Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгийн зах зээл

Монголын үнэт цаасны клирингийн төвийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийнхтай нэгтгэв

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны өчигдрийн хурлаар хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, Засгийн газраас төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаа, засаглалыг сайжруулах, давхардсан бүтэц, зардлыг бууруулж, нэгтгэн, нэгдсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргасан.
2025-12-26

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ таван жилд дөрөв дахин өсөв

Өнгөрсөн гуравдугаар улирлын байдлаар манай улсын хө­рөнгийн зах зээлийн үнэл­гээ 13.2 их наяд орчим төгрөгт хүр­сэн нь таван жи­лийн өмнөхөөс дөрөв дахин өссөн дүн болс­ныг Санхүүгийн зохи­цуу­лах хорооноос мэ­дээ­л­лээ. 2020 онд МХБ-ээр 65 тэрбум төгрө­гийн арил­жаа хийж байсан бол өн­гөр­сөн ули­ралд 848 тэрбум төгрөгийн ү­нийн дүн бү­хий арил­жаа хийсэн байна. Түүнчлэн зөв­хөн хувь­цаа, бонд бус, хө­рөн­гөөр баталгааж­сан үнэт цаас, хадгаламжийн сер­ти­фи­кат, хам­тын сан­хүүжилтийн үйлчил­гээг нэвтрүүлс­нээс 2020-2025 онд 100 гаруй нэр, төрлийн шинэ бү­тээг­дэхүүнийг олон ний­тэд нээл­ттэй са­нал бол­гон, биржийн бус зах зээлд 189 үнэт цаас гар­гагчийн 374 өрийн хэ­рэгс­лийг бүрт­гэн, 1.13 их наяд төг­рөгийг татан төв­лө­рүүл­сэн байна.
2025-11-25

Макро зохистой бодлогын хэмжээнд өөрчлөлт оруулахгүй гэв

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос макро зохистой бодлогын асуудлыг тусгайлан хэлэлцсэн анхны хурлаа өчигдөр хийлээ. Уг хурлаар гадаад, дотоод нөхцөл байдал, банк, санхүүгийн салбарт үүсэж болзошгүй эрсдэлийг тооцон макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүй гэж шийдвэрлэжээ.
2025-10-31

Гадаадын иргэн, хуулийн этгээд Монголын хөрөнгийн зах зээлд “тоглох” боломж бүрдүүлнэ

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд хийж буй онцлох ажлуудын талаар хэлэлцлээ. Тухайлбал, “Гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсын хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, үнэт цаасны данс нээх үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх” чиг үүрэгтэй ажлын хэсгийн тайлантай танилцсан байна.
2025-10-06

III ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын 28 хувь нь л санхүүгийн тайлангаа тавьжээ

Монголын хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын дийлэнх буюу 72 хувь нь 2025 оны II улирлын санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд хувьцаа эзэмшигчид, олон нийтэд тайлагнаагүйг биржээс мэдээлэв. Тодруулбал, тус ангиллын 88 хувьцаат компани санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнах ёстойгоос ердөө 28 хувь буюу 25 нь хууль, журмаар хүлээсэн үүргээ биелүүлсэн бол үлдсэн 63 нь зөрчжээ. Харин I, II ангиллын компаниудын тайлангийн ирц харьцангуй сайн буюу 15-30 хувьтай гарсан байна.
2025-08-12

Хөрөнгийн зах зээлийн 54.8 хувийг таван компани бүрдүүлэв

Манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрөгч сарын эцсийн байдлаар 12.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх сарынхаасаа 4.3 хувиар өссөнийг Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.
2025-06-06

“Хар жагсаалт” хэмээх хадны мангаанаас хагацах цаг айсуй

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентын гишүүд арав гаруй хоногийн өмнө хэлэлцэн баталлаа. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Э.Батшугарын энэ үед хэлсэн “Иргэнийг зургаан жилээр ялладаг хар жагсаалт гэдэг зүйл үгүй болно” хэмээх үг нийгэмд хүлээлт үүсгээд байна. Энэ хууль чухам хэдийнээс хэрэгжиж, Монголбанк Зээлийн мэдээллийн сангаа шинэчлэхийг асууж сураглаж буй хэсэг байхад банк санхүүгийн байгууллагууд хэзээнээс шинэ хуулийн хүрээнд, уян хатан нөхцөлөөр иргэдэд зээл олгодог болох вэ хэмээн чих тавих хүн нөгөө талд нь үүнээс олон байх аж. Фэйсбүүк дэх “Зээлийн мэдээллийн сан-Хар жагсаалт”, “Хар жагсаалтад багтсан иргэд” зэрэг 20-30 мянган гишүүнтэй бүлгэмүүдэд үүнтэй холбоотой асуулт, хариулт, сураг ажиг төдий баталгаагүй мэдээлэл өдөр тутам хөвөрсөөр. Эдгээрт хариулт болох, хуулийн шинэчлэл, өөрчлөлт тойрсон мэдээллээс хүргэе.
2025-06-04

