Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв

Мөн Сангийн яам, Тө­рийн өмчийн бодлого зо­хи­цуулалтын га­зар, “Эр­дэнэс Монгол” нэгдэл, төс­вийн ерөн­хийлөн захирагчид, арил­жааны банкны үйл ажил­лагаанд хяналт тавьдаг Мон­гол­банк бо­лон холбогдох бусад байгууллагыг хам­руулан авч үзэхээр төлөвлөжээ. Аудитад Зас­гийн газ­рын 27 тусгай сан, төрийн болон орон нут­гийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 2023-2025 онд нэр бүхий арилжааны банкуудад байр­шуул­сан мөнгөн хөрөнгийг хамруулах нь.
2026-02-12

“Алдар”-ын тамирчид триатлоны тэмцээнд өнгөлөв

“Хангарди” спорт цогцолборын нэрэмжит өвлийн триатлоны УАШТ-д аймаг, сум, дүүрэг, клубүүдийн 40 гаруй тамирчин элит, өсвөр үе, сонирхогчдын ангилалд өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн элит уралдаанд оролцогчид ширүүхэн өрсөлдөж, тэмцээнийг сонирхолтой болгосон нь үзэгчдийн анхаарлыг ихэд татав.
2026-02-11

Увсын Засаг даргыг өнөөдөр томилно

Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал өнгөрсөн оны аравдугаар сард мөнх бусыг үзүүлсэн билээ. Үүнээс хойш тус аймаг Засаг даргагүй байсан юм. Тэгвэл аймгийн ИТХ өнөөдөр хуралдаж, түүний орны хүнийг тодруулахаар төлөвлөжээ.
2026-02-11

Улсын арслан Э.Батмагнай “Хакүхо кап”-д үзүүрлэлээ

Японд зохион байгуулсан, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит 16 дахь удаагийн “Хакүхо кап” олон улсын тэмцээн Токио хотын “Тоёото арена”-д өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө.
2026-02-11

Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завджээ

Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завджээ
2026-02-11

Нэгдүгээр сар 1940 оноос хойш хамгийн их хур тунадастай сар болж өнгөрчээ

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр агаарын дундаж температур өнгөрсөн жилийнхээс 3.7 хэмээр, харин олон жилийн дунджийн орчим хүйтэн байсан гэнэ. Эл сард Монгол орны хэмжээнд дунджаар 1.9 мм хур тунадас орсон нь өмнөх жилийнхээс 15.3 хувиар бага, олон жилийн дунджаас 12.6 хувиар ахиу хур тунадас оржээ. Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.
2026-02-11

Өвлийн хүлэмжийн дэвшилтэт технологи нутагшуулах нь

Орхон аймгийнхан өвлийн хүлэмжийн дэвшилтэт технологи нутагшуулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр БНСУ-ын “Агротек” компанитай хамтран ажиллах санамж бичиг саяхан байгуулжээ. Үүний хүрээнд тус компанийн захирал Ли Сон Чун Монголд ирж, дөрвөн улирлын хүлэмжийн инновац хэрхэн нэвтрүүлэх талаар газар дээр нь ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд хүлэмжид жилийн дөрвөн улиралд тасралтгүй тариалалт хийх боломж бүрдэх төдийгүй эл чиглэлээр хүний нөөц ч бэлдэх аж.
2026-02-11

Гадаад худалдааны сарын ашиг түүхэн дээд хэмжээнд хүрэв

Монгол Улсын гадаад худалдааны тэнцлийн ашиг сарын дүнгээр түүхэн дээд түвшинд хүрчээ. Тодруулбал, өнгөрсөн сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.59 тэрбум ам.долларт хүрч, 2024 оны оны мөн үеийнхээс 30.1 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Экспортын орлого импортод зарцуулсан хөрөнгөөс 906.5 сая “ногоон”-оор давж, гадаад худалдааны баланс эерэг гарч, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.
2026-02-11

