Ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдын тоог бууруулахаар болжээ. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайханаас тодрууллаа.
-АТГ байгуулагдан ажиллаж эхэлснээр төрийн албан хаагчдын орлого, хөрөнгийг бүртгэж, олон нийтэд мэдээлдэг болсон. Сонирхлын зөрчлийг зохицуулах хууль хэрэгжиж эхэлснээр төрийн алба хашихад хэцүү болж байна, байнгын дарамт шахалт, хяналт ихтэй болсон гэх талаарх яриа нэлээд гарч байгаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Тийм ойлголт, яриа бий. Иргэдээ ялгаварладаггүй, тэгш шударга үйлчилдэг, авлигагүй төртэй нийгэмд бол дарамт гэж нэрлээд байгаа энэ төрлийн хяналт бага, магадгүй байхгүй ч байж мэднэ. Гэхдээ үүнийг албан тушаалтнууд нэг зүйлтэй адилтган хүлээн авч ойлгох боломж бий. Аль ч төрийн иргэд, аж ахуйн нэгж татвар төлдөг, түүнийгээ зарим нь дарамт, өөр нэг хэсэг нь бахархал, баталгаа гэж ойлгож, биелүүлэхээс өөр арга замгүй байдаг шүү дээ. Ийм байдлаар үүрэг талаас нь харж болох юм. Нөгөө талаас Сонирхлын зөрчлийн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мэдүүлэг гаргах зайлшгүй шаардлагатай хүмүүсээс авдаг байх талаар АТГ-аас тодорхой санал санаачилга гарган ажиллаж байна.
-Би энэ талаар асууя гэж бодож байлаа. Одоогоор төрийн хэчнээн албан хаагч мэдүүлэг гаргаж байгаа вэ?
-Одоогийн байдлаар 50 мянга гаруй хүн мэдүүлэг гаргаж байгаа. Үүнийг цөөлөх шаардлагатай. 30 орчим мянган хүн гаргадаг байхаар болгоно. Өөрөөр хэлбэл, ямар албан тушаал дээр эрх хэмжээгээ худалдаж, эсвэл худалдагдаж болох эрсдэл өндөр байна, түүн дээр ажиллаж байгаа хүмүүсээс л мэдүүлэг авна. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудыг хуулийн үйлчлэлээр нь авч үзэж байгаа. Манай газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээр үүлэх хэлтсээс гаргаж байгаа авлигад өртөх эрсдэл бүхий байгууллага, албан тушаалтны судалгаанд үндэслээд мэдүүлэг гаргах хүм үүсийн тоог цөөлөх санал гаргасан. УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор уг асуудлыг шийдвэрлэнэ. Шүүмжлэл, саналыг хүлээн авч ойрын хугацаанд шийдвэрлүүлснээр мэд үүлэгч гаргагчийн тоо 20 орчим мянгаар цөөрнө.
-Төрийн албанд анх томилогдож байгаа хүнээс урьдчилсан мэдүүлэг авч, АТГ түүнийг нь хянадаг. Энэ нь ямар учиртай вэ?
-Хувийн ашиг сонирхол талаасаа энэ томилгооны цаана хэн байна вэ гэдгийг өнгөн байдлаар хянаж байгаа хэрэг л дээ. Төр, нийтийн алба хэнээр, ямар эрх хэмжээтэйгээр алба хашуулах вэ, томилохдоо сонирхлын зөрчил яавал үүсгэхг үй байх вэ гэдгээ манай байгууллагатай хамтран шийдэж байна гэсэн үг. Олон улсын жишиг ч ийм байдаг. Урьдчилсан мэдүүлгийг өөрөөр нь гаргуулах өөр хэрэг, үүний цаана төрийн ашиг сонирхлоос өөр ямар нэг сонирхол шургалж болзошгүй нөхцөл байдлын эсрэг авч байгаа арга хэрэгсэл юм. Дээр нь хуулийн маш том онцлогоор энэ асуудал дамждаг. Хуульд олон нийтийн зүгээс юу гэж үзэж байна вэ гэдгийг анхаарч сонирхлын зөрчлийг тогтоож байхаар заасан. Өөрөөр хэлбэл, сонирхлын зөрчилтэй гэж олон нийт үзэж байвал тэр нь уг нөхцөл байдал үүссэн гэдгийг харуулж байдагт илүүтэй анхаарах ёстой юм. Иргэд олон нийт хардах эрхтэй гэж ярьдаг даа. Хардуулах шалтгаан гарган, хардлага дунд албан тушаалд зүтгээд юм уу, зүтгүүлээд байх нь нийгмийн олонхид таалагддаггүй шүү дээ. Ийм тохиолдлыг л хууль санаачлагч, тогтоогчид тооцсон байх.
-Төрийн албанд шинээр томилогдох хүний урьдчилсан мэдүүлгийг АТГ хянаж байгаа нь төрийн албаны томилгоонд оролцож байгаа мэтээр шүүмжилдэг?
