Түүх соёл, нүүдэлчин ахуй, их хаадын түүхтэй салшгүй холбоотой шонхор шувуундаа монголчууд үнэн сэтгэлээсээ хайртай гэдгээ дэлхий дахинаа зарлав. Тодорхой хэлбэл, Засгийн газрын аравдугаар сарын 20-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор шонхрыг Үндэсний бахархалт шувуу болгон тунхаглалаа. Хүндэтгэн зарлах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд төрийн дээд албан тушаалтнууд, сайд дарга нар оролцож, идлэг шонхрын сүр, хүч, үзэсгэлэнг гайхан шагшиж, магтан сайшаав. ...Хишигт жигүүртэн, хэдэн зууны турш хүндэтгэн дээдэлсэн, отог омгуудын шүтээн шувуу, монголчуудын эрч хүч, эв нэгдлийн бэлгэдэл...гээд тодорхойлж, томъёолсон үгс цуварна. Түүнчлэн бид шонхрыг байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлгэдэл болгон заллаа. Харин тэрхүү бэлгэдлийн амьтнаа монголчууд хэрхэн хайрлах ёстой вэ? Засгийн газрын мэдээллээс ганц өгүүлбэр иш татъя.
“Шонхор шувууг зүй бусаар хорогдохоос, худалдаанаас хамгаалах арга хэмжээг санаачилж хэрэгжүүлэхийг нийт иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид уриалж байна” гэжээ. Эндээс “худалдаанаас хамгаалах” гэсэн үгийг татаж авбал төр, засгаас дэвшүүлсэн уриалга нь төрийнхөө бодлоготой зөрчилдөж эхэлснийг харж болно. Угтаа бол үе үеийн Засгийн газар Арабын орнуудын өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн хүсэлтээр 11 жилийн дотор нийт 2891 шонхроо худалдчихаж. Өнөө жил энэ тоо 150-аар нэмэгдсэн. Хэрвээ хоёр орны эдийн засаг, найрсаг хамтын ажиллагааны хүрээнд 1994 оноос эхлэн экспортолсон шонхрын тоог яг таг тогтоовол бүр талийж өгнө. Агнуурын төлбөр, хураамжаас 2000- 2011 онд улс, орон нутгийн төсөвт нийт 15.9 сая ам.доллар төвлөрүүл жээ. Үүний 20-иод хувь нь идлэг шонхор барих ажлыг орон нутагтаа зохион байгуулсан сумдын төсөвт шууд шил ждэг юм билээ. Юутай ч эхлээд шонхрын экспортын талаарх тай лангаас харъя. “...Төлбөр, ху раамжаас орсон орлогын тодорхой хувийг идлэг шонхор шувууны тархац, нөөц, популяцийн хандлагыг судлан тогтоох, тэдгээрийн өсөж үржих нөхцөл, амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн ажилд зарцуулдаг. Үүнээс тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг боловсронгуй болгох, байгаль хамгаалагчдыг чадавхижуулах, мазаалай баавгай, хавтгай тэмээ, баданга хүдэр, цоохор ирвэс зэрэг нэн ховор ан амьтдыг хамгаалах арга хэмжээг санхүүжүүлж байна” хэмээн тэмдэглэжээ.
Харин одоо энэхүү тайланд дурдсан гоё сайхан ажлууд бодит амьдрал дээр худал байдгийг баримтаар батлах хэрэгтэй болов уу. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хууль гэж бий. Энд агнуурын нөөц ашиг ласны төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг байгалийн нөөцийг нөхөн сэргээх, хамгаалах арга хэмжээнд зарцуулахаар хуульчлан тогтоосон. Гэвч дээрх хуулиар орон нутгийн төсвийн орлогод төвлөрсөн хөрөнгө хангалттай байхад нэн ховор, ховор амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх, судалгаа шинжилгээний ажилд мөнгө зарцуулсангүй.
Баримт сөхье. 2006-2010 онд ангийн төлбөр, ху раамжаас 17.6 тэрбум гаруй төгрөг төвлөрчээ. Ерөнхийдөө ангийн төлбөр, хураамжийн орлогын дийлэнх нь буюу 70-80 хувийг идлэг шонхор шувуунаас бүрдүүлдэг. Гэтэл үүнээс ердөө 326 сая төгрөгийг нэн ховор, ховор амьтны нөөцийг тогтоох, судалгаа шинжилгээ хийх болон биотехникийн арга хэмжээнд зарцуулсан байх юм. Өөрөөр хэлбэл, дөнгөж 1.8-хан хувь болж байна. Уг нь хуулийн дагуу зарцуулсан бол 8.8 тэрбум төгрөгийг энэ арга хэмжээнд зориулах учиртай. Ийм цагаандаа гарсан гэмт хэргийг уучлаад сууж болно гэж үү. “Тусгай зориулалтын ангийн олзвороос, ялангуяа шонхроос жил бүр их хэмжээний орлого олдог. Гэвч тухайн амьт ныг хамгаалахад ядаж хуульд заасан хэмжээний хөрөнгө зар цуулахгүй байгаа. Энэ нь тухайн зүйл амьтны нөөцийг урт хугацаанд тогтвортой ашиглах боломжгүй болгох, улмаар устахад нөлөөлж болзошгүй” хэмээн эрдэмтэд анхааруулж байна.
