Замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн иргэдийг өнгөрсөн нэгдүгээр сараас камераар илрүүлэн торгодог болсон. Гэвч иргэд торгуулиа төлөлгүй тээврийн хэрэгслээ зардаг, худалдах, худалдан авах гэрээгээр нөгөөдөө шилжүүлээд, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд түүнийгээ тусгуулдагг үйгээс өмнөх эзэмшигчид торгуулийн хуудас очдог гэх мэт зөрчил гардаг аж. Тэр бүү хэл, тав, арван удаа зөрчил гаргасан хэрнээ торгуулиа төлөөг үй хүмүүс ч бий гэнэ. Иймээс Авто тээврийн үндэсний төв, нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв, нийслэлийн Замын цагдаагийн газрынхан тус тусынхаа мэдээллүүдийг нэгтгэх, солилцох, Авто тээврийн тухай болон бусад холбогдох хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ өнгөрсөн сард байгуулсан. Ингэснээр Авто тээврийн үндэсний төв тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, үзлэг оношилгоо зэргийг хийхдээ нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл авах болсон байна. Ийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй жолоочийн машиныг техникийн үзлэгт оруулахгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй байгаа аж.
Авто тээврийн үндэсний төвийн захирал Т.Болдбаатар “Хамтарч ажилласны үр дүнд манайд өдөрт дунджаар торгуулиа төлөөгүй 500 гаруй жолооч ирж, зургаан сая орчим төгрөг төлдөг болсон” гэсэн бол нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож “Бид өдөрт 600-700 жолоочид торгуулийн хуудас илгээдэг. Тэдний 170 орчим нь автомашинаа оношилгоонд оруулаагүй байдаг” гэлээ.
Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, хурандаа Ц.Ариунболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Иргэд торгуулиа хэр төлж байна вэ?
-Зөрчил гаргасан иргэдийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-10.000 төгрөгөөр торгох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хоёр жил хүртэлх хугацаагаар хасдаг. 2014 он гарснаас хойш 580 мянга гаруй зөрчилд 5.8 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Өнөөдрийн байдлаар торгуулийн 62 хувийг төлж 3.4 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.
-Торгуулиа хугацаанд нь барагдуулааг үй иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-14 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд 20 мянган төгрөгөөр дахин торгодог. Торгуулиа төлдөггүй, олон удаа зөрчил гаргасан иргэдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэх шаардлагатай байна. Бэлэн бус торгууль үр дүнтэй байгаа ч сөрөг зүйл бий. Тухайлбал, банкууд мэдээллээ дата төв рүү явуулахад тодорхой хэмжээний шимтгэл төлдөг. Гэтэл банкныхан бага шимтгэл төлөхөө бодож, иргэдийн мэдээллийг нэгтгэж, нэг удаа 10-20 мянган хүний мэдээлэл явуулдаг байдал ажиглагдсан.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