Халаасандаа гараа хийн... Хайнгадуухан санаа алдаж... Юуг ч юм бодон... Удаан алхах дуртай. Хааяахан сэтгэлийнхээ зөргөөр бүдэг нарийн жим, салаа бүрийг нь тэмтчин, төөрөхөөс айлгүй хэрэн хэсэх сайхан санагддаг минь хэвээрээ. Тэр үед нэг л дуу “Тэгээд зүрх дахиад л гэгээ хүснэ, хүслийг минь үл олж харан байсан чи минь” хэмээн төгөлдөр хуурынхаа дэндүү тансаг аялгуутай хамт сэтгэлд эгшиглэнэ. Хайрт чамтай ертөнцийн өнгө гэрлийг харж, зүсэрч шиврэх бороонд норж, анх учирсан тэр л сэтгэлээр бүхнийг хамтдаа туулах итгэл цээжинд минь хангалттай бий. Бүсгүйчүүдийн ихэнх нь ингэж боддог байх. Тэр итгэлийг өдөр бүр ямар нэгэн түлхүүрээр нээж, сэвтсэн байвал арчиж тордон, буцаагаад нандигнан хадгалах хэрэгтэй гэдгийг ч бид мэддэг, хүсдэг хэрнээ хайртай хүндээ тэр бүр хэлж зүрхэлдэггүй. Бидний хүсдэг тэр зүйл юу билээ?
Гэгээ. Тийм ээ, бид хэн нэг нээс, ер нь юухнаас ч гэрэл гэгээ л хүсдэг болов уу. Хайр ч тэр. Хүнлэг энэрэнгүй гэх хүний мөрөөдлөөс хэтрэхгүй нэртэй нийгмийн хөшүүн сэтгэлтнүүдээс өчүүхэн төдий гэрэл гэгээ хайхаас залхдагг үйдээ хайр илүү үнэ цэнэтэй байдаг ч байж мэдэх. Зорилгын маань түрүүнд өнд өр боловсрол, сайхан ажил, мөнгө, алдар хүнд байж болох ч тэр нь эргээд бидэнд нүүрэндээ, хамгийн гол нь сэтгэлдээ гэгээ цацруулан мишээж чадах жаргалтай амьдрал бэлэглэхгүй бол яах вэ. Тиймээс л хааяа ч гэсэн нүцгэн үнэнээ дэлгэж чадах эр зоригтой байхыг хүснэ.
Сайхан аялгуунаас, сайн хүнээс, жаргалтай дурсамжаас, хүүхдийн инээдээс юухныг ч сүлж чадах гэгээ тасдан авч, нөмөрт нь хоргодохыг хүсэх гэрэл бараад сан сэтгэл минь хэр удаан тэсэх бол. Хол одсон ижийдээ зэмл үүлж зүүдэлсэн тухай, хөдөө өдийд намар хэрхэн бу цаж буй тухай, нэвсийтэл унасан навчин дээр гишгэлэх дуртайгаа, бага байхын л тэн гэр муудах, цахилгаан тасрах хоёрт хачин гунигладаг байсан тухай болоод төгсгөлд нь биднийг бүгдийг нь нэгэн цэгт аваачих цаг хугацаа, хязгаар гүй сансрын уудам орон зайн дэргэд миний гэгээ хү- сэж суух зэрэг бол өчүүхэн гэдгийг тал засалгүй ярил цах “өөр ертөнцийн” андын эрэлд гарсаар удлаа.
Найрагч нөхдийнхөө “солиорол”-д халамцан, аар саархан зүйлийг тоож шиншлэхгүй бардам явахдаа амьдралд юу үнэтэйг, хүн байсаар дуусахын утга учрыг бага сага гадарлах болсон тул тэдэнтэйгээ уулзах хамгийн дуртай. Гэвч найз нөхөд гээч жаргал, зовлонгийн аль нэ гэнд хамт байхыг хэлэхээс гадна бас ямар ч шалтгаангүйгээр нэгнээ зориод очиж болдог тийм л эрх чөлөөний эдлэн гэд гийг тэд минь амьдралын эрхээр “мар тах” болсон юм. Тэгээд л зүрх дандаа гэгээ хүснэ...