Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Мансуурсан үедээ хамтран амьдрагчаа хэрцгийгээр гэмтээсэн Ч.Жавхлантын зүйлчлэлийг шүүх хөнгөрүүлэв

Мансууруулах бодис хэрэглэж, бусдын амийг хөнөөхийг завдсан хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Жавхлантад холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцээд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр тав хоног завсарлалаа. Ингэснээр ял шийтгэл оноох хурлыг ирэх долоо хоногийн даваа гаргийн 13.30 цагт хийхээр болов.
2025-08-27

“МДТоф”-ынхноос хахууль авсан гэх С.Ганбаатар мөрдөх ажиллагаанд саад учруулж байгаа гэв үү

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг яллагдагчаар татах тогтоол прокурор баталж, түүнийгээ танилцуулахыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдөд үүрэг болгосон аж. Үүнийх нь дагуу мөрдөгч болон прокуророос С.Ганбаатарын дуудан ирүүлж танилцуулахаар удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Гэвч хууль дээдлэх тангараг өргөсөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар элдэв шалтаг хэлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, мөрдөгч, прокурорын дуудах хуудсыг үл ойшоож буй гэнэ.
2025-08-27

Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн саатуулж, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын хорих хугацааг сунгалаа

Бусдын биед хүнд гэмтэл учруулсан, мансууруулах бодис хэрэглэсэн, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан хэргийн яллагдагч Ц.Санжаачойпэлийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ сарын 8-нд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч захирамж гаргаж, эрүүл мэндийн шалтгаан гэх үндэслэлээр өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг болон бусад яллагдагч нартай уулзах, холбоо мэдээллийн хэрэгслээр харилцаа тогтоохыг хориглохоор болоод байсан.
2025-08-18

Хүн дайрч ослын газраас зугтсан жолоочийг саатууллаа

Төв аймгийн Баянчандмань сумын нутаг, 52-ын давааны замд энэ сарын 8-ны 23.00 цагийн үед нэгэн эмэгтэй авто замын хажуугийн даланд унаж нас барсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд иржээ. Үүний дагуу Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ныхан үзлэг шалгалт хийхэд 32 настай эмэгтэй автомашинд дайруулж амиа алдсан нь тодорхой болсон аж. Тухайн орчинд хяналтын камер байхгүй, осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч хэргийн газраас зугтсан байв.
2025-08-15

Согтуу жолооч урсгал сөрж, автобус мөргөснөөр автобусны зорчигч амиа алджээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу наймдугаар  сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ. Энэ дуудлага мэдээллийг шалгахад “Иргэн Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Toyoto sai автомашиныг жолоодож яваад урсгал сөрж Hyundai Aerocity маркийн автобустай мөргөлдсөний улмаас автобусанд зорчиж явсан 1 хүний амь хохирч, 5 хүн гэмтсэн” хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.
2025-08-14

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “МДТоф” ХХК-ийнхнаас хахууль авсан хэмээн буруутгаж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн хэргийг нь НПГ-т хүргүүлээд байна. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг Эрүүгийн хуулийн нэг бус зүйл заалтын дагуу яллагдагчаар тооцоод буй аж. Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн албан тушаалаа урвуулан ашигласан, 2015 оны мөн хуулийн 22.4-3-ын хахууль авсан, 18.6-2 дахь хэсгийн мөнгө угаасан, 22.102-ын үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх заалтын дагуу буруутгажээ.
2025-08-13

Ц.Санжаачойпэлийг 30 хоног хорих шийдвэр гаргасан ч хугацаанаас нь өмнө суллажээ

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг 30 хоног хорих шийдвэр гаргасан ч хугацаанаас нь өмнө суллажээ. Тодруулбал, " Ц.Санжаачойпэлийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан ч эмнэлгийн тусламж авах шаардлагатай хэмээн 16 хоног хоригдоод суллагдсан байна. Биед нь хөнгөн хохирол учирсан, эмнэлгийн тусламж авах шаардлагатай гэж ийнхүү суллагдсан аж. 
2025-08-12

Мансуурахтай холбоотой зөрчил 63.5 хувиар өсжээ

Мансуурах зөрчилд 2024 онд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэрэг 2023 оноос 52.3 хувиар, 2025 оны эхний хагас жилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь 2024 оны мөн үеэс 63.5 хувиар өссөн байна.  
2025-07-31

Албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн ХХЕГ-ын Тэргүүн дэд даргыг ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын хилийн зурваст буюу Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутагт энэ сарын 25-нд хууль зөрчин, монгол болон гадаад иргэд хадлан хадаж байгаа талаар олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл тавигдсан байна. Мэдээллийн мөрөөр хууль, хяналтын байгууллагынхан ажиллажээ. Өөрөөр хэлбэл, угмэдээллийг нягтлах зорилгоор албаны шалгалтыг шуурхай зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-т үүрэг болгожээ. Шалгалтаар баримт бичгийн шаардлага хангаагүй, бүрдэл дутуу материалыг үндэслэн аж ахуйн нэгжид хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон тул түүнийг хүчингүй болгож, хууль бусаар нэвтэрсэн этгээдүүдийг хилийн зурвасаас албадан гаргасан байна.
2025-07-29

Б.Энх-Амгалангийн биеийн байдлыг харгалзан суллаж, хэргийг прокурорт буцаалаа

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн санаачилгаар УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг дахин хийлээ. Уг нь энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн нэгдүгээр сард хийгээд гэм буруутай, эсэхийг дэнслэхээр шүүхэд шилжүүлсэн. Нэгэнт шүүхэд шилжүүлсэн байтал дахин урьдчилсан хэлэлцүүлэг явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг шүүгдэгчдийн өмгөөлөгч нар энэ үеэр илэрхийлж байв.
2025-07-25

З.Санждорж ламд оноосон ялыг хэвээр нь үлдээв

“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, нэгэн компанийн эрх бүхий албан тушаалтан Д.Бямбажав нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ хоёр хүн, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хаалттай хэлэлцлээ. Тэдэнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн тавдугаар сард хэлэлцэн гадаадын тусгай албаныхантай хамтран ажилласан гэм буруутайд тооцсон талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.
2025-07-25

Химийн хорт болон аюултай бодис ашиглах, импортлох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна

Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/04 дугаартай удирдамжийн хүрээнд химийн хорт болон аюултай бодис ашиглах, импортлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
2025-07-24

Хятад иргэнийг онгоцны буудалд хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх нь

Бээжингээс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд буусан онгоцоор ирсэн хятад иргэдийг барьцаалж, нэгийг нь буудаж хөнөөсөн хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг удирдан явуулаад хэд хэдэн үндэслэл зааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж өнгөрсөн зургаадугаар сард гаргаж байсан юм. Үүнийг нь НПГ-аас үндэслэлгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн аж.
2025-07-24

Олон тооны зэрлэг амьтдыг хууль бусаар агнан, эд, эрхтнийг нь наймаалцсан байжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/05 дугаартай удирдамжийн дагуу улсын хэмжээнд Амьтны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж буй. Шалгалтын явцад буюу энэ оны эхний хагас жилд 22 зүйлийн 755 зэрлэг амьтныг хууль бусаар агнасан байсныг илрүүлжээ. Улмаар тэдгээрийн түүхий эд, эрхтнийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн зэрэг 168 удаагийн хууль бус үйлдлийг илрүүлж, холбогдох этгээдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авхуулж, байгалийн нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
2025-07-24

Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хорихоос татгалзсан захирамж маргааш нь прокурорт иржээ

Олны анхаарлын төвд байгаа “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, GEM компанийн эзэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Таван богд групп” ХХК-ийн Ц.Баатарсайханы хүү Амарсайхан, УБТЗ-д эрх бүхий албан тушаал хашиж байсан нэгний хүү Л.Алтан-Очир нарт шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсэхийг иргэд анхааралтай ажиглаж байсан.
2025-07-24

АТГ: Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсных болох нь нотлогдсон

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.
2025-07-23

Б.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Тэгвэл өнөөдөр прокуророос дахин эсэргүүцэл бичиж хорих санал гаргасан. Тодруулбал, Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, мансууруулах бодис хэрэглэсэн гэх мэт хэргийн яллагдагч Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг цагдан хорихоос татгалзсан шүүгч Б.Билгүүний захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх хурал 16.00 цагт боллоо. Уг шүүх хурлаас гурван ялагдагчийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргалаа. 
2025-07-23

Химийн хорт бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглаж байсныг илрүүллээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/04 дугаартай удирдамжийн дагуу химийн хорт болон аюултай бодис ашиглах, импортлох үйл ажиллагаан дахь хяналт шалгалтыг улсын хэмжээнд хийж байна.
2025-07-23