-Төрийн албаны томилгоонд оролцдог хууль манайд мөрдөж байна. Бид үүнийг хэрэгж үүлэхгүй бол төрийн албаны сонгон шалгаруулалт шиг хэрэгждэг, хэрэгждэггүйгээрээ дуудуулна. Хуульд заасан, заагааг үй олон ашиг сонирхол бий. С.Зориг агсны тодорхойлсноор төрийн, дараа нь намын, тойрон хүрээлэгчдийн, өөрийн, тэгээд бусад. Энд зөвхөн төрийн ашиг сонирхол болоод томилох, томилуулах этгээдүүдийн хувийн сонирхлын асуудлууд л яригдана. АТГ-аар хянуулаагүй бол хууль зөрчс өн гэдэг асуудал халаасанд нь юм уу, эсвэл духан дээр нь байж л байх нь. АТГ дуртайдаа ч юм уу, хамаг юм руу ороод байдаг асуудал энд гарахгүй.
-Төрийн албан хаагчид мэдүүлгээс гадна мэдэгдэл, бас тайлбар гаргадаг болсон. Ер нь ийм мэдэгдэл, тайлбар гаргах нь төрийн тухайн албан хаагчийг ашиг сонирхлын зөрчилд орохоос хамгаалж чадах уу?
-Аливаа албан тушаалтан нээлттэй, ил тод байж, ажлаа шударга явуулбал иргэд итгэнэ. Монголчууд нэгнийгээ танина, мэднэ. Нэг хэсэг нь хамаатан, өөр нэг хэсэг нь ураг төрөл болдог гээд онцлог их. Сонирхлын зөрчлийн эсрэг хууль гарснаар энэ тухай ярьдаг болсон уу гэвэл үгүй. Олон хууль, тэдгээрийн заалтад хамаатан садан, гэр бүлийн хүмүүс нэг дор ажиллахгүй байх, нэг асуудалд төрийг төлөөлөхгүй байх гэх мэт зохицуулалттай. Тэр ч байтугай “Би болоод бид өөрсдийн ашиг сонирхлын үүднээс биш төрийн ажлын ашиг сонирхлоор асуудалд хандаж байна” гэдгээ тайлбарлах, мэдэгдэх зохицуулалт Шүүх засаглалын болоод Худалдан авах ажиллагааны гэх мэт хууль тогтоомжид байдаг. Сонирхлын зөрчлийн эсрэг хууль бол “Хэрэв та гарцаагүй нөхцөлд өөрийнхөө хамааралтай хувь хүн, компанитай холбоотой ашигтай болон сөрөг шийдвэр гаргах бол мэдэгдэж бай” гээд байгаа юм. Жишээ нь, сумын Засаг дарга “Сум хөгж үүлэх сангийн хөрөнгөөр манай найзын компани цэцэрлэг барих тендерт ялсныг батламжлахдаа хувийн ямар нэг ашиг сонирхлоор хандаагүй болно. Шийдвэр гаргах, эсэх талаар шийдвэр өгнө үү” гээд ИТХ-даа хандахад л болно. Түүнээс өөр батламжлах эрхтэй хүн тэр суманд байхгүй л дээ.Сонирхлын зөрчлийн эсрэг хуулийг хязгаарладаг, хориглодог хууль гэхээсээ илүү зохицуулдаг хууль гэж ойлгох л чухал байна. Зүгээр л аливаа шийдвэр, үйл ажиллагаагаа ил байлга, айх хэрэггүй.
-Авлигатай тэмцэх газрын шалгалт төрийн бусад байгууллагынхаас юугаараа ялгаатай вэ?
-Авлигатай тэмцэх газар гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэн шалгахаас гадна зөрчилтэй бас тэмцдэг, шалгадаг чиг үүрэгтэй. Гэмт хэргийн шинжгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хууль зөрчсөн байвал шалгаж хариуцлага ярина гэсэн үг. Төрийн бусад хяналт шалгалтаас онцгой ялгарах зүйлгүй гэж болно. Иргэд байгууллагын өргөдөл, гомдлоор албан тушаалтан санаатай болон санамсаргүйгээр хийх ёстой ажлаа хийхгүй (нүдээ аних гэдэг дээ), эсвэл хийх ёсгүй үйлдлээ мэдэн будилснаар хэн нэгэнд давуу байдал олгох гэх мэт ил, бодит хохирол харагдахгүй ч хорон үйлдлүүдийг шалгаж нотолно гэсэн үг. АТГ-ын хяналт шалгалтын нэг төрөл нь сонирхлын зөрчлийн асуудал. Багахан онцлог энд байж болох юм. Сонирхлын зөрчлийг ганцхан АТГ-ын ажилтан тогтоохгүй тохиолдлууд байна. Энэ хуулийн 3.1.11-д “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг” гэж заасан байна. “Олон нийт” гэдгийг хэсэг бүлэг хүн үү, сумын олонх иргэд үү, хамт олон уу, хэвлэл мэдээллийн хэрэгсэл үү? “Зөрчилтэй гэж ойлгохуйц” гэдгийг санал асуулгаар уу, эсвэл сонин, сайтад их гарсан бол зөрчилтэй гэж ойлгосонд тооцох уу гэх мэт нарийн түвэгтэй зүйл байна. Үүн дээр л хуульчийн, АТГ-ын ажилтны ур чадвар харагдах учиртай.
Г.ЦОЛМОН