Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа

Баян-Өлгий аймгийн Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг нуурын 36 метрийн гүнээс, эргээс 180-200 метрээс татан гаргаж, жолоочид нь хүлээлгэн өгчээ. 
2026-06-26

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд ухралт болсон гэв

Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон түүнийг дагалдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлсэн. Хаврын чуулган завсарлахаас өмнө уг төслүүдийг амжиж хэлэлцүү­ лэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан Монголын үйлдвэрч­ ний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны 13 салбарын төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ. 
2026-06-26

Намуудын 15 нь л хуулийн хугацаанд, үнэн зөв тайлан мэдүүлжээ 

Сонгуулийн ерөнхий хороо “Тунгаахуй өгөгдлийн урлан” судалгааны байгууллагатай хамтран “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” сэдэвт өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнг “Норфей арт” галерейд нээгээд байна. Эл үзэсгэлэнд Улсын дээд шүү­ хэд бүртгэлтэй улс төрийн намуудын 2025 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг дэлгэн үзүүлж буйгаараа онцлог. 
2026-06-26

10 аймгийн төвд дулааны станц барих төслийг эрчимжүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох үеэрээ БНСУ-ын Ерөнхий сайд Ким Мин Согтой уулзаж, 2019 онд эхлүүлсэн ч өдгөө зогссон 10 аймгийн төвд дулааны станц барих төслийн үйл явцыг хурдасгахаар тохиролцсон байна. Энэ төсөл бүрэн хэрэгжвэл Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн төвд дэвшилтэт технологи бүхий дулааны 10 станц, дулаан дамжуулах 88 төв, 65 км урт үргэлжлэх шугам сүлжээ бүхий дулаан хангамжийн төвлөрсөн систем ашиглалтад орох юм.
2026-06-26

Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг томиллоо.  Мөн бүрэн эрхий хугацаа нь дууссан тул Г.Баясгаланг Цэцийн гишүүнээс чөлөөлөв. 
2026-06-26

НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва захирамж гаргаж, НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо. Ү.Ганболд төрийн албанд 30 жил зүтгэсэн, мерит зарчмаар шатлан дэвшиж ажилласан туршлагатай албан хаагч юм.
2026-06-26

Элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд “Монголын түүх”- ээр эхлүүллээ 

Энэ оны элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд өчигдөр эхлүүллээ. Монголын түүх, англи хэл, хими, газар зүй, нийгэм судлал, биологи, математик, физик, орос хэл, монгол хэл гэсэн 10 хи­ чээлээр шалгуулах боломжтой бөгөөд энэ сарын 28 хүртэл үргэлжлэх юм. Нийслэлийн 30, орон нутгийн 25, нийт 55 шалгалтын төвд Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулж байна.
2026-06-26

Чулуут голд 4.5 сая загас нутагшуулав

“Чулуут тул” төрийн бус байгууллагынхан Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Чулуут голд зэвэг, хадрангийн 480 мянган жарамгайг нутагшуулжээ. Тус байгууллагынхан “Монголын агнуурын загас” холбооныхонтой хамтран 2019 оноос загас үржүүлгийн төсөл хэрэгжүүлж, жил бүрийн хавар хагас саяас дээш тооны жарамгайг Сэлэнгэ мөрний эх Чулуут голд нутагшуулж ирсэн юм.
2026-06-26

Дээд шүүх улс төрийн найман намыг бүртгэлээс хасжээ

Улсын дээд шүүх энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаараа улс төрийн хэд хэдэн намыг бүртгэлгүйд тооцох шийдвэр гаргасан байна. Шинэчлэн найруулсан Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу намууд дүрмээ 2025 оны арванхоёрдугаар сарын 31ний дотор шинэчлэн бүртгүүлэх ёстой байж.
2026-06-25

ОХУ гаднаас шатахуун импортлох талаар судалж байна

Оросын эрх баригчид Украины агаарын цохилтоос үүдэлтэй бензиний тасалдлыг бууруулахын тулд гадаадаас шатахуун импортолж магадгүй байна. Түүхий газрын тосны томоохон “тоглогч” эл улс даяар хомсдол нүүр­лэж, бензин, онгоцны түлшний экс­портдоо хориг тавиад буй. Эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрсөн даваа гарагт болсон Засгийн газрын хуралдааны үеэр энэ талаар хэлэлцсэн гэнэ.
2026-06-25

Сэрүүцэхээр ус руу орсон 40 хүн живж, амиа алдав

Сэрүүцэхээр усанд ороод живсэн тохиолдол нэмэгджээ. Тухайлбал, Францад урьд хожид бүртгэгдээгүй хэт халалт үргэлжилж буйн улмаас хамгаалалтгүй, зөвшөөрөгдөөгүй бүсэд сэрүүцэхээр сэлж байсан 40 хүн усанд живж, амиа алдсан талаар албаныхан мэдээлэв. Түүнчлэн тус улсын Цаг уурын албанаас “Өнгөрсөн мягмар гараг 1947 оноос хойших хамгийн халуун өдөр боллоо.
2026-06-25

Завхан аймгийн Яруу суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Яруу сумын Засаг даргын Тамгын газрын дарга, малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж мэдээлсэн.
2026-06-25

Хөшөө Цайдамын музейн хаягийг бичихдээ түүхийн ноцтой алдаа гаргав

Архангай аймгийн Хашаат сумын нутаг дахь Хөшөө Цайдамын музейн хаягийг орон нутгийн зам дагуух самбарт бичихдээ ноцтой алдаа гаргасныг МУИС-ийн профессор, археологич У.Эрдэнэбат шүүмжиллээ. Түрэгийн хаант улсын түүх, соёлын үнэт дурсгалуудыг хадгалдаг эл музейн нэрийг тодотгохдоо Билэгт хааны хэмээн бичсэн нь томоохон эндүүрэл болжээ.
2026-06-25

БНСУ-аас 468.3 сая ам.долларын бараа худалдан авчээ

Эдийн засаг, хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар болон МҮХАҮТ хамтран Монгол Улс болон БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн төслийн гарал үүслийн дүрмийн бүлгийн бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ.
2026-06-25

Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Даншиг наадмын үеэр Хүй долоон худаг чиглэлд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
2026-06-25

Өөрийн хүсэлтээр лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлбэл 20 000 төгрөг төлөх нь

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай 07 дугаар тогтоолыг энэ сарын 20-ноос мөрдөж эхэллээ. Эл тогтоолд эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн онцлох өөрчлөлт оруулсны нэг нь А13 маягтыг сэргээсэн явдал байв.
2026-06-25

“Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуягийг суллах хурлыг прокурорт мэдэгдээгүй гэв

Ногоон автобус”-ны гэх тодотгол­­­­той, улсын төсвийн хөрөнгөөр нийс­­­­лэлийн нийтийн тээврийн салбарт шинэ автобус худалдан авах тендерийг будилаантуулж, хөрөнгийг нь завшин, хуучныг засаж, сэлбэн оруулж ирсэн хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцсэн билээ.
2026-06-25

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлнэ

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO) болон манай Оюуны өмчийн газар хамтран Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөрийг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд Монголын хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг тус хөтөлбөрт хамрагдах аж. 
2026-06-25