Монголын бизнесийн ертөнцийн аль төрөлд нь ямар боломж, нөөц байгааг судалж үзье. Японд аль хэдийнэ хөгжчихсөн салбар нь бусад олон оронд цоо шинэ салбар байх нь түгээмэл. Дотоодын хэрэгцээ нь хумигдсан Японы хөрөнгө мөнгөтэй том ком паниуд гадаадад салбараа нээн ажиллаж байгаа ч жижиг, дунд үйлдвэрлэгчид нь тэднээс хоцорч байгаа. Энэхүү жижиг компаниудын хувьд Монгол орон өрсөлдөөн бага, зах зээл нь авсаархан тул нэвтрэн ороход хялбар байх болно гэж би бодож байна. Япон хүний хэлсэндээ хүрдэг, ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг зан чанар, өндөр мэдлэг чадвар нь Монголд ч ихээхэн үнэлэгддэг. Япон захиралтай компани гэж хэлэхэд л хүмүүсийн хандлага илт өөрчлөгддөг гэсэн яриа олонтаа сонсож байв.

УУЛ УУРХАЙ
ДНБ-ий 30, экспортын 90 хувийг эзэлж буй уул уурхайн салбарт их боломж бий. Цаашид улам далайцтай хөгжих энэ салбарт барилга байгууламж, уул уурхайн тоног төхөөрөмж, машин техникээс гадна агааржуулагч, аюулгүй байдлын хэрэглэл, хувцас, хоол хүнс нийлүүлэх боломжтой. Мөн орон сууц, зочид буудал барихад ч оролцож болно. Одоогийн байдлаар “Сүмитомо” корпо раци Оюутолгойн уурхайд тоног төхөөрөмж нийлүүлэх захиалга авсан бол, UBI ком пани Тавантолгойн уурхай гаас Хятад руу нүүрс ачдаг машинд зориулсан шатахуун түгээх станц ажиллуулж байна.
ХҮНД ҮЙЛДВЭР
Хэчнээн байгалийн баялаг ихтэй байлаа ч дан ганц экспортлоод байвал ашиг нь хязгаарлагдмал байх тул Монголын Засгийн газар хүнд үйлдвэр хөгжүүлэхэд ихээ хэн анхаарч байгаа. Монгол чууд Японы өндөр техно логид найдвар тавьж байгаа ч япончууд эцсийн шийдвэрээ удаан гаргадгаас Герман зэрэг орны компанид байр сууриа алдаад байна. Монголд байх үедээ Японы компанитай гэрээ хэлэлцээр хийхэд хамгийн хэцүү нь япончууд шийдвэр гар гахдаа их удаан гэсэн яриаг олонтаа сонсож байлаа. Гэрээгээ хийчихээд үүнийг шийдсэний дараа хариу хэлнэ гээд дарга нар нь Япон руу харьчих хооронд нь Хятад, БНСУ, Европ, Америкийн компаниуд ороод ирж байгаа юм.
БАРИЛГА БАЙГУУЛАМЖ
Барилгын салбарт маш их хэрэгцээ байгаа тул энд урт хугацааны биз нес хийх боломж бий. Уул уурхайн салбар дахь барилга байгууламж, бүтээн байгуулалтаас гадна хөдөө орон нутгийн хөгжилд орол цож болох юм. Монголын Засгийн газраас дулааны болон усан хангамжийн систем зэрэг дэд бүтцэд холбогдоогүй гэр хорооллуудад зориулан “100000 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн ажлыг орон нутгийн компаниуд дангаар хийж чадахгүй. Аж үйлдвэр, орон сууцны барилгад эх газрын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, өндөр технологи шаардлагатай. Японы Асахи хотын барилгын компани Улаанбаатар хотын захад 100 сая иенийн хаус барьж байгаа бөгөөд тал хувийг нь хэдийнэ захиалчихаад байгаа гэсэн. Гэхдээ ихэнх нь бэлэн мөнгөөр тооцоо хийсэн гэхээр барилгын салбар хэчнээн эрэлттэйг харуулж байна. Зөвхөн барилга гэлтгүй тоосго, цемент, төмөр багана, шил, блок нийлүүлэх боломж ч бий. Хоккайдогийн Томакомай хотын үйлдвэр Улаанбаатарын “Шангрила “зочид буудлын барилгад бетон нийлүүлж байх жишээтэй.
ХӨНГӨН ҮЙЛДВЭР
Сүүлийн гурван жилд (2009-2011) орлого нь 230 хувь өссөн бөгөөд ирэх дөрвөн жилд (2011-2014) 280 хувиар нэмэгдэх салбар бол хөнгөн үйлдвэр. Өргөн хэрэглээний бараа, түүхий эд нь Хятад, Өмнөд Солонгосын хараат байдлаас гарах гэж хичээж байгаа ч Монголын аж үйлдвэр чанар, хэмжээ, технологи, дизайнаараа тэдэнтэй тэмцэлдэж чадахгүй байгаа. Монголчууд шинэ загварын хувцсанд дуртай, захаас худалдаж авсанаас Их дэлгүүр, тусгай дэлгүүрээс авахыг илүүд үздэг. Хотын гудамжаар алхаж явахад сайхан загварлаг хувцасласан эмэгтэйчүүд элбэг тааралдана. 4-5 жилийн өмнөхтэй харьцуулахад монголчууд телевиз, компьютер ихээр худалдан авдаг болсон тул төрөл бүрийн мэдээлэл олж авч, гоо сайхны мэдлэгээ ч дээшлүүлжээ.
