Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Х.Нямбаатарыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг томилсон захирамж, тамгыг гардуулан өгөөд ажлын амжилт хүслээ. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XV хуралдаанд оролцогчдод хандаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, нийслэлийн шинэ удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
2023-10-13
НИТХ-ын төлөөлөгчид Х.Нямбаатарыг хотын даргаар томилохыг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх НИТХ-ын хуралдаан өндөрлөлөө. НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувийн саналаар Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргаар томилохыг дэмжлээ. Үүнийг Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор батламжлах хуультай.
2023-10-12
Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл 80 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250,000м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол улсын MNS:4943-2015 стандартын түвшинд цэвэршүүлэх хүчин чадалтай. Тус байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд 17.6 га талбайд барьж байна.
2023-10-11
Хотын дарга сүүлчийн удаа нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөө удирдлаа
Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдах ажилтнуудад хандан амжилт хүсэж, хотын хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэсэн нийслэлийн харьяа 123 байгууллагын дарга, төрийн 48 мянган албан хаагчдад талархал илэрхийлэв.
2023-10-03
Шинээр оруулж ирсэн автобуснуудыг деталь бүрээр шалгаж байна
Гүйцэтгэгчээр “Тэнүүн-Огоо” компани шалгарсан, тус компани нь их багтаамжийн автобусыг нэг бүрийн үнийг 336 сая төгрөгөөр, дунд багтаамжийн автобусыг 218 сая төгрөгөөр, их багтаамжийн цахилгаан автобусыг 625 сая төгрөгөөр нийлүүлэх тус тус санал ирүүлсэн.
2023-09-29
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
Төлөвлөгөөний төсөлд нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс 734 арга хэмжээний санал ирүүлжээ. Тэдгээрийг бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангаж, нийгэм, эдийн засагт оруулах ач холбогдол, нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болон урьдчилсан нөхцөл, бэлтгэл хангасан байдал, санхүүгийн эх үүсвэрийн баталгаа зэргийг харгалзан эрэмбэлж, төсөлд тусгажээ. Төслийг үр дүнд суурилсан буюу тодорхой байх, хэмжиж, хүрч болохуйц, бодитой, цаг хугацаатай байх гэсэн төлөвлөлтийн үндсэн шаардлагыг баримталж, цогц байдлаар боловсруулсан аж.
2023-09-29