Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш
Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Жил бүрийн энэ өдөр дэлхий нийтээр хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих уриан дор дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай
2026-05-01
Автбуснаас буухдаа картаа дарах шаардлагагүй боллоо
Нийтийн тээврийн автобусанд карт уншигч хоёр ширхэг төхөөрөмж байршуулсан бөгөөд иргэд үүгээр төлбөрөө төлж зорчдог билээ. Тэгвэл маргаашнаас эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөр төлөх болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв. Өөрөөр хэлбэл, “UMoney” карт уншдаг төхөөрөмжийг үйлчилгээнээс хасаж, төлбөрийн бүх төрлийн хувилбарыг нэгтгэсэн байна.
2026-05-01
Б.Дэлгэрсайханыг Зам, тээврийн сайдаас чөлөөлөх ёстой гэв
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг яагаад ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэн талаар мэдээлэл авахаар хуульч Б.Гүнбилэг Авлигатай тэмцэх газар (АТГ)-т хандлаа. Тэрбээр өчигдөр 15.30 цагт АТГ-ын үүдэнд мэдээлэл хийсэн бөгөөд Б.Дэлгэрсайханыг Зам, тээврийн сайдын албанаасаа татгалзаж, өргөдлөө өгөх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв.
2026-05-01
Шинэ идэр “Оршихуй” мэндэллээ
Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит Монгол Улсын Консерваторын дэргэдэх үндэсний хөгжмийн “Оршихуй" хамтлаг “Цэнгэлийн найман эгшиглэгээ” анхны тоглолтоо толилууллаа.
2026-05-01
“Визээ” дуусахаас өмнө таван нам материалаа ирүүлжээ
Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрэм, хөтөлбөрөө өөрчлөхөөр Дээд шүүхэд 29 нам хуулийн хугацаандаа багтан хандсан билээ. Тэдний материалыг хянаад, заримыг нь бүртгэсэн ч шаардлага хангаагүй намуудад 60 хоногийн нэмэлт хугацаа олгосон юм. Материалыг нь буцаасан өдрөөс хамааран нам бүрд энэ хугацаа харилцан адилгүй байгаа.
2026-05-01
Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа
Алаг-Эрдэнэ сумын II багийн “Бэлчир” гэдэг газар дөрөвдүгээр сарын 28-ны 17:00 цагт гарсан ойн түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, сумын Мэргэжлийн ангийнхан ажилласан юм.
2026-05-01
ХСҮТ-д жилд 350-500 хүн ходоод тайрах мэс засалд ордог
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч М.Чинзориг, хоол зүйч М.Оюундарь нар ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ, мэс заслын өмнөх ба дараах хооллолтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв. М.Чинзориг “Манай улсад бүртгэгдсэн ходоодны хорт хавдрын тохиолдлын тоог харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс даруй хоёр дахин илүү өвчилж байна. Эрэгтэйчүүд хоол хүнсэндээ төдийлөн анхаардаггүй, жингийн илүүдэлтэй, хорт зуршилтай, стресстэй байгаа нь үүнд нөлөөлж болно.
2026-05-01
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллэ
Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд дараах байруудад зохион байгуулж байна.
2026-05-01
Д.Ган-Эрдэнийг төрийн нууцыг үрэгдүүлсэн буруутайд тооцсон ч хариуцлагаас чөлөөлөв
Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан, дараа нь УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн газарт албан тушаал хаших болсон Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүү гийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-05-01
Т.Даваадалай яллагдагчаар татах тогтоолдоо гарын үсэг зурлаа
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай өчигдөр үдээс хойш яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаж, гарын үсэг зуржээ. Түүнийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт анх шалгаж эхэлсэн бөгөөд Нийслэлийн прокурорын газраас харьяалал тогтоосны дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.
2026-05-01
Д.ТРАМП: Би амь насандаа халтай алба хашдаг хүн
Өнгөрсөн бямба гаргийн орой Цагаан ордонд Сэтгүүлчдийн холбоо оройн зоог барьж байх үед буун дуу гарав. Уг арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргийн хамт оролцож байж. Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээс үзвэл уг хэргийг үйлдсэн этгээдийн гол зорилго нь Америкийн төрийн өндөр албан ажилтнууд байсан гэж мэдэгдсэн байна
2026-04-30