Зөвлөлт Холбоот Улсын баатар, маршал И.С.Конев
Ц.МУХАР
доктор
Бага нас холдох тутам араас нь хөөцөлдөн тоглох сайхан ч өрөвдөлтэй, бахархалтай, бас гунигтай. Гэнэн цагаан хүүхэд нас шиг нүгэлгүй орчлон байдаг болов уу. Сониучхан, сонорхон бага нас минь.
Жараад онд торгон хээтэй, цэцгийн хуартай, хатуу хавтастай хятад тэмдэглэлийн дэвтэр худалдаж авлаа. Дунд сургуулийн сониучхан хүүхэд нас минь.
Оросын Л.Толстой, А.Чехов, В.Грибоедов, Монголын Б.Ринчен, С.Эрдэнэ, Б.Явуухулан нарын зохиолч, зураач Илья Репин, эрдэмтэн И.Мечников нарын зургийг нааж, тайлбар бичсэн энэ сайхан дэвтэр одоо хүртэл бараг хагас зуун жил хадгалагджээ.
Б.Ринчений зурган дор “1961 онд энэ зургийг олоод, 1966 оны дөрөвдүгээр сарын 6-нд лекц уншихыг нь сонсон, бага сургуульд байхаас нэртэй нь, зургадугаар ангиас зүстэй нь, наймдугаар ангиас дээдээр хүндлэх болсон” гэж “соёрхжээ”.
Тэр цагт зургийн цоморлиг нүдний гэм байсан болоод энэ өнгөлөг дэвтрийг тэмдэглэл бичих, зургийн цомог болгон нэг сумаар хоёр туулай буудаж байж.
“Баатрууд аа, ура!”, “Баатрууд аа, баяртай”, “Баатрууд аа, мандтугай” гэсэн лоозон дор Монгол, Зөвлөлтийн баатар, маршлуудын зургийг ярайлган наасан хоёр хуудас. Сонорхон хүүхэд зан хөөрхий.
Дэлхийн II дайны есөн маршалын дунд “Маршал Советского Союза И.С.Конев” гэсэн сүрлэг зураг. Жараад оны адгаар манайх Толгойтын Нарангийн дэнжид хашаа, байшинтай амьдардаг байлаа.
Нарангийн дэнж хүнс, барааны дэлгүүртэй. Эцэг маань тэр дэлгүүрийн манаач болохоор мах, сүү “арын хаалга”-дахаас эхлээд орж гардаг, ирж очдог. Нэг өдөр аав маань манаанаас бууж ирээд, “Манай хоршооны дарга Болоож Москоов хот явж ахтайгаа уулзана гэнэ.
Ах нь цэр гийн том дарга юм гэнэ” гэж яриа дэлгэв. Дэлгүүрийн дарга Болоож гуайг манай дэнжийнхэн бүгд танина.
Өндөр нуруутай, хөх дээлэн дээр шар дурдан бүс ороож, дээр үеийн багийн даргын ширэн цүнх мөрөвчлөн явдаг, цэнхэр нүдтэй, өндөр хамартай энэ хүн Увсын уугуул болохоор баруун аймгийн “хазгай” хэлтэй.
Зөвлөлт Холбоот Улсын баатар, маршал Коневын эх нь (эцэг нь цагаантанд алагдсан байх) хориод онд үл таних айлд бага хүүгээ өгөөд ахыг нь авч санд мэнд нутаг буцсан болов уу.
Тэр үеийн ороо бусгаа цагийн аюул, аврал, орос, монгол гэхгүй л онож, алдаж байсан даа.
Маршал Конев дайны дараа Ю.Цэдэнбал даргаар дамжуулан ганц дүүгээ эрж сурсаар олон жилийн дараа сураг гаргаад Болоож (Володя) гуайг Москва хотод эхнэр, хүүхэдтэй нь уриад ураг төрлөө олж.
Хил давж огт үзээгүй, орос нутаг алтан Москваг зорьж, ахдаа очиж золгоно гэж хөл алдан хөөрөөд, олон сар болно гэж явсан Болоожийнхон өссөн газар, өлгий нутгаа санаад арай чүү хоёр гурван долоо хоноод яаран буцаж иржээ.
“Орос газар, олон хүнтэй Москоов хот гэдэг чинь толгой эргэсэн, тэнгэрээс тарааж суудаг сан.
