УИХ-ын гишүүн, “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэгтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа. 
-Ирэх оны улсын төсвийг тойрсон шүүмжлэл их байна. Төсвийн шинэ хуулийн хүрээнд боловсруул сан анхны төсөв нь энэ. Шинэчлэлийн Засгийн газар шинэчлэлгүй төсөв өргөн барьжээ гэсэн шүүмжлэлийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Бичсэн формат, өмнөх жилийн төсвийн урьдчилсан байдлыг хадгалсан байдлаас нь харвал шинэ төсөв гэхэд учир дутагдалтай. Гэхдээ үүнээс өөрөөр байх аргагүй болов уу. Өнгөрсөн жилийн инерц, хөрөнгө оруулалт, нийгмийн салбарын зардал үргэлжилж байгаа. Үүнийг нэг амьсгаагаар таначихна, шинэчилчихнэ гэж байхгүй. Тиймээс нөхцөл байдалдаа таарсан, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн төсөв боловсруулсан. 2014 оны төсөв хэлэлцэхэд харин төсөвт хандах хандлага, эдийн засгийн бодит өсөлттэй уялдуулах шинэчлэл илүү тод болно.
-Ерөнхий сайдын багцад шинэчлэлийн арга хэмжээнд 50 тэр бум төгрөг төсөвлөсөн нь их маргаан дагуулж байна. МАН-ынхан хяналтгүйгээр мөнгө зарцуулах нь гэж буй бол АН-ынхан Засгийн газар тодорхой журам боловсруулна гэж тайлбарласан. Тэр ямар учиртай мөнгө юм бэ?
-Хяналтгүйгээр мөнгө зарцуулж чадахгүй. УИХ хяналтаа тавина. Ерөнхий сайд олон арга хэмжээг цоо шинээр харж санхүүжүүлнэ гэж үзэж буй үед түүнд итгэл өгч, Засгийн газрыг нь дэмжих хэрэгтэй. Энэ талаас нь дэмжиж байгаа.
-Түүний багцад ирэх онд ураны дөрвөн ч ордыг түшиглэн дулаа ны болон атомын цахилгаан станц байгуулахаар тусгасныг зарим гишүүн шүүмжилсэн. Ураныг байгаль орчинд халгүйгээр ашиглах боломжтой гэсэн судалгаа, тооцоо, технолог, мэргэжилтэн байхг үй гэж тэд үзсэн л дээ.
-Шууд л атомын цахилгаан станц барих гээгүй. Тэр хүртэл олон шатыг туулна. Ерөнхий сайд саяхан МҮОНРТ-ээр ярилцлага өгөхдөө “Мега төсөл” хэрэгжүүлнэ гэж байна лээ. Сайншандын аж үйлд вэрийн парк, төмөр зам, дулааны станцууд барина. Төмөр зам барихад 4-5 тэрбум долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлнэ гэж ярьсан. Үүнийг би дэмжиж байгаа, чухал ажил. Мега төсөл бол нийгмийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, үндэсний эдийн засгаа босгодог, үндэстэн идэвхтэй, амбийцтай байж, өөрийгөө шинээр ухамсарлаж мэдэхэд тусалдаг. Ураны ордын талаар дагнасан мэдээлэл аваагүй учир тэр талаар тодорхой мэдэхгүй юм. Ер нь ийм чухал ордыг ашиглахад Засгийн газар онцгой хяналт тавих нь мэдээж.
-Өмнөх жилүүдэд төсөв хэлэл цэ хэд УИХ-ын гишүүд тойрог руугаа хөрөнгө “чангааж”, зарлагыг нэмж орхидог байсан. Үүнийг энэ жил цэгцэлсэн гэж ойлгосон. Гэвч нийгмийн халамж, тэтгэвэр, цалинтай холбоотой хөрөнгийг хасах нь буруу гэсэн байр суурьтай гишүүд ч байгаа.
-Бодит нөхцөлөөс үүдсэн шийдвэр. Тооцоо хийхэд нийгмийн халамжийн зарим зардалд л гэхэд 100 гаруй тэрбум төгрөг шаардагдаж байсан, төсөв ийм хэмжээний ачаалал авч дийлэхгүй. Ер нь ямар нэг хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа бол өөр нэг зардлыг хасна, төсвийн гол параметрийг хөдөлгөхгүй байя гэсэн зарчмыг энэ удаа баримталж байгаа. Сангийн яамны хянаад оруулж ирсэн төсвийн гол үзүүлэлтийг хадгална. Өмнө нь үнэхээр 76 Сангийн сайд байгаа мэт л төсвийг “хэрчдэг” байсныг цэгцэлсэн.
