэв. Тэрбээр “2011 онд сонгуульд зориулсан, улст өржсөн төсөв баталсан. Төсвийн олон луйврыг зогсоохын оронд аудитынхан сайхан зүйл ярьж байна. Төсвийн ерөнхийл өн захирагч гэж бөөрөнхийлөлгүй, хэн хэдэн төгрөг илүү зарцуулсныг шууд зарлаж, яагаад тэгснийг хянаж нягтлаад эрүүгийн хариуцлага тооцдог болох ёстой” гэлээ.
С.Ганбаатар гишүүн зээлийн авлага юу болж буйг лавлав. 10 гаруй жил үргэлжилсэн зээлийн баахан жагсаалт гарсан аж. Хоосон жагсаагаад байхын оронд мөнгөө буцааж авах талаар бодит ажил хийхийг тэр хүссэн юм. “Ард түмний нэр барьж зээл авчихаад буцааж төлдөггүй компаниудын дотор одоо дампуурсан нь ч байна” гэж тэр сануулав. Дамжуулан зээлд үүлж зээл авсан 130 аж ахуйн нэгж, улсын болон орон нутгийн төсөвтэй 30 байгууллага бийг Ч.Раднаа аудитор мэдээлсэн. Мөн “Төсөв, банкны гэх мэт авлагыг нэмэх юм бол нийт 500 орчим тэрбум төгрөгийн зээлийн авлага байгаа. Зээл авсан компани, эсвэл түүнийг буцааж авах эзэн нь байхгүй болсон зээл ч бий. Тэр бүрт тусад нь аудит хийж, дүгнэлт гаргасан” гэлээ. Үүний дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
2013 оны эцэст инфляцыг найман хувиас хэтрүүлэхгүй байхаар уг төсөлд тусгажээ. Улмаар 2014, 2015 онд зургаан хувьд хүргэн бууруулах зорилт тавьсан байна. Мөн урт хугацааны зээлийн жилийн хүүг найман хувиас хэтрүүлэхгүй, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгд үүлэх, үндсэн зорилтын хэрэгжилтийг олон нийтэд тогтмол тайлагнах замаар Төв банкны хариуцлагыг сайжруулахаар тусгасан байна. Гадаад валютын нөөцийг нэмэх, мөнг өний ханшийг чангатгах талаар ямар арга хэмжээ авахыг нь гиш үүд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас лавлалаа.
Гадаад валютын цэвэр нөөцийн тоог олон нийтэд дэлгэхээс тэр болгоомжлов. Юутай ч Монголбанкинд тушаасан алтыг бэлэн мөнгөөр худалдан авч, цэвэршүүлээд олон улсын зах зээлд гаргах ажлаа үргэлжлүүлэх гэнэ. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар өмнө нь байсантай холбоотойгоор Төвбанкинд тушаах алтны хэмжээ багассан. Өмнө нь тав хүртэлх тонн алт худалдаж авдаг байсан бол өнгөрсөн онд гурав, энэ онд 1.6 тонн алт аваад буй аж. Төсвийг тэлэхээс айлгүйгээр эдийн засгийн тогтвортой байдлаа хангаж, компаниудаа дэмжих, ажлын байрыг хадгалах талаас анхаарч УИХ төсвийн тодотголыг баталсан. Гэвч Монголбанк төсвөө хялайж, зарлагыг хянах агуулгатай мөнгөний бодлогын төсөл оруулж ирлээ хэмээн Ц.Даваасүрэн үзэв. Монголбанк төслөө боловсруулахдаа Засгийн газартай хамтарч ажилласан, тооцоо, судалгаа хийсэн гэдгээ банкныхан хэллээ. Төслийг хэлэлцэхийг олонх дэмжив.
С.ТУУЛ