Болоож гуайд Ю.Цэдэнбал дарга хотын төвд байр өгөхөд “Гялайлаа, дарга нар минь. Надад Нарангийнхаа дэнжид таван ханатай гэртээ “Бор гэртээ богд, хар гэртээ хаан” болж суухаас илүү жаргал алга даа” гэжээ.
“Ахындаа зочилж очсон намайг асууж ирсэн гийчид “Усны дусал шиг адилхан, аргагүй л ах дүү хоёр юм даа. Эр хүний замын хүзүү урт, зааны хүзүү богино.
Хагас зуун жил төөрч явж уулзсан ах дүү хоёрт ерөөл дэвшүүлье” гээд конъяк гэдэг архийг урт хөлтэй том болор аягаар тулгаад ууцгаадаг” гэж Болоож гуай хуучилдаг байв.
Би зургийн цомгоосоо Коневын зургийг авч дүүтэйгээ ийм их адилхан байна уу гэж олон дахин харсан. Маршалын эрдэнийн чулуун “од”, баатрын таван хошуу, энгэр дүүрэн одон гялалзуулсан Конев, урт монгол дээлтэй, оройг нь дарсан хуучин бүрх малгайтай, багийн даргын цүнх унжуулсан (дэлгүүрийн данс бичиг, тооцоогоо авч явдаг) Болоож гуай хоёрын дүр төрх, дахин дахин харьцуулан харахад яах аргагүй л орос, монголоороо л нүдэнд буудаг сан.
Маршал Коневын монгол дүү монголоороо л үлдсэн дээ. өөр юм харагдахгүй хэцүү газар юм байна. Шар тос хөвүүлсэн сүүтэй цайгаа санаад, толгойм өвдөөд тэсч чадсангүй.
Үхрийн нүд шиг аагатай (аягатай) өтгөн хар цайг (кофе) хэд балгаад тавьж, өдөржин уугаад дотор муухайрч, нүд бүрэлзээд үхэн алдав (үхэх шахлаа).
Миний сайхан нутаг ус, монгол гэр гэдэг яасан буянтай юм бэ. Зуухандаа гал түлж, тогоогоо тавиад өтгөн сүүтэй цай хийж уугаад амь оров” гэж Болоож гуай яриа дэлгээд “Ах маань дахин ирж өвөлжөөд харь, энд том байшин авч өгнө” гэсэн л дээ.
Ах, бэргэн, ач нартайгаа уулзлаа, учирлаа. Энэ насны баяр. Одоо боллоо. Дахиж Орос газар очихшив” (очихгүй) гэж авдрынхаа өмнө завилаад мөнгөн аягатай цай ууж, орсон гарсан хүнд ахынхаа бэлгийг тарааж суудаг сан.
Болоож гуайд Ю.Цэдэнбал дарга хотын төвд байр өгөхөд “Гялайлаа, дарга нар минь. Надад Нарангийнхаа дэнжид таван ханатай гэртээ “Бор гэртээ богд, хар гэртээ хаан” болж суухаас илүү жаргал алга даа” гэжээ.
“Ахындаа зочилж очсон намайг асууж ирсэн гийчид “Усны дусал шиг адилхан, аргагүй л ах дүү хоёр юм даа. Эр хүний замын хүзүү урт, зааны хүзүү богино. Хагас зуун жил төөрч явж уулзсан ах дүү хоёрт ерөөл дэвшүүлье” гээд конъяк гэдэг архийг урт хөлтэй том болор аягаар тулгаад ууцгаадаг” гэж Болоож гуай хуучилдаг байв.
Би зургийн цомгоосоо Коневын зургийг авч дүүтэйгээ ийм их адилхан байна уу гэж олон дахин харсан.
Маршалын эрдэнийн чулуун “од”, баатрын таван хошуу, энгэр дүүрэн одон гялалзуулсан Конев, урт монгол дээлтэй, оройг нь дарсан хуучин бүрх малгайтай, багийн даргын цүнх унжуулсан (дэлгүүрийн данс бичиг, тооцоогоо авч явдаг) Болоож гуай хоёрын дүр төрх, дахин дахин харьцуулан харахад яах аргагүй л орос, монголоороо л нүдэнд буудаг сан.
Маршал Коневын монгол дүү монголоороо л үлдсэн дээ.