Уламжлалтын эмнэлэгт нойргүйдлийн шалтгаанаар хандах нь нэмэгджээ
Сүүлийн жилүүдэд иргэд АШУҮИС-ийн харьяа Монгол анагаах ухааны төв эмнэлэгт нойргүйдэл, мэдрэлийн гаралтай өвчин эмгэгийн улмаас хандах нь нэмэгджээ. Тодруулбал, тус эмнэлгээр тухайн жилд үйлчлүүлэгчдийн 62-70 хувь нь ийм шалтгаанаар эмчилгээ, үйлчилгээ авсан байна. Энэ нь нийгмийн стресс, бухимдалтай холбоотой аж. Гурван удаа магадлан итгэмжлэгдэж, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг 11 жилийн турш үзүүлж ирсэн тус эмнэлгийг АШУҮИС-ийн сургалтын бааз гэдгийг оюутнуудаас гадна үйлчлүүлэгчид ийн андахгүй болжээ.
2026-01-17
Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх сарын аяныг эхлүүллээ
ЭМЯ, ХСҮТ зэрэг холбогдох байгууллагынхан жил бүрийн нэгдүгээр сарын туршид умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэдэг уламжлалтай. Уг аяныг өдгөө эхлүүлээд буй юм. Тогтмол бус, эсвэл цэвэршилтийн дараа цус алдах, ялгадасны хэмжээ ихсэх зэрэг нь өмөнгийн шинж тэмдэг байж болзошгүй тул эмчид хандаж, шалтгааныг заавал тодруулах нь зүйтэйг албаныхан зөвлөлөө. Учир нь манай улсад умайн хүзүүний хорт хавдын шинэ тохиолдол өдөр бүр бүртгэгдэж, хоёр хоног тутамд нэг хүн нас барсаар байгаа.
2026-01-13
Телемедицинээр дүрс оношилгооны 4352, зүрх, судасны 594 тусламж үзүүлэв
Зайн оношилгооны төвийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд 2024 оны эцэст байгуулсан билээ. Тэгвэл тус төвийнхөн өнгөрсөн хугацаанд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ГССҮТ зэрэг лавлагаа шатлалын эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарт зайн оношилгоо, дүгнэлт гаргах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн 2025 онд 18 аймгийн эмнэлгээс ирүүлсэн дүрс оношилгооны 4352 удаагийн оношийг баталгаажуулж, зөвлөгөө өгчээ.
2026-01-12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан 10 тохиолдол нэмж, бүртгэгджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 7-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгдсэн. Эмнэлэгт 44 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 28 хүн, хөдөө орон нутагт 16 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 35 хүн байгаа юм байна.
2026-01-07
Хөнгөлөлттэй эм борлуулах үүргээ биелүүлээгүй 242 эмийн сангийн нэрийг зарлалаа
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан 2025 онд гэрээ байгуулсан эмийн сангуудынхаа биелэлтийг дүгнэсэн тайлангаа өчигдөр танилцууллаа. Тус газрынхан өнгөрсөн жил 1548 эмийн сантай гэрээ байгуулж, даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Гэвч нэр бүхий эмийн сангууд гэрээнд заасан үүргээ мөрдөөгүй, хангалтгүй үнэлүүлсэн аж. Тодруулбал, зөрчилтэй 242 эмийн санд улсын байцаагч хугацаатай албан шаардлага хүргүүлсэн бөгөөд үүний хариуг үндэслэн тэдний гэрээг үргэлжлүүлэх, эсэхийг шийдэхээр болжээ. Ямартай ч 114 эмийн сангийн гэрээг хэрхэх нь тодорхойгүй, 128-ынх нь гэрээг дуусгавар болгож буйг ЭМДЕГ-аас нэрсийн хамт зарласан юм.
2026-01-06
Увс аймгийн Малчин сумд менингококкийн халдвар бүртгэгдэж, ойрын хавьтлын 36 хүнийг шинжилгээнд хамрууллаа
Өвөл, хаврын улиралд бага насны хүүхдийн дархлаа суларч, хурц халдварт өвчинд өртөх нь нэмэгддэг аж. Үүний нэг нь цахилгаан менингит буюу менингококк юм. Тэгвэл Увсын Малчин сумд энэ сарын 3-нд уг өвчний халдвар бүртгэгдсэнийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Өвчтөн таван настай бөгөөд лабораторийн шинжилгээгээр онош нь батлагдсан байна. Биеийн байдал нь өдгөө хүнд, хэвтэн эмчлүүлж буй гэнэ. Аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгээс томилсон шуурхай баг Малчин сумд ажиллан, ойрын хавьтлын 36 хүнийг илрүүлэн, шинжилгээнд хамруулаад буйгаа хэлсэн. Мөн Цалгар багийн 11 өрхийн 45 хүнд менингитийн талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.
