Гадаадын иргэдээс өндөр хураамж авч буйд аялал жуулчлалынхан бухимдав
Тусгай хамгаалалттай газарт нэвтэрч буй, ямар нэгэн үйлчилгээ авч байгаа жуулчдыг гадаад, дотоод гэж ялгалгүй ижил хэмжээний төлбөр авдаг болох асуудлыг аяллын хөтөч нар, бизнес эрхлэгчид олон жил хөндсөн. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийг ялгамжгүй тогтоох шийдвэрийг 2023 онд гаргасан билээ. Тэгвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа үүнийг дахин өөрчилж, гадаад, дотоодын жуулчдаас авах хураамжийн хэм¬жээг эрс нэмж, тусад нь тогтоожээ.
2025-06-06
“Хулангийн шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах коридор нутгуудыг бий болгох шаардлагатай”
Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенц (CMS)-ын хавсралтад багтсан нэн ховор зүйл болох хулангийн шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй байлгахад бодлогын хэмжээнд анхаарах шаардлагатайг байгаль орчны салбарын судлаач, мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Хил хамгаалах ерөнхий газар хамтран өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан “Хулангийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах хамгаалалттай коридорыг бий болгох боломж” зөвлөлдөх уулзалтын үеэр судлаачид энэ асуудлыг ул суурьтай хөндөв.
2025-06-03
Нийслэлчүүдийн усны хэрэглээ 87.3 хувиар өсөж, 300 мянган шоо метрээс давжээ
Туул гол зарим хэсгээрээ буюу нийслэл орчимд онцгой их бохирдолтой түвшинд хүрснийг холбогдох байгууллагуудаас мэдээлж буй. Тухайлбал, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Сонгины амнаас Хадан хясаа хүртэлх хэсгийн Туул голын усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч хүлцэх агууламжаас 48-106, аммонийн азот 41-96, нитрит азот 2.1-2.7 их байгаа нь илэрсэн.
2025-06-03
Нийслэлд өдөртөө 12 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
2025-05-29
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн зүүн хойд болон баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
2025-05-27
Энэ сарын сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсэх нь
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар, нөгөөдөр нутгийн зүүн хагаст халах төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Гэхдээ сарын сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, бороо орж, цаг агаар сэрүүсэх төлөвтэй байна. Тодруулбал, өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, маргааш баруун аймгуудын зарим газар, төвийн баруун хэсгээр, нөгөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн зарим газраар бороо, нойтон цас орох гэнэ. Мөн энэ пүрэв гарагт төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, баасанд Алтай, Хангайн уулархаг нутгаар, бямбад нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цаг агаар сэрүүсэх аж. Мөн уулархаг нутгаар цасан шуурга шуурах юм байна.
2025-05-26