Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тоо 2000 давлаа
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 2296, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 371, гэрээр 369, эдгэрсэн 1556, Хавьтал 33237, нас баралт 1 байна.
2025-05-19
Хүлэмжийн хийн нөлөөгөөр Азийн орнуудын ДНБ 17 хувиар буурах эрсдэлтэй
Азийн хөгжлийн банк Ази, Номхон далайн орнууд эрчим хүчний шилжилтэд бэлэн, эсэхийг үнэлж, тулгарч буй гол сорилтуудыг нь танилцуулжээ. Олон улсын эрчим хүчний агентлаг эрчим хүчнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд “цэвэр тэг” хэмжээнд хүргэж, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах санал гаргасныг улс орнууд бодлого, зорилтоо болгон ажиллаж буй. Үүний хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, нүүрс, нефть, хий зэрэг түлшийг хэрэглээнээс халах чиглэлд анхаарч байгаа.
2025-05-13
Юанийн ханш 501 төгрөгт хүрэв
Ам.долларын ханш энэ он гарснаас хойш тасралтгүй чангарсаар өдгөө 3600 төгрөгт хүрээд буй бол юанийнх 500-гаас давлаа.
2025-05-07
Намуудад зарцуулах мөнгө нэмэгдэх үү
УИХ-ын 2024 оны сонгуульд оролцсон нам, эвслүүдийн санхүүгийн тайланд гурван шатны хяналт хийж дуусжээ. Нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан нам, эвслүүдэд төрөөс анх удаа санхүүжилт олгох гэж буй учраас ийнхүү нарийн хянаж шалгадаг болсон аж. Улмаар болзол хангасан долоон нам, эвслийнхэн энэ сард төрөөс санхүүжилтээ авах нь. Өмнө нь зөвхөн парламентад суудалтай намууд төлөөллийнхөө тоогоор мөнгө авдаг байсан. Тэгвэл энэ оноос эхлэн үүн дээр нэмээд дээрх болзлыг хангасан нам, эвслүүдэд мөнгө хуваарилна. Уг шаардлагыг УИХ-д суудалтай болсон таван нам, эвслээс гадна Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам хангаад байна.
2025-05-07
Шунал дээр “дөрөөлсөн” цахим залилан гаарав
Цахим орчинд залилан хийж бусдыг хохироож байгаа залилагч нарын сүүлийн үеийн арга барил нь монголчуудын шуналтай зан дээр дөрөөлж, бусдыг залилах нь ийнхүү ихэссэж буйг дээрх тоон баримтаас анзаарч харж болно. Тодорхой хэлбэл, таны 2 сая төгрөгийг 4 сая төгрөг болгож өгий та энэ даалгаврыг биелүүлж, мөнгөө өсгөж авах боломжтой гэхчлэн иргэдийн амархан, хялбар аргаар мөнгөө өсгөж авах гэсэн шунал дээр үндэслэн дээрх залилангууд үйлдэгдэж байна гэж үзэж болно.
2025-05-06