Нийслэлийн харьяа байгууллагуудын ажлын байрны давхардал, хийдлийг арилгана
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг аравдугаар сарын 21, 22-нд нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 90 гаруй байгууллагын 400 гаруй албан хаагчтай уулзан, чиг үүргийн хуваарилалтыг хэлэлцэж байна.
2023-10-23
МАН: Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг дэмжлээ
Гэр хорооллыг дахин төлөвлөхдөө хуулийн хүрээнд шийдвэрлэх асуудал байна гэж үзсэн байна. Эдгээр асуудлыг өнөөдрийн бүлгийн хуралдаанд танилцууулсан. Бүлгийн гишүүд түгжрэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ, гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг ерөнхийд нь дэмжиж байгаа. Харин татвартай холбоотой асуудлыг Засгийн газар олон талаас нь ярилцаж, тооцоо судалгааг сайтар хийх ёстой гэж үзлээ.
2023-10-23
Зам засварын ажлын явц 87 хувьд хүрчээ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил” болгон зарласан. Улмаар авто замын салбарт чанартай зам, чансаатай засвар арчлалт гэсэн зорилт тавьжээ. Уг зорилтын хүрээнд улсын хэмжээнд авто зам, гүүрийн засвар арчлалтад онцгойлон анхаарч буй бөгөөд өнгөрсөн баасан гаргийн байдлаар олон улс, улсын чанартай 14 891 км гаруй авто замын урсгал засвар арчлалтын ажлын явц дунджаар 87 хувьд хүрснийг мэдээллээ. Тодруулбал, төвийн бүс буюу Төв, Өвөрхангай аймаг дахь засварын ажил 90, Архангай, Завхан, Увс аймгийнх 88 хувьд хүрсэн аж. Харин Дархан-Уул, Сэлэнгэ, Булган зэрэг хойд бүсийнх 70.2, баруун, зүүн болон говийн бүсийнх 89-96 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Засвар арчлалтын ажлыг ирэх сард багтаан дуусгахаар төлөвлөсөн гэнэ.
2023-10-23
600 гаруй компанийн барилгын ажил царцаж, дампуурахад хүрсэн гэв
Тэд “2009 онд тогтоосон, өдрийн 19 300 төгрөгийн тарифт цалингаар 2023 онд ажил гүйцэтгэх боломжгүй”, “Цалингаа нэм”, “Төр залилан хийж, хуучин тарифаар ажил гүйцэтгүүлэхээр хүчиндэж байна” гэх зэргийг бичсэн уриа лоозон барьжээ. Тэдний гол шаардлага нь Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудын төсөв, ажилчдын цалингийн хэмжээг нэмүүлэх, үүн дээр магадлал хийлгэх аж. ТББ-ын төлөөлөл энэ талаар “2024 оны улсын төсөв хэлэлцэж эхэллээ. Бид бага төсвөөр барилга бариад, гүйцэтгэлээ авч чадахгүй байгаа. Үүнээс болж 600-гаад компанийн барьж буй барилгын ажил царцсан” гэв.
2023-10-20
Газрын наймаачдын балаг Бага тойрууг тойрсонгүй
Эзэмшлийн газраасаа хумслуулсаар өндөр барилгад бүчүүлсэн, тэр хэрээр үзэгдэх орчин, орон зайгаа хязгаарлуулсан аж ахуйн нэгж, байгууллага нийслэлд цөөнгүй. Ялангуяа хотын А зэрэглэлийн бүсэд хамаардаг Бага тойруу орчимд бусдын орон зай, эзэмшилд халдсан ийм нүсэр барилга сүүлийн үед дэндүү олширлоо. Хэзээ, хэн босгосон, юу болох нь тодорхойгүй барилгын “араг яс” ч хаа сайгүй.
2023-10-19
Хотын дарга хувийн хэвшлийнхнийг дэмжихээ илэрхийллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.
2023-10-18
Түгшүүрийн “дохио”, түлшний туршилттай өвөл
Өвөлжилтийн бэлтгэл хангах нэрийн дор түлшний нөөц бүрдүүлэх, хуваарилах ажил л хийдэг болов. Иргэдийг эрсдэлгүй өвөлжүүлнэ гээд угаарын хийн сэрэмжлүүлэг мэдээ түгээдэг уламжлал тогтоолоо. Агаарын чанарыг сайжруулах бүсийг жил болгон шинэчлэн тогтоодог жишиг бий болгов. Өнөө жил гэхэд долоон дүүргийн 197 хороог уг бүсэд хамруулсан байна билээ.
2023-10-17
Залилах гэмт хэргээс сэрэмжлээрэй
Залилах гэмт хэрэг 42.7, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 20.4, хулгайлах гэмт хэрэг 17.4 хувийг эзэлж байгаа юм
2023-10-16
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хэрэгжүүлсэн онцлох ажлууд
Нийслэлийн 2022 оны төсөв 420 тэрбум төгрөгийн 100 тэрбумыг нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд, 75 тэрбумыг нь бүтээн байгуулалт хийх газар чөлөөлөхөд, 68 тэрбумыг нь автобусны парк шинэчлэл зэрэгт зарцуулж, 160 тэрбумыг Сангийн яам татаж авсан билээ. Тухайлбал, 2009 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй нийтийн тээврийн салбарт 1225 автобус авахаар болсон. Үүнээс одоогоор 415 автобус оруулж ирээд буй. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай болон Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд нийслэлийн төсвийн орлого 2023 онд 1.9 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь 2020 оныхоос2.3, 2021 оныхоос1.6, 2022 оныхоос1.2 дахин нэмэгдсэн дүн юм. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, албан хаагчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлээд байна.
2023-10-13
“Саруул” захын хойд талын замыг хаана
Сүхбаатар дүүргийн нутаг “Саруул” захын хойд уулзвараас есдүгээр байр хүртэлх авто замыг энэ амралтын өдрүүдэд хаахаар болсныг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэв. Тодруулбал, аравдугаар сарын 14-ний 06.00 цагаас 15-ны 22.00 цагийн хооронд хаахаар болжээ. Энэ хугацаанд замын асфальт бетон хучилтыг хийх аж. Эл газарт байсан гараашуудыг өмнө нь буулгасан бөгөөд тухайн хэсэгт авто зам, зогсоол барих ажлын хүрээнд хэсэгчилсэн засвар, үйлчилгээхийх гэнэ. Ташрамд дурдахад, энэ долоо хоногт Баянгол дүүргийн нэгдүгээр цэцэрлэгийн туслах зам, Баянзүрхийн Мэдээлэл холбооны сургуулийн туслах зам, МУБИС-ийн урд талын авто замын эвдрэлийг зассан байна.
2023-10-13