Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
2025-12-31

Газар зүйн нэршлийг зөвхөн монгол хэлээр болгон өөрчилнө

Монгол Улсын нутаг дэвсгэрт зарим газрыг орос, казах, тува зэрэг өөр хэлээр нэрлэсэн тохиолдол байдаг. Тухайлбал, Баян-Өлгий аймагт ийм асуудал гарч байсан билээ. Тэгвэл үүнийг цэгцэлж, газар зүйн нэршлийг монгол хэлээр болгон өөрчлөх тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн барих шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргалаа.
2025-12-25

Г.Занданшатар: Дахин ийм хэрэг гарахгүй болтол нь хариуцлага тооц

Ерөнхий сайд Г.Занданшатар цэрэг дэглэсэн асуудалтай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн болон Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж дотоодын цэргийн ангиудад газар дээр нь шалгалт хийж хууль болоод дүрэм зөрчсөн этгээдүүдэд хатуу арга хэмжээ авч ажиллах үүрэг өглөө.
2025-12-24

Үндсэн чиг үүргийн дөрвөн яам л дэд сайдтай болох уу

Засгийн газраа авч үлдэхийн тулд Ерөнхий сайд Г.Занданшатар дэд сай­­дын албан тушаалыг сэргээсэн шийд­­­вэрээ эргэж харах, эсэхийг олон нийт ажиглаж байна. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр Засгийн газрын бүтцээ 16 дэд сайдаар өргөтгөсөн. Иргэд, аж ахуйн нэгжүүд татварын дарам­­­­тад туйлдаж, эдийн засаг хүнд байгаа үед төсөв хэмнэхийн оронд дарга на­рын тоог нэмлээ хэмээн сөрөг хүч­­нийхэн уг шийдвэрийг шүүмжилсэн юм. Улмаар энэ долоо хоногт дээрх шийдвэрээ цуцлахгүй бол Засгийн газрыг огцруулах санал оруулна гэдгээ мэдэгдээд буй. Мөн АН-ын дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр Засгийн газрыг огцруулах 32 гишүү­ний гарын үсэг цуглуулж эхэлснийг бид мэдээлсэн билээ.
2025-12-24

Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн нэрлэхээр шийдвэрлэж, УИХ-д тогтоолын төсөл өргөн барихаар боллоо. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
2025-12-24

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
2025-12-24

Хуулиас давсан 1000 журмыг хүчингүй болгох нь

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталсан байна.
2025-12-18

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ.
2025-12-17

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Өнөөдөр Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эдийн засгийг зохицуулахтай холбоотой 200 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэвч иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулж, өмчийн халдашгүй байдлыг хангасан, аж ахуйн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчмыг тогтоосон хууль байхгүй байна. Түүнчлэн, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, хориглосон 40 гаруй хууль үйлчилж байна.
2025-12-15

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 
2025-12-15

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна
2025-12-15

ТАНИЛЦ: Засгийн өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

Төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан төсвийг хэмнэлттэй хуваарилж, зарцуулах, төсвийн сахилга батыг чангатах, төрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занднаншатар Албан даалгавар гаргаж төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө. 
2025-12-10

Б.Жавхлан: Энэ жилээс төсвийн мөнгөөр шинэ жил, баяр ёслолын арга хэмжээг тэмдэглэхгүй

Мөн цахим орчинд шилжиж, бичиг хэрэг, тээвэр, томилолтын зардал гээд тэвчиж болох зардлуудыг тооцож, он дуустал хэмнэлтийн горимоо үргэлжлүүлэх үүрэг өгсөн. Энэ жилийн тухайд 140.8 тэрбум төгрөгийн Засгийн газрын нөөц хөрөнгө батлагдсан. Үүнээс 20 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ мөнгийг өвөлжилтийн цас зудтай холбоотой онцгой байдлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас бэлтгэж танилцуулах зардалд 2025 ондоо багтаж зарцуулах үүргийг өглөө. Үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр болох "Цагаан алт", "Хүнсний хувьсгал", "Эрүүл монгол хүн" хөтөлбөрүүдээс гадна яамдууд дээр байгаа дэд хөтөлбөрийг 2026 он руу шилжүүлж байна. Татвар дээр аль болох шок өгөхгүйгээр аж ахуйн нэгж болон иргэдэд туслан зөвлөх ажлыг эрчимжүүлж, шаардлагатай бол албадлагын арга хэмжээг шат дараатай авна" гэх мэдээллийг өглөө. 
2025-12-10

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Танилцуулах асуудал: Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, гаргасан шийдвэр, гэрээний нөхцөл нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийсэн тайлангийн талаар
2025-12-10

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Бараа үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штабыг Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулж, холбогдох яам, агентлагийн удирдлагууд хамтарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.. Дунд хугацаанд инфляцыг бууруулах зорилт тавин ажиллаж байна.
2025-12-03

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.  Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсын хэмжээнд нийт 107.9 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзсан.
2025-12-03

Зэс хайлуулах үйлдвэр барихад 800 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэв

Олон улсын туршлагатай, өөрийн гэсэн технологитой, менежменттэй, техниктэй компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулна. Нэгдүгээр сарын 15 хүртэл санал авна. Шаардлага шалгуур нийцэх эсэхийг 500-гаас дээш тэрбумын хөрөнгө оруулалт хийж байгаа компаниудыг УИХ-д танилцуулж, гэрээ хийдэг. Энэ хүрээнд тогтвортой байдлын гэрээ хийгдэнэ. Давуу байдал үүсгэхгүйгээр нээлттэй, ил тод явуулах шаардлагыг тавьж байгаа юм.
2025-12-03

Засгийн газар дараах асуудлуудаар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
2025-12-03