Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” 472 дугаар тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дархлаажуулалтын ээлжит 10 хоног-ийг 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.
2026-05-25

“Татварын багц хуулийн төсөл нүглийн нүдийг гурилаар хуурсан төдий байна”

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Эдгээр төслийн хүрээнд хариуцлагатай татвар төлөгчдийг дэмждэг, урамшуулдаг тогтолцоо бүрдүүлэхээр зорьж, иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 2.2 орчим их наяд төгрөгөөр үе шаттай бууруулахаар тооцсон гэнэ.
2026-05-25

Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
2026-05-25

Аюулгүй байдлыг хангахад олон талт бодлого чухал гэв

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн баасан гарагт НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастел, Хангамж хариуцсан мэргэжилтэн Б.Баттөмөр нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар талууд НҮБ-ын Хүүхдийн сан болон Зам, тээврийн яам хоорондын хамтын ажиллагаа, цаашдын тэргүүлэх чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.
2026-05-25

Нийслэлийн Засаг даргын I орлогч асан Т.Даваадалайг цагдан хорилоо

Нийслэлийн Засаг даргын I орлогч асан Т.Даваадалайд холбогдох хэргийг ЭЦАнаас прокурорын шийдвэрийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгаж буй билээ. Түүнд хувийн баталгаа авах, хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан ч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, нотлох баримт зөөвөрлөх, устгах оролдлого хийх болсон тул АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөх саналаа прокуророор дамжуулж шүүхэд хүргүүлсэн.
2026-05-25

21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг маргааш хаана

Дэлхийн банкны санхүүжилттэй Улаанбаатар хотын тогтвортой авто зам төслийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. 
2026-05-25

Эрдэнэ Зуу хийдийн Алтан суваргыг АНУ-ын санхүүжилтээр сэргээн засварлана

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл болон Дэлхийн хөшөө дурсгалын сан хамтран хэрэгжүүлэх Эрдэнэ Зуу хийдийн Алтан суварга, сүм хийдийн цогцолборыг хамгаалах төслийн нээлт энэ сарын 22-нд боллоо. АНУ-ын Төрийн департаментын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангийн санхүүжилтээр хэрэгжих уг төсөл нь Монгол Улсын соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.
2026-05-25

Хамгаалах байрныхны хариуцлагагүйгээс хохирогчид нэмж хохирсоор байх уу 

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байранд тодорхой хугацаанд байрлуулж, айдас түгшүүрээс холдуулдаг. Гэвч энэ байранд оччихоод өөр гэмт хэргийн хохирогч болох явдал гарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 19-нд нийслэлийн хүн ам ихтэй нэг дүүргийн нутаг дахь Түр хамгаалах байранд бага насны хүүхдүүд нэгнийгээ хүчиндсэн хэрэг гарчээ. Өдгөө нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн 12.2, 12.5 дугаар зүйлд заасны дагуу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх заалтыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
2026-05-25

Монгол хорхогийг Геннист бүртгүүлнэ

Монгол хорхогийг дэлхийн Геннисийн амжилтад хүргэхээр ажиллаж байгааг Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгч Д. Буяндэлгэр өөрийн цахим хуудастаа мэдээлэл оруулжээ.
2026-05-25

Тайванийн зохиолч Янь Шуанзы “Бүүкер”-ийн шагнал хүртэв

Олон улсын “Бүүкер”-ийн шагнал гардуулах ёслол Лондон хотын “Tate modern” орчин үеийн урлагийн галерейд энэ сарын 20-нд боллоо. Орчуулгын уран зохиолын дэлхийн хамгийн нэр хүндтэй эл шагналын эзнээр Тайванийн зохиолч Янь Шуанзы “Taiwan travelogue” (Тайванийн тэмдэглэл) романаараа тодров. Ингэснээр тус наадмын түүхэнд анх удаа Тайванийн уран бүтээлч хятад хэлний мандарин буюу төв аялгаар туурвисан бүтээлээрээ уг хүндтэй шагналыг хүртээд буй юм.
2026-05-25

Хуучны орон сууцуудын засвар, дулаалгад 64.8 тэрбум төгрөг зарцуулах нь 

Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хуучны орон сууцуудын дулааны алдагдлыг бууруулах зорилгоор гаднах фасад, дээврийг шинэчлэх ажлыг энэ онд үргэлжүүлэн хийж байна.
2026-05-25

Хоёр төслийн санхүүжилтийг шийдэх хуулийг батлав

УИХ-ын баасан гаргийн үдээс өмнөх чуулганаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг батлав. Хууль баталсантай холбогдуулан Сангийн сайд З.Мэндсайхан, гишүүн Н.Алтаншагай нар мэдээлэл хийсэн юм. Уг хуулийг баталснаар Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэ­бүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн санхүүжилтийг шийдвэрлэх боломж бүрджээ. 
2026-05-25

Герман улсад инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэнэ

Боловсролын яамны удирдлагууд ХБНГУын Саксони муж улсад ажиллаж, инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр албан ёсны хэлэлцээрүүд хийснээ мэдээллээ.
2026-05-25

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ 

Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, урт хугацааны чадавхыг бэхжүүлэх, жишиг болгон хөгжүүлэхэд хамгаалалтын захиргаадыг дэмжих зорил­­гоор “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” цогц хөтөлбөрийг өнгөрсөн баасан гарагт албан ёсоор эхлүүллээ. Хөтөл­бөрийг БОУАӨЯ, “Дэ нэйче консерванси”, Монголын байгалийн өв сангийнхны хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтээр хэрэгжүүлэх гэнэ. 
2026-05-25

Эрэлч нохой 151 хүний амь аварчээ

Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолын дагуу 2017 онд Онцгой байдлын ерөнхий газарт Эрэлч нохойн сургалтын алба байгуулсан билээ. Тус газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Эрэлч нохойн сургалтын албаны үйл ажиллагааны онцлог, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, цаашид анхаарах асуудлаар санал солилцсон байна.
2026-05-25

Алба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.05.18-2026.05.24) нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 123 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
2026-05-25

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээр байгуулав 

Засгийн газар, ажил олгогч болон ажилтны төлөөллийн байгууллагууд хамтран хөдөлмөр, нийг­мийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээрт өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурлаа.
2026-05-25

Экс Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд нууцаар бараалхаж  “Бодь”, З.Энхболд хоёрыг ярьсан тухай Ордноор шуугиж байна

Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч, одоо УИХ-ын гишүүний ажил хийж байгаа Х.Баттулга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд нууцаар бараалхжээ. Албан ёсны мэдээгүй, чимээ аниргүй болсон учир нууц уулзалт гэх нь зөв болов уу. Тэд уулзаад юу ярьсан нь мэдээжээр тодорхойгүй. Гэхдээ “Хоёр Ерөнхийлөгч тун тухтай уулзсан, уулзалтаар “Бодь” болон З.Энхболд хоёрын талаар ярьсан” тухай Төрийн ордноор нэг шуугиж байна. З.Энхболд яахав, Х.Баттулгын Тамгын дарга байсан, зөвхөн улс төр гэлтгүй хувь тавилангийн нэг завинд суучихсан учир шоронгоос гаргах талаар хөөцөлдөх үүрэгтэй.
2026-05-25