МАН-ын залуус Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шат шатны сонгуульд амжилтгүй оролцсон намынхаа удирдлагуудыг өөрчлөх, намын Бага хурлыг товлон хуралдуулах зэрэг цөөнгүй шаардлага тавьсан. Эл шаардлагын дагуу ойрын өдрүүдэд МАН-ын Бага хурал хуралдах нь гэсэн мэдээ түгэж буй. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны зөвлөх Б.Лхагважавтай уулзаж ярилцлаа.

-МАН-ын Бага хурал удах гүй болох нь гэсэн яриа гарч байна. Хурлын тов гарсан уу?
-Сураг алга байна. Монгол түмний их баяр болж, бүгд наа дамлаад ирцгээж байгаа байх. Монгол наадам улс төрийн халуун хэрүүлийн дараа болдог. Гэсэн ч бүгд хамт цуглаж, сайхан баярлаж чаддаг. Дараа нь амарч, на мар нь муудаж, сайндсан бүх нээ мар таад цуглардаг. Намын Бага хурлаар хэд хэдэн сонгуулийн алдаа, оноо, хэд хэ дэн процессийг дүгнэх байх. Тиймээс нэлээд нухац тай шийд вэр гаргаж, хурлаа намар хийх болов уу гэж харж байна.
-Шинэчлэлийн талаар дуу гарч буй залуус намын удирдлагыг солих ёстой гэж буй. Шат шатны сонгуульд ялагдсан намын удирдлагыг өөрчлөх нь зөв ч, ялагдлын шалт гаан, улс төрийн намын байр сууриа хэрхэн хад галах зэрэг олон асуудал хөн дөгдөнө биз?
-Солигддоггүй, өөрчлөгддөггүй албан тушаал гэж үгүй. Албан тушаалтныг өөрчлөх, халах, солих шиг амархан юм байхгүй. Өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын удирдлагууд сонгуульд амжилтгүй оролцсоны хариуцлагыг хүлээж, дараагийн багт ажлаа хүлээлгэж өгсөн. Энэ бол өмнө нь байгаагүй жишиг. Өмнөх 90 жилийн турш төр, нам хоёр хамт явж, төрийн ажлыг намын өмнөөс ярьж ирсэн. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН төрийн бүх эрх мэдлээ өгч, нам дангаараа үлдсэн. Үндсэндээ МАН намын системээр ажиллаад хэдхэн сар болж байна. Дан ганц намын ажилтай үлдсэн ямар ч улс төрийн хүчин улс орны ирээдүй, ард түмний амьдрал, үзэл бодол ярьдаг. Энэ гурван процессийг ярихаас өөр аргаг үй. Тиймээс энэ жишгийн дагуу намын удирдлагыг солих тухай асуудал хөндөгдөж байгаа нь тэр.
-МАН-ын Бага хурал эрт, орой болохоос үл хамаарч, удирдлага өөрчлөгдөх нь тодорхой болж байх шиг. Дараагийн удирдлагын баг ши нэ соргог хүлээлт дунд аж лаа авах байх. Намын масст таалагдахгүй бол дахиад өөрчлөлт хийнэ гэх. Байдал ингэж үргэлжлэх юм биш биз?
