“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн удирдлагын хэргийг дахиад шүүх нь
Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Гашуун сухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч асан Л.Халиун нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж байгаа юм.
2026-11-20
Дорнодын ГХБХБГ-ын даргыг авлигын хэрэгт шалгаж байна
Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар (ГХБХБГ)-ын дарга Х.Гүенбатыг АТГ-ынхан шалгаж эхэллээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт АТГ-ын ажлын хэсэг тус аймагт ажиллаж, авлигаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч эхэлсэн гэнэ.
2026-11-17
Хандивын дроныг төсвийн хөрөнгөөр авсан гэж мөнгө завшжээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” улсын төсөвт үйлдвэрийн газар (УТҮГ)-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.Отгонцэцэгт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх түүний гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцлээ. Тэрбээр эл ажлыг эрхэлж байхдаа албан хэрэгцээнд дрон авна хэмээн 2024 оны арванхоёрдугаар сард “Хөрөнгө гаргах тухай” гэсэн тушаал гаргаж, “Өлзий сувдан гоёл трейд” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан аж.
2026-11-16
Завханы Улиастай сумын Хот тохижилт, үйлчилгээний албаны даргыг шалгаж дуусжээ
Завхан аймгийн төв Улиастай сумын Хот то хижилт, үйлчилгээний албаны даргаар ажи лаж байсан А.Гантөмөрт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлжээ. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан төсвийн хөрөнгөөс завшиж, үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон байна.
2026-11-16
“Авлига” хороололд Усны тухай хууль зөрчиж, газар олгосныг Дээд шүүх тогтоов
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн тан химын шүүх бүрэлдэхүүн өчигдөр “Акуа гарден” буюу олон нийтийн сүлжээнд “Ав лига хо роолол” хэмээх болсон орон сууцын барил гуу дад газар олгосон нь хууль зөрчсөн, эсэхийг хянан хэлэлцлээ. “Эм энд Жи констракшн” гэх компани Дунд голын голдирол дунд “Акуа гарден” хот хон барьсан бөгөөд үүнийг нь эсэргүүцэж “Онч шийдэл” төрийн бус байгууллагынхан нийс лэлийн Засаг дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн ерөнхий ар хи тектор бөгөөд Хот байгуулалт, хотын стан дартын газрын дарга, Барилгын хөгжлийн төв зэргийг хууль зөрчсөн хэмээн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгөөд байсан юм.
2026-11-12
Ерөнхий сайдыг сүрдүүлсэн хэрэгт холбогдуулан гурван хүнийг цагдан хорив
Нийтийн албан тушаалтныг заналхийлж, сүрдүүлсэн үндэслэлээр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюунтунгалагийн захирамжаар гурван хүнийг цагдан хорьжээ. Иргэн Ж.Мөнхсэргэлэн, Б.Даваахүү, Ц.Лхагвазаяа нарт Эрүүгийн хуулийн 23.7-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтныг эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор, уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэсэн үндэслэлээр хууль сахиулах байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан аж.
2026-11-09
Монголд 112 тэрбумын хөрөнгө оруулсан гэх хуурамч компаниудын эздийг шалгаж байна
Гадаадын хөрөнгө оруулагчид, тэдний хөрөнгийг татах нэрээр аж ахуйн нэгж, иргэдийг залилдаг олон улс дамнасан бүлэглэлийг Эрүүгийн цаг даагийн албан (ЭЦА)ныхан илрүүлэн шал гаж эхэллээ. Монгол Улсын хөгжилд гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгө зайлшгүй чухал ч тэдний өгөх гэж буй санхүүжилтийг хуурамч ба римт бүрдүүлэн луйвардаж байсан нь цагдаагийнхны шалгалтаар тодорхой болоод буй гэнэ. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлсэн учраас тодорхой мэдээлэл хараахан өгөх болоогүйг цагдаагийнхан хэлэв.
2026-11-03
МХЕГ-ын албан тушаалтнуудад 35 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ)-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээчээр ажиллаж байсан А.Бямбадорж болон “Хүннү хотын хөгжлийн корпорац”-ын инженер асан Б.Мөнхсайхан нарт холбогдох хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-10-29
Урлагийн үзлэгт бэлтгэж байсан сурагч охин машинд дайруулж амиа алджээ
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын хичээлийн жилийн бүтцэд сурагчдын дунд урлагийн наадам зохион байгуулахаар төлөвлөн, ихэнх нь энэ сарын сүүлч, ирэх сарын дундуур дүгнэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор сурагчид хичээлийн бус цагаар анги танхимдаа бэлтгэлээ базааж буй.
2026-10-26
Төмөр замын политехник коллежийн захирал асны хэргийг шүүх шийдвэрлэнэ
Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа политехник коллежийн захирлаар ажиллаж байсан Ё.Бямбатогтох, тус сургуулийн багш Б.Сарнай нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тэдэнд холбогдох хэргийг шийдвэрлүүлэх ёстой гэсэн магадлал хүчин төгөлдөр болж байна.
2026-10-16
Говь-Алтайн ИТХ-ын дарга Л.Насанбуян нарын хэргийг шүүхэд шилжүүлэв
Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян тэргүүтэй хүмүүсийн холбогдсон албан тушаалаа урвуулсан гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тэрбээр тус аймгийн Цогт сумын Засаг даргаар 2016-2020, 2021-2024 онд ажилласан нэгэн. Эхний бүрэн эрхийн жилүүддээ Засаг даргын орлогч Т.Сүхбаатар, Тамгын газрын дарга Д.Эрхэмбаяр, ерөнхий нягтлан бодогч Ц.Алтанзагас нартай хамтран төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан үйлдэлд холбогдсон аж.
2026-10-09
Мялзангийн вакцины хөрөнгө завшсан хэргийг мартуулах уу
Монголд мартагдаад байсан малын гоц халдварт годрон өвчин гэнэт дэгдэж,олон айл амьжиргааны эх үүсвэрээ алдахад хүрээд буй. Мартагдсан халдварт өвчин гэнэт тархсан нь вакцины наймаачин, ченжүүдийн балаг, мөнгө олох гэсэн санаархал байж мэднэ хэмээн хүмүүс олон нийтийн сүлжээнд бичих болсон.
2026-10-09
БНСУ-аас алтан эдлэл нийлүүлнэ хэмээн залилсан хэрэгт хоёр хүнийг шалгаж эхэллээ
“БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна” хэмээн 500 гаруй иргэнээс их хэмжээний мөнгө залилан мэхэлж авсан хэрэгт холбогдуулан гэр бүлийн хүмүүс болох Ичинхорлоо, Мөнхбаатар нарыг Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өчигдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулж, шалгаж эхэллээ.
2026-10-06
Т.Даваадалай нарыг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан I орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
2026-10-06