ҮРГЭЛЖЛЭЛ 2-р хэсэг
Яруу найрагч О.Дашбалбар агсны хайртай бүсгүй Н.Оюунханддаа бичсэн захидлыг уншигчдадаа үргэлжлүүлэн хүргэж байна.
ГУНИГ СЭТГЭЛИЙН ШУУРГА АЛИВ БҮХНИЙГ БИ ТЭВЧСЭН ШҮҮ
Оюунханд аа, чамд захиа бичмээр санагдана. Гэвч болохгүй...захиаг бэхээр бус нулимсаараа бичих хэрэгтэй гэж зүрх шаардах юм.
Чи гэртээ босон суун, сэтгэл үл тогтож, би чиний гарч ирэхийгхүлээн зүрх түгшин зогсоход танай хашаа чамайг, намайг тусгаарласан хэрэм мэт зуны тэр нэгэн үдшийг санаж байна уу?
Чи ирнэ гэсэн цагтаа ирэхгүй удтал хүлээлгэж, яагаад ч юм "Шөнөжин ч хамаагүй зогсоно" гэж би шийдэж, тэгээд л хүлээгээд байсан. Танай гэрт хүмүүс шуугилдах, телевизээр концерт гарч буй мэдэгдэж, би хашааны сүүдэрт зогсон гэрэлтэй тооныг чинь ширтсээр л...
Гэтэл нэг хүн гарч ирсэн. Айсандаа болж зүрх минь палхийсэн боловч зогссоор л байлаа. Чамайгтэгэхэдгараад ирнэ гэж бодоогүй л дээ. Зүгээр л хүлээж зогсох нь сайхан байсан юм.
Гэтэл чи минь юу ч хэлэлгүй санаа алдахад^харин би гарыг чинь атгаж, чамайг тэвэрсэн. Хоёулаа удтал зогсож-ч юу ч ярьж үл чадна,зөвхөн зүрхний цохилт л мэдрэгдэж байв. Ямар удаан, ямар түргэн уулзалт вэ? Зуун өнгорох шиг, гялбаа гялбах шиг. "За би оръё доо айж байна" гэж*чи* хэлсэн. Чамайг үнсэхэд, гарт минь захиа атгуулаад, битгий уурлаарай гэж хэлчихээд, гарыг чинь чанга атган санаа^ алдаж билээ.
Би хэсэг гадаа зогсоод, гэрийн зүг алхсан. Замдаа захидлыг чинь задалж, гудамжны чийдэнгийн гэрэлд уншаад, бүхнийг ойлгосон. Чи эргэлзэж, заримдаа айж, бас намайг ойлгож, эс ойлгож, элдвийг бодон хямарч буйг чинь ойлгосон.
Чамтайгаа уулзаж байсан жаргалтай мөчүүд минь мартагдашгүй. Тэр цөөн хэд хоногийн агшин бүр сэтгэл дотор зураастай үлдэж дээ. Зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 5 миний хувьд алтан өдрүүд байв. Догдолж, баярлаж, чамайг тэсэн ядан хүлээсэн шаналгаат мөчүүд.
Гуниг сэтгэлийн шуурга алив бүхнийг би тэвчсэн шүү.

Бороотой үдэш хашааны гадаа
Бодлогошрон зогсох даанч сайхан
Нарсан банз хүйтэн оргиулж
Нойтон цамц биед наалдана Эрт урьдын өнгөрсөн явдлаа Эргэцүүлэн бодож догдлон зогсоход Задгай үстэй, хөөрхөн ааштай Залуу бүсгүй алхсаар ирнэ...
Чи минь санаж байна уу. Нам гүм тэр шөнө...бүлээн бороо шивэрч, өвсний сэрчигнээ зүрхэнд минь сонстож байсан. Толгодын дундуур чамайг хөтлөн тэнүүчилж байсан минь тодхон.
Зургадугаар сарын салхи чиний ичингүйрсэн дөлгөөн харц, энэ хорвоо юутай дотно байж вэ?
Чинийхээ алганд нүүрээ нааж, аз жаргалд мансууран байсан минь зүүд байв уу? Үгүй ээ үнэн. Чи даарсан шувуу шиг хөөрхөн гараа атганд минь хоргодуулж, чив чимээгүй мишээж зогссон.
Чиний минь дүр зураг шиг тодхон байна. Бороо шивэрч байна гэж би хэлсэн. Чи дуугүй алхаад л байсан. Хашааны чинь гадаа чамайг хүргээд, догдлон үнсэж байсан минь ч санагдана. Мартахын аргагүй мөчүүд минь... Үүнийгээ дурсан, чамайгаа санан “Бороотой үдэж” дууг зохиов.
БОРООТОЙ ҮДЭШ
Навчсыг хөглөн бороо орох нь
Насандаа мартамгүй хайрын шивнээ
Намайг хөтлөн чи минь алхах нь
Намуухан үдшийн зөөлөн уянга
Цэцгийн үнэр зүрхэнд шингэж
Цээжний хайр минь харцаар дамжина
Алан нүдэн ичингүйрэн мэлмэрч
Амьсгап даран санаа алдана
Үлгэрийн шивнээ бороо шаагиж
Өвсний сэрчигнээ зүрхэнд шингэнэ
Үе үехэн намдаж хааяахан ширүүсч
Өглөө үдшийн сэтгэл хямарна
Зургаан сарын цэцгийг таалсан
Зуны шөнийн одод нуугдана
Зуун жил чамаасаа хагацалгүй
Зөөлөн бороонд зогсмоор байна
Ш Госпидо помилуй О.Дашбалбар 1980 он
Н. 0-д
Өдөр бүхэн, мөч бүхэн чамтай цуг явдаг би
Өглөө гэрээсээ гарахад чинь хаалганы бариул болдог
Өдөр ажлаасаа ирэхэд буцахад гутлын чинь тоос болдог
Гэртээ орохдоо чи түүнийг гүвээд ордог
Үдэш орой цүнхэд чинь үзвэрийн билет болдог
Үеийнхээ бүсгүйтэй ярьж суухдаа зажилж орхидог
Яттьгүй дүрсгүйтсэн хүүгээ загнахад чинь зэмлэлийн үг болдог
Дэрэн дээрээ толгой тавихад чинь нойр болдог би
Нойрон дунд чинь зүүд болдог би
Зүүдэн дунд чинь жаргал болдог би
Жаргал дунд чинь саад болдог би
Сэрэхэд чинь алга болдог би