Яагаад үхэх “эрхгүй” болсон бэ гэхээр Хонконгод талийгаачдад битгий хэл амьд хүмүүст ч оршин суух газар ч үгүй болжээ. Хүн ам хамгийн шигүү суурьшсан улсуудын нэг болсон тус газарт чимээгүй хотынхны эзлэх хувь бараг 40-д хүрсэн гэнэ. Өдгөө нас барагсдад газар олдохгүй нь жинхэнэ толгойн өвчин болоод буй аж. Талийгчийг хөдөөлүүлэх нь хүн ёсных. Гэтэл газар үгүй бол яах билээ.
Хонконгийн нэг ам км талбайд 6200 хүн ногддог. Хөл тавих зайгүй чихцэлдэн амьдардаг хүмүүс нойрсогсдод эзлэгдээд дийлэхээ больж, нас барагсдын 90 хувийг чандарладаг болжээ. Гэсэн ч чандрын газрууд нь дүүрч, дахин байгуулах боломжгүй болжээ.