Том оврын тээврийн хэрэгслүүдийг шалгаж, зөрчлийг арилгуулжээ
Налайхаас шороо, блок, цемент ачсан бүх автомашиныг Баянзүрхийн товчоогоор нэвтрүүлээгүйн улмаас жолооч нар бухимдаж, том оврын тээврийн хэрэгслүүд урт цуваа үүсгэсэн талаарх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан. Учир байдлыг Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д “Улаанбаатар хотын замаар даац хэтрүүлэн элс, хайрга ачсан автомашин ихээр явж байна. Эдгээр нь зам эвддэг. Даац хэтрүүлэн тээвэрлэж буй зөрчлүүдэд арга хэмжээ авч өгнө үү” гэх санал, хүсэлт олон иржээ.
2025-05-21
Их сургуулиудыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой “бичиг цаас”-ны ажилд 1.6 тэрбум төгрөг төсөвлөжээ
Үе үеийн Засгийн газрын гишүүд, тэр дундаа боловсролын асуудал эрхэлсэн сайд нар их, дээд сургуулийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлж, түгжрэл, төвлөрлийг бууруулах талаар ёс юм шиг ярьж, өнгөрсөн хугацаанд элдэв санаачилга гаргаж ирсэн байдаг. Энэ уламжлалыг гурван намын төлөөлөл бүхий хамтарсан Засгийн газар ч үргэлжлүүлж, төрийн өмчийн их сургуулиудын хоёр салбарыг “нутаг заах”-аар шийдвэрлэснээ танилцуулсан билээ.
2025-05-21
Жуулчдын аюулгүй байдал тоглоом биш байлтай
Манай улсад ирсэн нэгэн солонгос жуулчин мориноос унасандаа уйлах шахам гомдоллож суугаа бичлэг уржигдар олон нийтийн сүлжээнд тренд боллоо. Шороо болсон нүүрээ арчих ч сөхөөгүй, шалбарсан өвдгөө харж тэвдэх эмэгтэйг монголчууд бахтай нь аргагүй шоолж, “Морь ингэж унадаггүй юм” гэх зэргээр доог тохуу хийлээ. Уг бичлэгийг хэсэгчлэн оруулахдаа ч “Ийм үстэй байхаар морь, мал байтугай буг чөтгөр ч үргэнэ” гэсэн тайлбар зүүсэн нь эхнээсээ түүнийг шүүмжлэх, тохуурхах зорилготой байв.
2025-05-20
Хүүхдүүдийн хүсэл сонирхлыг “оношилж”, мэргэжлээ зөв сонгоход тусалж байна
Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчид болон мэргэжлээ дахин сонгох гэж буй залууст зориулсан “3L” нэртэй боловсролын өдөрлөгийг төв талбайд өчигдөр нээлээ. Гурав хоног үргэлжлэх тус яармагт боловсролын салбарын мэргэжилтнүүд, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, сургалтын төвүүдийн төлөөлөл оролцож, төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгоход нь тусалж байна. Ингэхдээ тэдний хүсэл сонирхлыг сонсож, “оношилж”, мэргэжлээ эрт сонгохын давуу тал, онцлог, хөдөлмөрийн зах зээлийн одоо ба ирээдүйн төлөв, цалин, урамшууллын нөхцөл байдал зэргийг танилцуулж, зөвлөгөө, мэдээлэл өгч буй аж. Мөн гадаад, дотоодын сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах боломжуудын талаар ч сурталчилж байгаа гэнэ. Улс орны ирээдүй хүний хөгжлөөс, хувь хүний хөгжил чанартай боловсролоос эхэлдэг жамтай.
2025-05-20
Монголын гурван уулчин Эверестийн оргилд амжилттай бараалхлаа
Уулын спортын тамирчин, ОУХМ А.Баттогтох, Б.Батхишиг, Ч.Ариунзул нар далайн түвшнээс 8848 метрийн өндөрт орших Эверестийн оргилд амжилттай бараалхжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт үндсэн авиралтаа эхлүүлж, тус оргилд мөрөө гаргасан Монголын 15, 16, 17 дахь уулчин боллоо.А.Баттогтох,Б.Батхишиг нарыг оргилд гарсны маргааш нь Ч.Ариунзул авирч, улсынхаа Төрийн далбааг тэдний адил мандуулсан юм.
2025-05-20
Дахин “амилах” шорон хийгээд далан жилийн дараа илрэх хэрэг
Онц аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьдог байсан “Алькатрас” хэмээх зард гарсан шоронг дахин нээж магадгүй байна. Түүнийг эрүүгийн хэрэгтнүүдийг саатуулдаг, оргох ямар ч боломжгүй гяндан гэж удаан хугацаанд үзсээр иржээ. Гэвч гурван хоригдол эн¬дээс оргоод гараад явчихсан нь одоо хэр нь хүмүүсийн гайхлыг төрүүлсээр буй.
Ерөнхийлөгч Дональд Трамп энэ шоронг сэргээж, нээхээр төлөвлөж буйгаа зарласан. Түүний хэлснээр холбогдох үүргийг Шоронгуудын товчоо, Хууль зүйн болон Дотоод хэргийн яам, Холбооны мөрдөх товчоонд өгсөн байна. Шоронг сэргээх нь хууль ёс, дэглэм, шударга ёсны илэрхийлэл болно гэж Америкийн удирдагч үзэж буй бололтой.
2025-05-19
“Хуулийн дагуу бүх орлогоо шалгуулж, нийтэд тайлагнана”
Монгол Улсын Ерөнхий сайдын ууган хүү болон бэрийн тансаглалтай холбоотой шуугиан нийгэмд үүсээд буй. Улмаар иргэд Засгийн газрын тэргүүнийг огцрохыг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаж байгаа билээ. Үүний хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийлэв.
2025-05-19