2026-01-06
АI камер нэвтрүүлснээс хойш эгнээ байр буруу эзлэх зөрчил 81 хувиар буурчээ
Хяналтын АI камераар жолооч нарын замын хөдөлгөөнд оролцохдоо гаргадаг нийтлэг зөрчлийг бүртгэж эхэлснээс хойш жишээлбэл, эгнээ байр буруу эзлэх тохиолдол 81, зогсох шугам давах нь 50 гаруй хувиар буурсан гэнэ. Мөн телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон 549 зөрчлийг илрүүлэн, арилгуулжээ. Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй, эсвэл бүдгэрч арилсан, буруу байрлуулан замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 10-25, хуулийн этгээдийг 100 нэгжээр торгодог юм.
2026-01-06
Улаанбурхан өвчний батлагдсан 23 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 6-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгдсэн. Эмнэлэгт 40 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 26 хүн, хөдөө орон нутагт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 40 хүн байгаа юм байна.
2026-01-06
Робот мэс засал нэвтрүүлсэн дэлхийн 70 дахь орон Монгол боллоо
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)ийнхөн шинэ оны босгон дээр робот мэс засал хийсэн нь Монголдоо анхдагч болов. Ингэснээр манай улс энэ төрлийн эмчилгээг нэвтрүүлсэн дэлхийн 70 дахь орон болсныг тус төвийнхөн онцоллоо. Эмчилгээний энэхүү дэвшилтэт аргыг нэвтрүүлэхийн тулд сүүлийн гурван жилийн хугацаанд бэлтгэл хангажээ.
2026-01-05
Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ 44 хувиар өсжээ
ЦССҮТ нь 1963 оноос хойш суурин гурван төвөөрөө болон явуулын хэлбэрээр цус цуглуулж иржээ. Тэд өдгөө доноруудын хандивласан цусаар улаан эс, сийвэн, ялтаст эсийн гэсэн гурван ангиллын 36 төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 100 гаруй эмнэлэгт нийлүүлж байгаа аж. Мөн орон нутгийн 27 салбар төвд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг байна.
2026-01-05
ХӨСҮТ-ийн лабораторид гений дараалал тогтоох төхөөрөмж суурилуулжээ
БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Миракл” төслийн хүрээнд манай улсын Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Нян судлалын лабораторид шинэ үеийн гений дараалал тогтоох (NGS) тоног төхөөрөмж нийлүүлэн суурилууллаа. Үүнээс өмнө өнгөрсөн есдүгээр сард тус лабораторийн ажилтнуудад зориулан NGS-ийн чадавх бэхжүүлэх сургалтыг БНСУ-д зохион байгуулж, суурь онол, дадлага, өгөгдөл шинжилгээний талаар зааж зөвлөжээ. Эл төхөөрөмж нь генийг уншиж, ямар төрлийн нян болохыг тогтоох, антибиотикт тэсвэртэй, эсэх, олон нянг нэг дор илрүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой гэнэ.
2025-12-26
Зүрхний хүнд хэлбэрийн гажигтай 226 хүүхдэд нээлттэй мэс засал хийв
Хүүхдийн зүрхний хөнгөн хэлбэрийн мэс засал, эмчилгээг ЭХЭМҮТ-д, хүнд хэлбэрийнхийг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т төвлөрөн хийдэг билээ. Тэгвэл тус эмнэлгийнхэн энэ онд нийт 1206 хүнд зүрх, судасны мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлснээс 191 нь төрөлхийн гажгийн нээлттэй хагалгаа байсныг өчигдөр мэдээллээ. Түүнчлэн зүрх, судасны нийт мэс заслын 226 нь 0-16 насны хүүхэд аж. УГТЭ-ийнхэн өнөө жил энэ чиглэлийн тусламж, үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дөрвөн шинэ технологи нутагшуулсан юм байна. Тухайлбал, зүрхний гол судасны хүнд хэлбэрийн хуулрал, нарийслын үед хавхлагыг хиймлээр солихгүйгээр өөрийнхийг нь хадгалж, нөхөн сэргээх мэс заслын арга нэвтрүүлсэн гэнэ. Ингэхдээ титэм судасны эмгэгтэй хавсарч хийсэн нь Монголдоо анхдагч болжээ.
2025-12-26