-Шат шатны сонгуульд амжилтгүй оролцсон, төрийн эрхийг сөрөг хүчиндээ шилж үүлсэн улс төрийн нам эхлээд бодлого, концесс, онол, үзэл бодлоо тодорхойлж, дараа нь ард түмнээ аль чигт уриалан дуудаж, араасаа дагуулах вэ гэдгээ тодотгох ёстой. Энэ бол хамгийн чухал асуудал. Төрийн эрх бариагүй улс төрийн нам ард түмний үзэл бодлын туг болж ажиллах ёстой. Гэвч өнөө дөр намын удирдлагыг өөрчлөх санал гаргаж байгаа нөхөд энэ талаар хөндөхгүй байгаа. Тэдний байр сууриас ийм дүгнэлт, үг өгүүлбэр олж хараагүй. Өөрийн гэсэн онол, концесс, бодлого чиглэлгүй цагт даргыг мянган удаа өөрчл өөд ч нэмэргүй. Өнөөдөр МАН төрийн бүх ачааг сөрөг хү чиндээ үүрүүлсэн. Нуруунд ачаа байхгүй ийм үед бид тэвдэж сандраад байх хэрэггүй юм. Гол нь бид өмнөх түүхээ, ялангуяа 1992 оноос хойших түүхээ сайн судалж, үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй байна. Мөн 1960-1970 оны үеийн геологи, үйлдвэрлэл, орон сууцны бодлогын туршлагыг судлах ёстой. Би 1990 оноос өмнөх түүхийг улс төрийн аль ч намд харъяалуулах сонирхолгүй. Энэ бол нийт монголчуудын түүх. Тиймээс ачаа үүрээгүй бай гаа дээрээ бид тайван ажиллаж, чиглэл чиглэлээр мэргэшсэн чадалтай залуусын баг бүрдүүлж бодлого, концессоо тодорхойлж чадвал МАН төдийгүй Монгол Улс хожно. МАН-д энэ бүгдийг тодорхойлох цаг хугацаа, хүний нөөц хангалттай бий.
-МАН-д үүсээд буй асуудлын ард аль нэгэн фракц бүлэглэлийн сонир хол нуугдаж байгаа юм биш үү гэсэн хардлага бий. Энэ талаар Та ямар бодолтой байгаа вэ?
-Манай намд ил харагддаггүй боловч хэд хэдэн нөхдийн бүлэглэл бий. Тэдний сонирхол Бага хуралд орж ирэх байх. Тиймээс энэ Бага хурлаас намын үйл ажиллагааг идэвхжүүлэх хэмжээний шинэ итгэл үнэмшил, шинэ байр суурь харагдахгүй болов уу. Ирэх намрын УИХ-ын чуулганаар Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Энэ өөрчлөлтийг дагаад улс төрийн намын дүрэм өөрчлөгдөнө. Хэрвээ бид Ба га хурлаа энэ бүх асуудал шийдэгдсэний дараа, шинэ дүрэм, журамд нийцүүлж хий вэл алдаа бага гаргах болно. Бага хурлын дараа на мын Их хурал зарлагдана. Бид Их хурлын төлөөлөлд аль нэг бүлэг фракцид багтдаггүй, шударга, зөв, чадвартай залуусаа оруулж даацтайхан ажиллах эх лэлээ тавьж чадвал намын хувь заяанд илүү сайнаар нө лөөлнө.
-Болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын зарим улс төрчид нэр дэвшигчээ дэмжээгүй гэсэн яриа гарч байгаа. Сонгуулийн штабын халуун тогоонд байсан хүний нэг нь та. Нөхцөл байдал ямар байсан бэ?
-Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгсөн хагас сая сонгогч манай нэр дэвшигчид санал өгсөн. Ерөнхийлөгчийн сонгуулиар Б.Бат-Эрдэнэ хагас сая хүний санал авсан. Энд аваргын нэр хүнд, хувь хүний байр суурь аль аль нь нөлөөлсөн. Энэ бол сүүлийн гурван сонгуулийн хамгийн том үр дүн. Хагас сая хүний итгэлийг олсон улс төрийн нам удирдлагаа өөрчлөхөөсөө өмнө алдаа оноогоо шүүж, үлдэж буй иргэдийнхээ итгэлийг олох асуудлаа хэлэлцэх нь чухал байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ард түмэн зөв зам мөртэй, шударга хүнийг улс төрийн тавцанд гаргах асар их сонирхолтой болсон нь илт мэдрэгдэж байсан. Тийм ч учраас Б.Бат-Эрдэнэ гишүүн өндөр санал авч чадсан. Ялгааг үй өнөөдөр шударга, зөв залуусаа дэмжвэл МАН-д асар их боломж бий. Түүнээс биш дарга дагаж далдаганадаг, буруу замаар хөрөнгө цуглуулж, хөрөнгөндөө сагасан хүмүүсээр цуглуулга хийвэл дампуураад дуусна. Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуульд мөнгөтэй хүн нэр дэвшиж, Монголыг тойрсон бол Н.Удвалаас бага санал авах байсан. Намууд мөнгөтэй хүмүүсийг цуглуулж, эдийн засгийн асуудлаа шийдэж, оронд нь эрх мэдэл өгч байсан. Өнөөдөр энэ алдаагаа өөрч лө- хөөс өөр сонголтгүй болсон. Яагаад гэвэл нийгэм зөв хүмүүсийг хүлээж, улс төрийн намуудад дохио өгч байна. Энэ хүлээлтийг аль ч улс төрийн нам ашиглаж, зөв хүмүүсээ татах ёстой болж байна.
-Намын шинэчлэлийн асуудлаар МАН-ын томчууд байр сууриа илэрхийлэх сонирхол тун бага байх шиг. Ерөнхийлөгчийн сонгуулиар ч тэд нэг их дуугарсангүй. Яагаад тэр вэ?
-Энгийн ард иргэдийнхээ аж амьдралд хэрэгтэй санаа оноо туссан асуудлыг ярьж хөндөөд, зоригтой дуугардаг улстөрч манай намд хэрэгтэй байна. Залуу хөгшин гэхгүй шүү. Ний нуугүй хэлэхэд ийм хэмжээнд дуугарах чадвартай хоёр гурван улстөрч Ерөнхийлөгчийн сонгуулийн багт ажиллаж, Б.Бат-Эрдэнэ аваргад хань болж чадсан бол манай нэр дэвшигч ялах байсан. Манай дарга нар хэтэрхий албаны юм ярьдаг, тэр нь энгийн иргэдийн чихэнд наалддаггүй, амьдралаас хөндий сонсогддог. Наадам сайхан боллоо. Нарийн яривал энэ үр дүн өмнөх Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэсний өгөөж. Гэтэл манай намын улстөрчид энэ өсөлтийг чамбай судлаад үр дүнгээ ярихгүй байна. Өнөөдрийн Монголын зовлон бол хот хөдөөгүй нүүрлэсэн ажилгүйдэл, ядуурал мөн. Хөрөнгөжих боломж Монголд байгаа юу гэвэл тийм. Улс төрийн намууд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хэмжээний концесс боловсруулах хэрэгтэй байна. Ажил хөдөлмөр хийж, хөдөлмөрийнхөө хөлс өөр амьд ралаа хангалттай залгуулах итгэл үнэмшлийг бид нийгмээрээ олох хэрэгтэй бай на. Ийм онолтой улс төрийн нам цаашаа явна. Бид ийм хэмжээний бодлого тодор хойлох залуусаа бэлтгэх хэрэгтэй. Нөгөө талаар аливаа нийгмийн хувьсал өөрчлөлт, улс төрд болж байгаа хатуу ширүүн процессийг туулсан улс төрийн хүчин хэрэгтэй байна. Харин хөгжилд тушаа болох ёсгүй. Улс орон хөгжиж, ард түмний амьдрал сайжирч байх ёстой. Манай улс төрийн намууд ард түмнийг сайхан амьдруулах гэж байна гэсэн утопи үзэлдээ автаад эдийн засаг, санхүү, бизнес рүү орж, буцаагаад гацаа үүсгээд байдаг. Энэ бол сайн үр дүн дагуулахгүй, хүн төрөлхтний 2000 жил хийж ирсэн алдаа.