ХӨДӨӨ АЖ АХУЙ
Монгол хөдөө аж ахуйн орон ч өнөөг хүртэл бэлчээрийн мал аж ахуйтай хэвээр. Хүнсний ногооныхоо зарим хэсгийг Хятадаас авдаг гээд энэ салбарт нь сайжруулах зүйл олон бий. Жишээ нь, хүйтэн газарт ногоо, жимс тарих технологи, хөдөө аж ахуйн техник худалдаж, жимс, ногоо тарих үйлдвэр ч бай гуулж болно. Нар мандах хугацаа урт, халуун хүйтний ялгаа их тул амттай ногоо тарих газар нутаг байгаа гэж бодож байна. Монголд 50 гаруй төрлийн ногоог химийн бор доо хэрэглэлгүй ургуулж бай гаа нэгэн япон хүн бүтээгдэхүүнээ Монгол дахь гадаадын иргэд, япончууд болон эрүүл хүнс хэрэглэдэг монголчуудад зарж байгаа дуулдсан.
ХӨРӨНГӨ МӨНГӨНИЙ САЛБАР
Японы HIS-ийн захирал Савада 2003 онд төрийн өмчит банкийг худалдан авч Монголын хамгийн том ХААН банкийг байгуулсан түүхтэй. Түүнээс гадна Нидерландын ING 2008 онд, Английн “Standard Chartered” 2011 онд Монголд салбараа нээн, үйл ажиллагаа явуулж байна. Хүмүүсийн орлого нэмэгдэн, жижиг, дунд үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэрэг цээ нэмэгдэхийн хэрээр санхүү, даатгал, лизингийн үйлчилгээ нэвтрүүлэх шаардлага гарч байна. Тиймээс эрүүл мэнд, лизинг, зээлийн үйлчилгээ, машин, эмчилгээний даат галын үйлчилгээ ихээхэн хэрэг цээтэй байх болно.
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ
Ард иргэдийн орлогын өсөлт, хотжилтын нөлөөгөөр үл хөдлөх хөрөнгийн салбар ирэх жилүүдэд ихээхэн хөгжих дүр зурагтай байгаа. Улаанбаатарт орон сууцны нэг ам метр талбайн үнэ харилцан адилгүй. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн салбарыг хөгжиж эхлээгүй гэж үзэж болно. Өндөр сайхан барилга байгууламж байдаг ч үйлчлэх, удирдах, борлуулах салбар нь хоцрогдсон. Энд оффис түрээсэлдэг Японы нэгэн бизнесмений ярьснаар хэрэв цахилгаан, халуун хүйтэн усны хангалт тогтмол, зохион байгуулалт сайтай, түрээслэгчиддээ хандсан бодлого явуулдаг л бол өндөр үнэтэй ч түрээслэгч их байдаг гэсэн.
МЭДЭЭЛЛИЙН САЛБАР
НҮБ-аас гаргасан “Е-Government 2010” жагсаалтад Монгол 53 дугаар байрт жагсаж байжээ. Одоо хэрэгжиж буй “EMongolia” төсөлд төрийн байгууллагааас цахим үйлчилгээ авах, мэдээллийн системийн дэд бүтцийг сайжруулах, онлайн худалдаа нэвтрүүлэх, интер нетийн үнийг бууруулах зэр гээр олон арга хэмжээ авч байна. Бүх салбарт цахим технологи нэвтэрч буй ч хэрэгжүүлэгч компани нь туршлагагүй, боловсон хүчин муугаас хүндрэл учирдаг. Тиймээс цахим технологийн төсөл цаашид улам өргөжих Монгол улсад мэдээллийн технологийн боловсон хүч нийг бэлтгэх болон шинэ технологи нэвтрүүлэхэд япон чууд хамтрах боломжтой.
БОЛОВСРОЛ
Монголд боловсролын системийн 20 хувь нь төсвийн байгууллага байдаг. Энд алдартай ISU(International School of Ulaanbaatar), ASU(American School of Ulaanbaatar) –ын жилийн төлбөр 20000 доллар байдаг ч тус сургуульд элсэхийн тулд хэдэн жилийн өмнөөс хандах хэрэгтэй болдог. Үүнээс монголчууд чанартай боловсролд мөн гө хайрлахгүй болсныг харж болно. Япон маягийн боловс ро лын системтэй сургуу лийн нэр хүнд ч өндөр. Угаа саа Японд элэгтэй газар тул Монголд ийм маягийн боловсрол нэвтрүүлэхэд амар байж мэднэ. Үүнд мэргэжлийн дадлагын сургууль (инженер, үсчин, үйлчилгээний ажилтан бэлтгэх), E сургууль (багаас ахлах сургууль хүртэлх шалгалтад бэлтгэх тусгай сургууль), бага насны авьяаслаг хүүхдийн тусгай сургууль нээвэл ашигтай бизнес болно. Дээр дурдсан салбаруудад бизнес боломж байна гэж үзсэн ч мэдээж хэрэг гадаад орон учраас тодорхой хэмжээний эрсдэлтэй. Хууль дүрэм нь байлаа ч хэрэгждэггүй, бас хурдан өөрчлөгддөг, авлига гээд хөгжиж буй оронд байдаг олон бэрхшээл тэнд ч бий. Гэсэн ч зогсонги байдалтай байгаа Японд болгоомжлоод сууж байснаас Монголд бизнесийн боломж хайх нь дээр байж болох юм.
Мүрата Хиронобү “Japan Business Press” агентлаг
Орчуулсан М.Сугар-Эрдэнэ