46 компани ногдол ашиг тараахаар шийдвэрлэснээс 32 нь олгоод байна

Хувьцаат компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногт ногдол ашиг хуваарилах, эсэхээ хэлэлцэн шийдвэрлэж, дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилж дуусган, 15 хоногт багтаан Санхүүгийн зохицуулах хороонд тайлагнах журамтай.
2025-05-21

Уоррен Баффет Монголын Засгийн газарт валютын ханшаа тогтворжуулахыг зөвлөв

Уоррен Баффет Монголын Засгийн газарт валютын ханшаа тогтворжуулахыг зөвлөв
2025-05-05

Хөрөнгийн зах зээлийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн төв нээлээ

Хөрөнгийн зах зээлийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн төв нээлээ “Монголын хөрөнгийн бирж” ХК өөрийн байрандаа Хөрөнгийн зах зээлийн сургалт, үйл¬ чилгээ, мэдээллийн төв байгуулснаа өчигдөр албан ёсоор нээлээ. Энэ төв нь хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон оролцогч талуудад нээлттэй бөгөөд сургалт, уулзалт, хэлэлцүүлэг, ёслолын ажиллагаа зохион байгуулах, олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээх, нэвтрүүлэг, сурталчилгааны зураг авах боломжийг тэдэнд олгохоороо онцлог гэнэ. Хөрөнгийн бирж 2022 онд хувьцаат компани болохдоо нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөөс сургалт, үйлчилгээ, мэдээллийн төв байгуулахад зориулж төсөв батлан, үүний дагуу их засварын ажил эхлүүлжээ
2025-04-26

Ам.долларын ханш тасралтгүй өссөөр 3600 төгрөг давлаа

Гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн гэж Сангийн яам болон Монголбанкнаас мэдээлсээр буй ч зах зээлд үүний урвуу үзэгдэл эрчимжиж, ам.долларын төгрөгтэй харьцах ханш тасралтгүй өссөөр байна. Монголбанкнаас зарласан ханшаар “ногоон” өчигдөр 3562 төгрөгтэй тэнцэж байсан бол валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд 3585-3588 төгрөгөөр худалдан авч, 3600-3605 төгрөгөөр борлуулж байсан юм. Албан ба хар захын ханшийн зөрүү 38-43 төгрөгт хүрэв.
2025-04-21

Алтны ханш 3300 ам.доллароос давж, түүхэн дээд түвшнээ шинэчлэв

Алтны ханш 3300 ам.доллароос давж, түүхэн дээд түвшнээ шинэчлэв
2025-04-19

“Топ-100” аж ахуйн нэгжийг бондын зах зээлд дэмжиж, хамтарч ажиллана

“Топ-100” аж ахуйн нэгжийг бондын зах зээлд дэмжиж, хамтарч ажиллана
2025-04-18

Ам.долларын ханш 3535 төгрөг болов

Ам.долларын ханш 3535 төгрөг болов
2025-04-08

Алтны ханш 3100 ам.доллароос давж, түүхэн дээд түвшинд хүрэв

Алтны ханш 3100 ам.доллароос давж, түүхэн дээд түвшинд хүрэв
2025-04-01

“Түмэн шувуут” ХК нэг тэрбум хүртэлх төгрөгийн хувьцаагаа халааслах нь

“Түмэн шувуут” ХК бүтээгдэхүүнээ төрөлжүүлж, үйл ажил­лагаагаа өргөжүүлэх зорилгоор “Түмэн шувуут-2” тө­сөл хэрэгжүүлж,  тахианы аж ахуйн шинэ фермээ 2023 оны намар ашиглалтад оруулсан билээ.
2025-03-27

Эдийн засаг 27 компани ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ

Хувьцаат компаниуд жилийн санхүүгийн тай­лангаа дараа оны хоёрдугаар сарын 10-ны до­тор гаргаж, аудитын байгууллагаар аудит хийл­гэсний дараа дүгнэлтийн хамт зохих хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүр­гүүл­дэг хуультай.
2025-02-21

“Инвескор” групп Лондоны хөрөнгийн биржид бүртгүүлсэн Мон­голын анхны санхүүгийн байгууллага болов

“Инвескор” санхүүгийн групп Лондоны хө­­рөнгийн бирж (LSE)-д бүртгүүлснээ өчиг­­дөр ал­­­­­бан ёсоор зарлав. Европын хамгийн анхны, дэл­­­­хийн үнэт цаасны зах зээлд нэр хүнд­­­­­тэйд тоо­­­­­­­цогд­­­дог тус хөрөнгийн бир­жид Мон­­­­го­­лоос өмнө нь уул уур­­­хайн компани бүрт­гүүлж бай­­­сан бол санхүү­гийн байгууллагуу­даас “Ин­­­вес­­­кор” анхдагч нь бол­­жээ.
2025-02-18