-Дэлхийн санхүү, эдийн засаг хямарч эхэллээ. Манай улсад нөлөөлж болох эрсдэлийг төсвийн төсөлд хэр тооцсон бол?
-Хямралтай байна гээд өөрсдий гөө давхар хямраах хэрэггүй. Ийм нөхцөлд бид мега төслүүдийг хэрэгжүүлж, бодит эдийн засгаа дэмжихэд гаднын хөрөнгө оруулалтыг татах, төсвийн хөрөнгө оруулалтын тодор хой хэсгийг ч үүнд чиглүүлэх шаардлагатай. Төсвийн хөрөнгө оруулал тыг ангилаад үзвэл нийгмийн халам жийн салбарт ихэнх нь зориулагддаг, гэвч энэ нь дараа жилийн төсөвтөө дарамт болдог. Сургууль, цэцэрлэг барилаа гэхэд л тэнд ажиллах хүмүүсийн цалин, цахилгаан дулааны зардал гэх мэт олон асуудал үүсдэг. Тиймээс нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг дараа жилийн баланстай уялдуулж авч үзэх ёстой. 2008 оны хямралын үед дэлхийн эдийн засгийг БНХАУ-ын эдийн засаг чирээд гарсан, тиймээс ч манай оронд нөлөө нь бага туссан.
Харин одоо болж буй Европын өрийн дарамтаас үүдэлтэй хямрал БНХАУ-ын эдийн засгийг сааруулж байна. Тиймээс манайд мэдрэгдэнэ. Бид одоо хөрөнгө оруулалтын бодлогоо зөв төлөвлөх ёстой. Ер нь глобалчлагдсан нөхцөлд амьдарч буй учир эдийн засгийн хөгжлөө дэлхийтэй холбож, бүс нут гийн хэмжээнд төлөвлөх нь чухал. БНХАУ, ОХУ, Зүүн хойд Азийн эдийн засагтай манай бодлого уялдах ёс той. Мөн геополитикийн зөв тоо цоо хийж, олон улсын түншлэлийн үр ашгийг харах хэрэгтэй байна. Дангаараа төлөвлөдөг үе өнгөрсөн. Зүүн хойд Ази геополитикийн гол төв болж эхэллээ. Тиймээс байрлал, онцлогийнхоо давуу талыг ашиглаж эдийн засгийн бодлогоо төлөвлөх хэрэгтэй.
-Орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмж байгаа нь сонгууль илүү өрсөлдөөнтэй болоход нөлөөлж байна. “Шударга ёс” эвслийнхэн уг сонгуульд хоёр хувилбараар оролцоно гэсэн. Хэдэн аймагт хамт, хэдэд нь тусдаа оролцох гэж байна вэ?
-14 аймагт эвслээрээ, есөн аймагт тусдаа оролцож байна. Нэр дэв шигчдийг бүртгээд дууссан ч аймаг, сум, дүүргээр нь ирэх долоо хоногт нэгтгэсэн тоогоо гаргана.
-Энэ асуудлаас үүдээд “Шударга ёс” эвсэл хоорондоо хөлөө жийлцээд эхэллээ. Эвсэл задарвал Засгийн газрын асуудал ч сөхөгдөх нь гэсэн болгоомжлол гарсан. Ингэж болгоомжлох үндэслэл бий юү?
-Орон нутгийн зарим аймаг, сум, дүүрэгт аль нэг нам нь хүчтэй байгаа, нөгөө талаар ажил зохион байгуулаг чид нь дангаар орох шийдвэр гарга сан гэх мэт хүчин зүйлээс болоод дээрх байдалд хүрсэн. Гэхдээ аймаг, дүүргийн шатны шийдвэрээс болоод УИХ дахь бүлэг, эвсэл задарна гэж байхгүй.
-МҮАН-ын гишүүн Ц.Цолмон МАХН-д элссэн. Тойргоос бус, жаг саалтаар сонгогдчихоод ийм шийдвэр гаргасан учир түүний бүрэн эрхийг цуцална гэсэн мэдээлэл бас гарсан. МҮАН-ын зүгээс энэ талаар ямар нэг шийдвэр гаргасан уу?
-Албан ёсоор яриагүй ч манай намын удирдлагууд энэ талаар санал солилцсон. Гэвч шийдвэр гаргах шаардлагагүй.
-Эвслээс жагсаалтаар сонгогд сон Ц.Оюунбаатар хэзээ тангараг өргөх вэ. Түүний тангараг өргөх ёслолыг хойшлуулах ямар нэг шалтгаан одоо байгаа юу?
-Би хувьдаа хойшлуулах ямар ч шалтгаан байхгүй гэж үзэж байна. Удирдах зөвлөл хэзээ тангараг өргөхийг нь шийднэ.
С.ТУУЛ