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2026-02-11

Иргэд түлш авахын тулд дугаарласан хэвээрээ байна

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Баянгол дүүрэг дэх түлш борлуулах цэгүүд болон “Тавантолгой” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаа, нийлүүлэлт, борлуулалтын нөхцөл байдалтай танилцжээ. Тус дүүргийн VII, XX хороонд байрлах түлш борлуулах таван цэгээр орж, борлуулагчидтай уулзахад сүүлийн өдрүүдэд нэг цэгт таван тн орчим түлш нийлүүлж байгаа бөгөөд буусан даруйдаа 1-2 цагийн дотор дуусаж, иргэд дугаарлан зогсох болсныг учирлажээ.
2026-02-11

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262дугаар тогтоол, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний тухай” Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо.
2026-02-11

Агуу хүний солиорох нь ч “агуу”

Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-02-11

Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 10 байраар ухарч, 124-т жагслаа

“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас өнгөрсөн оны авлигын төсөөллийн индексийг өчигдөр танилцууллаа. Үүгээр Монгол Улс 182 улсаас 124 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь 2024 онд 114-т жагсаж байснаас 10 байраар ухарсан үзүүлэлт болсон юм. Дээрх индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашиглан 100 оноогоор дүгнэдэг бөгөөд энэ удаад манай орон 31 оноо авчээ.
2026-02-11

Улаанбаатар хот агаарын бохирдлоор дэлхийд дахин тэргүүлж эхлэв

Дэлхийн хотуудын агаарын чанарыг хэмждэг Швейцарын IQAir цахим хуудсанд мэдээлснээр Монгол Улсын нийслэл “Хамгийн их агаарын бо­­хирдолтой 10 хот”-ын жагсаалтад дахин багтаж, улмаар тэргүүлэх болжээ. Тодруулбал, энэ сарын 8-ны ням гаргийн 05.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанар “AQI 204” ангилал буюу “Эрүүл мэндэд маш их хортой” гэж үнэлэгд­сэн байна. Ингэснээр манайх Энэтхэгийн Мумбай болон Колката, Бангладешийн Дака, Па­кистаны Карачи зэрэг агаарын бохирдлоор дэл­хийд тэргүүлдэг томоохон хотуудыг ч ардаа орхин “түрүү магнай” хүртэв.
2026-02-11

Сийлбэрчид “Өөрийгөө чөлөөлөх” бүтээлээрээ тэргүүн байрт шалгарав

Латви улсад болсон олон улсын мөсөн уран баримлын фестивальд улс бүрээс шилдэг уран бүтээлчид ур чадвараа сорьсноос багийн баримлын төрөлд Монголоос А.Хишигдалай, Э.Дамдин нарын “Өөрийгөө чөлөөлөх” бүтээл түрүүлэв.
2026-02-10

Монгол эрдэмтэд хавдрын эсийг устгах чадвартай нано соронзон материал гарган авчээ

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэмтэд БНСУ, БНХАУ-аас нийлүүлсэн урвалж бодисын тусламжтайгаар дотоодын хөрсний түүхий эдээс соронзон материал анх удаа гаргаж авчээ.
2026-02-10

Стандарт хангасан агуулахад хэвийн боовыг 21 хоног хадгалах боломжтой

Тавгийн идээний хэвийн боовыг чанар, аюулгүй байдлыг нь алдагдуулахгүй хадгалахын тулд стандартын шаардлагад нийцсэн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэйг Стандарт хэмжил зүйн газа­­­­­­­р (СХЗГ)-аас анхааруулав. Сар шинийн баярыг тохиолдуулан зах, худалдааны төвүүдэд олон нэр, төрлийн хэвийн боов худалдаж буй. Тэдгээр нь чанарын шаардлага хангасан агуулахад хадгал­­сан, эсэх нь тодорхойгүй байдаг.
2026-02-10

500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно

500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно
2026-02-10