Саявтар хэсэг залуу Нийслэлийн төв талбайд цуглаж, Үндсэн хуу лийн цэцийг ажлаа хийхийг шаар дав. Манай иргэдэд Үндсэн хуулиар олгосон олон эрх, түүний дотор амьд явах эрх зөрчиг дөж буйд тэд сэтгэлээ түгшээж Үндсэн хуулийн манаач гэж бидний дээр доргүй мандуулсаар ирсэн Цэцийг ажлаа хийхийг, өөрөөр хэлбэл гол хуулиа хэрэгжүүлэхийг, түүнийг зөрчүүлэхгүй байхыг хүслээ. Үнэхээр Үнд сэн хууль бүхний нүдэн дээр зөрчигдөж бай хад “дороос” өргөдөл ирэхийг хүлээгээд Цэц гар хумхиж сууж болно гэж үү. Түүгээр ч барах гүй Үнд сэн хуулийг ингэж зөрчөөд байна гэж хү мүүс өрг өдөл өгсөөр байхад чихгүй толгойлж сууна гэх яриа сүүлийн үед гараад байх болсон нь нууц биш. Жагсаал зохион бай гуулсан залуус “Улс төрчид хуулиас илүү эрх мэдэлтэй байна. Хяналтг үй ардчилал хямралд хүргэнэ” гэх мэт үгс тэй лоозон барьсан байжээ. Үнэнийг л хэл сэн, зарим талаар сэрэмжлүүлсэн бус уу.
Үнд сэн хууль зөрчиж байна гэж үзэж иргэ дээс Цэ цэд өг сөн өргөдөл, тэдгээрийг шийдвэрлэх та лаар ямар арга хэмжээ авснаа олон ний тэд хүртээмж тэй мэдээлэх, Цэцийн үйл ажил лагааг ил тод болгох зэрэг шаардлагыг залуус бас тавьсан байна. Залуус үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгосон эрхээ л эдэлсэн. Хэвлэлээр ч Цэцийг сүүлийн үед ихээхэн шүүмжлэх боллоо. Дээрээ хөх тэнгэрээс өөр юмг үй гэж сайрхдаг Цэцэд хэвлэлүүд ийн бухимдангуй хандаж байсныг санахгүй юм. Ер нь Цэцийг төдийлэн шүүмжлэхгүй байсан нь түүний дээр үнэхээр хөх тэнгэр байдаг гэж үзсэнийх биш, Цэцийн үйл ажиллагаа, шийдвэр нь үүрэгтэйгээ харьцангуй уялдаж ирсэнтэй нь холбоотой болов уу. Тухайлбал, “иргэн” хэмээн олонд нэршигдсэн Д.Ламжав нэг үе цэцийнхнийг ажилтай болгодог байв даа. Тэгэхэд Цэц түүний өргөдөл болгонд хариу өгдөг, өгсөн өргөдлийнх нь дагуу маргаан үүсгэн хянан хэлэлцдэг байсан юм. Гэтэл Цэц одоо нэг хүн битгий хэл хамт олон, байгууллагын гомдолд ч их хөшүүн хойрго ханддаг газар болж хувираад байна. Эндхийн Тамгын газрын ажилтан нь сурвалжлагчид ярьснаас үзвэл, энэ он гарсаар Цэцэд иргэдээс 100-гаад өргөдөл иржээ.
Гэтэл Цэц энэ онд ердөө зургаахан удаа хуралдсан аж. Өнгөрсөн явдлуудаас нэхэн бодвол энэ шүүх нэг хуралдаанаар нэг л асуудал шийддэг юм билээ. УИХ шиг асуудлыг бөөндөж шийддэггүй. Тэр ч бүү хэл гомдол гаргагч нэхэл хатуутай байвал нэг асуудлыг гурван янзын (бага, дунд, их суудлын гэсэн) хуралдаанаар хэлэлцэж эцсийн дүгнэлтээ гаргадаг. Тийм болохоор ирсэн өргөдлийн тун цөөхнийг нь хэлэлцсэн байж таарах гэж байна. Тэгээд ч хэлэлцэх, шийдэх асуудал нь Үндсэн хуулийг зөрчиж үү, үгүй юү гэсэн ганцхан чиглэлтэй, будилах самуурах юм ер баймгүй шүү дээ. Гэтэл чухам энэ хариуцсан цорын ганц чиглэлээр нь хүмүүс өргөдөл өгсөөр байхад лавтайяа хоёр сар хав дараад, эцэст нь “маргаан хянан шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ” гэсэн ганц гишүүнийхээ үгээр ам хаах гэж оролдоод байх юм. Цэц хэсэг хугацаанд даргагүй байгаад өнгөрсөн тавдугаар сарын эцсээр шинэ даргатай болсон. Түүнээс хойш олны анхаарал татсан өргөдлийг голдуу МАН-ын гишүүн хүмүүс гаргах шиг боллоо. Шинэ дарга Ж.Амарсанаа нь АН-ын угшилтай, улс төрийн энэ хүчнийг эрх барьж байх үед Хууль зүйн сайд байсан хүн. Чухам УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчлөө гэсэн өргөдөл гаргагчид нь МАН-ын харьяалалтай, Цэцийн дарга нь АН-ын гарал үүсэлтэй байгаагаас иргэдийн хүсэлтэд Цэц ийн хойрго хандаж байна уу гэх хардлага төрөхөд хүрч байна. УИХ-ын дарга хууль бусаар сонгогдсон хийгээд тэр дарга ажлаа хүлээж авснаас хойш мөн хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж юуны учир үзээд байгааг холбогдох хүмүүс нь олон түмний сонорт нэг бус удаа хүргэсэн.
