8611 суралцагчийн тэтгэлгийг энэ сарын 18-наас өмнө олгоно
2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг улсын хэмжээнд 8611 суралцагч төгсөнө. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар тогтоолын дагуу суралцагчид төгсөхөд нь нэг удаа тэтгэлэг олгож байна.
2023-01-06
Танин мэдэхүйн цуврал номын нээлт боллоо
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж, олны хүртээл болгож байна. 2022 онд 14 цуврал бичиж, хэвлүүлж өнөөдөр нээлтээ хийлээ.
2022-12-27
МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 486 суралцагчид олгоно
“МУИС-ийн Нэрэмжит тэтгэлэг 2022”-т энэ хичээлийн жилд нийт 486 суралцагч болзол хангаж тэнцсэн юм. Нэгдсэн тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагааг хэсэгчлэн зохион байгуулах болсонтой холбогдуулан МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг тушаалд заасан төрлүүдээр түүвэрлэн нийт 111 суралцагчдад батламж олгож, тэтгэлэг гардуулах ёслолын хүндэтгэлийн арга хэмжээг хөтөлбөр удирдамжийн дагуу Эрдмийн танхимд зохион байгууллаа.
2022-12-26
Залуу докторуудад 10 сая төгрөгийн тэтгэлэг олгов
Боловсрол, шинжлэх ухааны сайд инновацийн тэтгэлэг хүртсэн докторуудад нэрэмжит шагналаа гардуулан өглөө. 2011 оноос эхлэн үе үеийн сайдууд шинэлэг, бүтээлч санаа дэвшүүлсэн залуу судлаач, докторуудыг шалгаруулан тэтгэлэг гардуулж ирсэн уламжлалтай. Өнөөдрийг хүртэл нийт 126 судлаач энэхүү тэтгэлгийг хүртээд байгаа юм.
2022-12-26
Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд оролцогчдод шагнал гардууллаа
“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдыг хүлээн авч уулзан, “Үндэсний шилдэг оролцогч” шагнал гардууллаа. “Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн энэ оны 9-11 дүгээр сард Европ, Хойд Америк, Зүүн Азийн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулагдсан. Тэмцээнд нийт 58 улсын 1000 гаруй оролцогчид өрсөлдcөн юм.
2022-12-22