-Нийгэм шударга байхыг шаарддаг ч улс төрийн намууд хэрэг дээрээ тэр хүлээлтийг дагахаас тат галздаг. Иргэд улс төрийн үзэл бодлоороо талцах нь намуудад ашигтай байдаг юм биш үү?
-Төрийн эрхийг ээлжлэн барьж байгаа МАН, АН хоёр нийгмийн массыг хувааж гол тоглолтоо явуулдаг нь нууц биш. Энэ бол аль ч улс төрийн намын гаргадаг алдаа. Өмнө нь мөнгөөр саналаа өгдөг, үзэл бодол нь тогтоогүй, ухуулагчдын нөлөөнд амархан автдаг гуйвамтгай бүлгийг саа рал масс гэдэг байсан бол энэ сонгуулиар энэ томъёо өөрчлөгдсөн. Саяын сонгуульд сонгогчдын 30 хувь нь саналаа өгсөнгүй. Сонгуулийн үеэр би Яармагийн гэр хороололд ажиллаж, олон өрхөөр орсон. Нарийндаа бол саарал масс гэж тодорхойлдог энэ хэсгийнхэн өөрийн гэсэн аж амьдралтай ажил хөдөлмөртэй, аливаа нэгэн улс төрийн хүчин, хэн нэгэн даргаас хамааралгүй нэлээд бие даачихсан сонгог чид байна лээ. Арваад жилийн өмнө хэсэг сонгогчдын 1-2 хувийг эзэлдэг байсан бол өнөөдөр 35 хувьд хүрсэн байна. Энэ бол баярламаар мэдээ. Дараагийн УИХ болон бусад сонгуульд либерал үзэлтэй, төр засгаас хамааралгүй амьдралаа шийдвэрлэсэн энэ 35 хувийн итгэл найдварыг олж чадсан бодлого, хөтөлбөртэй улс төрийн нам ялах магадлалтай болсон байна. Хэрвээ улс төрийн хоёр том нам улс орны хөгжлийн бодлого, хэрэгжүүлэх арга замаа зөв тодорхойлж өрсөлдөх юм бол улс орон хөгжинө. Нэг нам нь төр бариад, нөгөөгөө устгах юм шиг ойлголт нийгэмд яваад байдаг. Бид 1937 онд амьдарч байгаа биш шүү дээ. Хэрвээ устгах оролдлого эхэллээ гэвэл фашизм сэргэж байна аа л гэсэн үг.
-МАН-ын хууччуул байр сууриа тавьж өгөх хэрэгтэй гэсэн шүүмжлэл нэ лээд өрнөж байгааг та анзаарсан байх. Залуустаа нэг удаа бо ломж олгоё гэсэн байр суурь гарах юм уу?
-МАН-д хууччуул биш залуус хэрэгтэй гэх зэргээр манай намыг янз бүрээр гоочилдог л юм. Нарийндаа бол АН-ын улс төрчид ч нас өндөр болж яваа. Р.Гончигдорж гэхэд насны эрэмбээр Д.Дэмбэрэл даргын дараа орно. Харин АНынхан тэднийгээ хүндлээд үнэ, цэнэтэй капиталыг авч чад даг. Улс төрийн капитал өөрөө 20-30 жилийн дараа гарч ирдэг үнэ цэнэтэй эд. Үүнийг жил бүр солиод ямар ч үр дүн гарахгүй. Манайхныг энэ үнэ цэнэтэй капиталаас холдуулж, дан ганц залуусыг хөөргөж, муур хулгана болж тоглуулах сонирхол хаа сайгүй байгаа нь анзаарагддаг л даа. Хэрвээ залуус маань шинэчлэл ярьж байгаа бол бодлогоо тодорхойлоод чиглэсэн зорилготой гарч ирэх ёстой. Хэн нэгний гар хөл болж байгаа бол хол явахгүй л дээ. Бидэнд өнөөдөр давчдаад байх шаардлага алга байна. Сайхан амарчихаад, намраас асуудлаа нухацтай ярих байх.