Гэхдээ УИХ-ын үйл ажиллагааны үндсэн зарчим нь “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн”, “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”, “УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно”, “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүртээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудыг УИХ-ын дарга гэгдэж яваа З.Энхболд өөрийн удаа дараагийн үйлдлээрээ зөрчиж байна гэж үзсэнийг уншигчдад сонордуулахад илүүц биш байх. Чухам ямар үйлдлээрээ З.Энхболд Үндсэн хуулийн эдгээр заалтыг зөрчсөн гэж үзэж буйгаа ч өргөдөл гаргагчид тодорхой баримтаар өгүүлсэн. Тухайлбал, Үндсэн хуульд зааснаар УИХ дахь нам, эвслийн бүлэг тухайн сонгуулийн дүнд байгуулагдаж үйл ажиллагаагаа албан ёсоор явуулдаг. Энэ бүлэг нь наймаас дээш суудал авсан тохиолдолд аяндаа бий болдог эд.
Харин бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг л УИХ-ын дарга нэгдсэн хуралдаан дээр мэдээлэх ёстой. Энэ үүргээ З.Энхболд биелүүлэлгүй, МАН-ын бүлгийг үйл ажиллагаагаа явуулах боломжийг бүрдүүлэхгүй байгаа юм. Мөн УИХ-ын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан эрх үүргээ МАНын бүлэг хэрэгжүүлэх боломжийг шууд үгүйсгэснээрээ нам, эвслийн бүлэг нь сонгогчдын төлөөлөл болж, хууль, УИХ-ын шийдвэр, төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар бодлого, байр сууриа илэрхийлэх, нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны үед завсарлага авах зэрэг заалтуудыг бүхэлд нь зөрчиж, энэ эрх үүргээ хэрэгжүүлж чадахг үй байна. Байнгын болон дэд хороо бүрдүүлэх, тэдгээрийн даргыг сонгох асуудлаар УИХ-ын Дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу гишүүд Байнгын хороонд харьяалагдах саналаа нам, эвслийн бүлэгтээ гаргах, нам, эвслийн бүлэг нь олонх, цөөнхийн харьцааг харгалзан гишүүдийг Байнгын хороонд хуваарилах саналаа гаргах, нам, эвслийн бүлгээс ирүүлсэн саналыг УИХ-ын дарга нэгтгэн танилцуулах тухай заалтуудыг нийтэд нь зөрчин МАНын бүлгийн саналгүйгээр, энэ бүлгийн гишүүдийн оролцоогүйгээр Байнгын хороодыг бүрдүүлж, даргыг нь сонгосон нь бүхэлдээ Байнгын хороодыг хууль бусаар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй юм. Энэ асуудлаар Цэцэд ардчилсан Үндсэн хууль тогтоогчид ч давхар хандсан юм.
Гэтэл энэ өргөдлийг хүлээж авсан Цэцийн гишүүн Т.Лхагва уг өргөдлийн дагуу хэрэг маргаан үүсгэж, хянан үзэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргажээ. Т.Лхагва ч бас АН-ын угшилтай хүн билээ. Тэрбээр Н.Энхбаяр, Э.Батшугар, З.Ойдов, С.Нарангэрэл нарыг СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасныг эсэргүүцэж "Шударга ёс” эвслээс гаргасан гомдолд мөн л ийм хариу өгсөн нэгэн. Т.Лхагва УИХ-ын даргын талаар гаргасан гомдолд "хянан үзэх шаардлагагүй” гэсэн хариу өгөхөөсөө өмнөхөн “УИХ-ын даргатай холбоотой гомдол нэлээн ээдрээтэй, логикийн зөрчилтэй асуудал их байгаа” гэж хэлж байсан нь өгөх хариугаа өргөдөл авах үедээ л бэлэн болгочихсон байгаа юу, тэгээд хаяагаа манаж уу гэмээр. Үндсэн хуулийг хууль тогтоогчдод зориулсан хууль гэж хэлдэг ч явдал бий. Учир нь хууль тогтоогчид, түүний дотор Парламент дахь олонх Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр гаргах хамгийн их магадлалтай байдаг.
Өнгөрсөн хугацаанд Үндсэн хууль зөрчжээ гэсэн дүгнэлт УИХ-ын тухай хуулиар 12, УИХ-ын сонгуулийн тухай хуулиар найм, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар гурав, УИХ-ын тогтоолоор долоон удаа гарсан нь чухам үүнийг гэрчилнэ. Хууль тогтоогчдын маань одоогийн даргын үйл ажиллагаа ч үүнийг давхар нотолж байна. Үндсэн хуулиа монголчуудын маань эрх зүйн боловсрол, сэтгэлгээний сор бүтээл гэж бид үздэг. Тиймээс Монголын нийгмийн бүх давхаргын өргөн төлөөлөл олон хоног нухацтай ярьж, үр өгөөжтэй мэтгэлцэж байж “эх барьж” авсан энэ хуулиа “эцэг хууль”, эрх зүйн баримт бичгүүдийн сүмбэр оргил нь гэж дээдэлдэг. Тэгвэл намууд гэгч энэ уулын хормой бэлд нь хоргодож байдаг өт хорхой гэлтэй. Ийн үзэж хандвал АН тэргүүтнүүд Үндсэн хуулийг зоргоор зөрчиж, дээр нь сандайлчих гээд буй нь ёстой л түрийний бөөс толгойд гарна гэгч болж байна бус уу.