Улсын Их Хурлын гол танхимын хаалга буйдан даруулгатай хэд хоносны эцэст сая нэг юм онгойв. Бичгийн цаасан дээр уриа лоозон бичээд ичингүйрэн сууж байсан Ардын намын ах нар арай гэж ялнаас мултрав. Намын даалгавар гэж үнэхээр хэцүү юм байдаг бололтой. Тэр тусмаа Ах намынх. Хэрвээ намаас даалгавар өгөөгүй бол иймэрхүү ажлыг яагаад ч хийхээргүй хүмүүс тэнд хулмалзаад сууж байгаа нь зохимжгүй л харагдсан. Ер нь бол УИХ-ын дарга байсан Ц.Нямдорж, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж асан М.Энхболд, С.Батболд гэх мэтийн хүмүүсийг цаас бариулаад суулгачихдаг нь муу найруулагчийн мунхаг дэглэлт байсан шүү. Тийм зиндааны хүмүүс жагсаал цуглаан дээр очиж үг хэлж болно. Эгдүүцэл дургүйцлээ илэрхийлж ярилцлага өгөхөд хүмүүс өрөвдөхгүй, харин ч хийх ажлаа хийж байна даа гэж хүлээж авна. Хаалга дарсан буйдан дээр суух ажлыг Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Ж.Эрдэнэбат, Н.Номтой баяр, Л.Энх-Амгалан, Су.Батболд мэт нь хийх учиртай. Ах нар тэднийгээ хааяа нэг эргэсэн шиг, дэмжиж хэдэн үг хэлчихээд ханхайж байх нь хамаагүй гоё харагдах байлаа.
Ямар ч юманд эрэмбэ зиндаа, жудаг ёс гэж байдаг даа. За, энэ ч яахав. Асуудлын өнгөн тал. Буйдан, суултдаа хүрсэн энэ асуудлын цаад өнгө арай өөр. АН энэ удаагийн парламентад МАН-аас ганц хоёр суудал илүү авсан нь үнэн. Эртэй сайндаа ч илүүрхчихсэн юм биш. Сонгуулийн санал хураасан өдрийн тэнгэр тэдний талд арай илүү гийчихсэн л юм шүү дээ. АН, МАН-ын аль нэг нь ялимгүй суудлаар тэргүүлэх, бусад нь жийрэг болох тө лөв байдал сонгуулийн өмнө бү хэнд илэр хий байсан. Харин гэнэ тийн явдал буюу санаанд оромгүй бай дал МАХН хэмээх нүүсэн айлын буурь шүүрдэгчдэд л тохиосон. Өнгөр сөн сонгуулийн ялагч нь шоронд хоригд сон Н.Энхбаяр, шороон дээ рээс өн дийж боссон МАХН л байсан. Бусдыг царайчлан гуйж, алба ту шаалын дэнчин барин байж за - саг лах эрхийг авсан АН арай хэтэрхий түрэмгийлж, “Намайг хэн хэ лэх вэ, нохойг хэн саах вэ” гэдэг үгийн жинхэнэ утгыг яруу тодоор харуулж байгаад хэргийн учир байгаа билээ. Хуулийн араас хэлээ гар ган бултганаж, зүйл заалтаар нь бамбай барин өрсөлдөгчөө то хуур хаж байгааг олон нийт анзаа рахгүй гэж арай эндүүрээгүй байл тай. Хорин таван суудалтай нам парламентад Бүлэггүй байна гэдэг арай дэндсэн хэрэг. МАН-ын Бага хурал хуралдах өдөр чуулганыг зо риуд зарлаж, эзэнгүй айлд хутга, хундага нийлүүлэх мэт цайлсныг нь зөвтгөх шалтгаан үгүй. Дэгийн тухай хуульдаа ганц өгүүлбэр нэм чих өчнөөн хугацаа өнгөрөв. “Энэ бол чухал асуудал биш. Илүү чухал асуудал зөндөө байна” хэмээн ихэрхсээр өдийг хүргэв. Хамгийн чухал нь биш байж болно л доо. Гэхдээ үндэсний хэмжээний том намд ядаж бусдыгаа хүндэтгэх улс төрийн жудаг соёл баймаарсан.
Сумын шүүхийн шийдвэр гармагц Сонгуулийн ерөнхий хороо нь яаравч лан шийдвэр гаргаж, дарга нь арын хаалгаараа гүйж гараад УИХ-ын даргын өмнө хормой дэвсэн бичиг өргөн барьж байгаа нь ерд өө л улс төрийн бялдуучлал, нам дагасан хэнээрхэл. Төрийн эрх ба - рих дээд байгууллагыг сонгон бүр - дүүлэх шийдвэр гаргадаг Тө рийн том байгууллагад улс төрийн бял дуучлал байж болохгүй. Тийм дүр төрхтн үүдэд ийм чухал бай гуул лагыг итгэж даатгаж бүр ч боломгүй. Нэг л их хууль ярьсан хүмүүс. Гэх дээ хуульд хайр тайдаа биш, ер дөө л өөрсдийгөө зөвтгөх шалт гаан болгож байгаа нь итгэл гун даж, эргэлзээ жирэмслэх шалтгаан бол соор байна. Юутай ч нэг удаа ч бол УИХ гацаанаас гарлаа. Гэхдээ дөрвөн жил ийм замаар замнах юм бол хаалга нэг биш нэлээд хэд ч гацаж мэдэхээр байна. Арван хоёр оны сонгуу лиар бүрдсэн алаг парламентын хаалга нэг өдөр бүрмөсөн битгий л хаагдчихаасай билээ.