Харин Монгол Улсын Засгийн газар үндэсний бахархалт шувуугаа харьд худалдаж олсон ашгаа үргүй зарцуулснаас өөрийг хийлгүй өдийг хүрсэн. Ганц хийсэн ажил нь гэвэл “Хиймэл үүр” нэртэй төс лийг дурдаж болно. Уг нь идлэг шонхрын үүрлэх нөхцөлийг сайжруулж, байгаль дахь хорогдлыг бууруулж, тоо толгойг өсгөх зорилгоор тал хээр, говийн бүсийн таван аймгийн 26 сумын нутагт уг төслийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна. Даанч үр дүн муутай, ач холбогдол нь бага гэсэн дүгнэлтийг олон хүнээс сонсож байгаа болохоор харамсалтай санагдах юм.
Одоогийн байдлаар гэхэд л шонхрыг өсөж үржихэд нь зориулж 5000 үүр барьчихаад байгаа гэнэ. Гэтэл арабууд ид үржлийн насны залуу, эрүүл, хамгийн хүчтэй, бие бялдар сайтай буюу шилдгүүдийг нь сонгож авдаг. Түүнчлэн жил ирэх тутам тэдний шаардлагыг хангасан, сэтгэлд нь нийцэх шонхор улам бүр ховордсоор байгаа аж. Цаашлаад хүйсийн харь цаа алдагдаж, үржлийн идэвхтэй үе нь өнгөрсөн хөгшин голдуу шонхор Монголд олширч эхэлжээ. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилбэл идлэг шонхор тун удахгүй ховор, бүр нэн ховор ангилалд орно хэмээн зарим судлаач үзэж байгаа юм. Үнэндээ энэ нь монголчууд үндэснийхээ бахархал болгон тунхагласан шувууны хувьд аюулын дохио биш гэж үү.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны долдугаар сарын 9-ний А-262 тоот тушаалаар Кувейт, Саудын Арабын Хаант Улс, Катар улсад энэ жил 150 толгой идлэг шонхор гар гахаар болсон. Шувууг Ар хангай, Говь-Алтай, Дунд говь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Хэнтий, Дорнод аймгийн нутгаас барьсан бөгөөд энэ ажилд 121 автомашин, 152 гадаадын иргэн оролцжээ. Үүний цаана их авд оролцдог Монгол Улсын төр төлөөлсөн албан хааг чид, нутгийн иргэдийг нэмбэл мянга хол давна. Их зугаалга жинхэнэ утгаа раа өрн өдөг гэхэд болно. Хамгийн гол нь тагтаа, ногтрууг золигт гаргадаг аллагыг манай хан арабуудтай нийлж хийх болоод олон жил өнгөрлөө. Нэг отгийнхон гэхэд л долоо хоногт 200 гаруй тагтаа, 100 гаруй ногтрууг өгөөш болгодог гэнэ. Ингээд бодохоор хэдэн арван мянгад хүрэхээр байгаа биз. Үнэндээ энэ харгислалыг Монголын төр, монголчууд өөрсдөө хүлээн зөвшөөрч байна.
Дэлхийн олон оронд идлэг шонхор шувуу барихыг хориглосон шийдвэр гараад олон жил болж байна. Үүгээр зогсохгүй CITESийн конвенцын байнгын хорооноос идлэг шонхор шувууг Монголоос Арабын орнуудад гаргахыг хориглосон шийдвэрийг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 003 тоотоор гаргасан гэсэн мэдээлэл байна. Гэтэл Монгол Улс уг шийдвэрийг тоосонгүй. Арабын орнуудын зүгээс манай оронд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлж, барилга байгууламж, авто зам барих, байгаль орчны судалгааны лаборатори байгуулах зэрэгт хөрөнгө оруулж байгаа. Гэхдээ эдийн засгийн ашиг харж, идлэг шонхрын экспортод найр тавьдаг асуудалд цэг хатгах цаг нь болжээ. Угтаа бол бахархалт шувуугаа улс төрийн золиос болгож болохгүй. Тэгээд ч Монгол Улс одоо иймэрхүү тусламж, зээл царайчлахгүйгээр хөлжиж, хөгжих гэрлээ хэдийнэ асаачихсан шүү дээ. ...МУИС-ийн нэгэн багш, доктор саяхан нэг сонинд өгсөн ярилцлагадаа “Үндэсний бахархалт шу вуу гаар шонхрыг зарлан тунхаглас наар худал дааны асуудлыг бүрмөсөн зогсооно гэсэн үг биш. Үндэсний бахархлаа шувуугаар зарласан олон улс байдаг. Тэрэнд нь ан агнуурын шувуу ч бий. Тахиаг сонгосон улс ч байдаг” хэмээн ярьжээ. Түүх соёл, их хаадтай холбоотой, эрч хүч, эв нэгдлийн бэлгэдэл хэмээн тунхаглан зарласан хишигт жигүүртнээ ингэж аль нэг орны хүнсний гол түүхий эдтэй нь адилтган ойлгож, жишин харьцуулж болно гэж үү.