Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Монгол Улс Стокгольм болон Минаматагийн конвенцын хэрэгжилтийг дэмжих төсөлд нэгдэв

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Даян дэлхийн байгаль орчны сангийн 23.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дэлхийн химийн бодисын мониторингийн хөтөлбөр”-ийн дэд төсөлд манай улс нэгдлээ. Ингэснээр Монгол Улс “Стокгольм болон Минаматагийн конвенцын хүрээнд удаан задардаг органик бохирдуулагч болон мөнгөн усны мониторингийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-д хамрагдах Азийн 10 орны нэг болов. 
2026-07-09

Хурдан морины сэрвээний өндрийг хиймэл оюун ухаанд (AI) суурилсан ухаалаг төхөөрөмжөөр хэмжинэ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдаанд оролцох морьдын сэрвээний өндрийг хиймэл оюун ухаанд (AI) суурилсан ухаалаг төхөөрөмжөөр хэмжинэ.
2026-07-09

“Улаан овоо”-гийн уурхайг түрээслүүлж, роялти авна

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Silver elephant mining” Монгол дахь бүрэн эзэмшлийн охин компаниараа дамжуулан “Улаан овоо” нүүрсний уурхайгаа түрээсээр ашиглуулах гэрээ байгуулснаа зарлав
2026-07-09

Наадмаар үргэлжилсэн аадар бороотой 

Хүчтэй хөгжсөн бөөн үүл энэ сарын 7-8-нд шилжих шөнө Улаанбаатар хотыг баруунаас зүүн тийш чиглэлтэй дайран өнгөрсний улмаас аадар бороо орж, нийслэлийн олон байршилд их хэмжээний ус тогтон, барилгын зоорийн давхрууд усанд автаж, уулархаг бүсүүдээр үер буужээ.
2026-07-09

БНСУ-ын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Түү­ нийг албан ёсоор угтан авах ёслол өнөөдөр 14.00 цагт Сүхбаатарын талбайд болох юм.
2026-07-09

“Монгол дархан-Адууны соёл” үзэсгэлэнд 205 бүтээл дэлгэжээ

Дэлхийн адууны өдрийг хоёр дахь жилдээ, Монгол дархны өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд толилуулж байна. Үүгээр нүүдэлчин монголчуудын оршихуйн үндэс болсон хурдан хүлэг, түүнийг дагасан баялаг өв уламжлал болон уран дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн адууны соёл, тоног хэрэгслийг цогцоор нь сурталчлан таниулах зорилготой юм.
2026-07-09

Намууд төрийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй байв 

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос улс төрийн нам, эвсэлд энэ онд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоосон байна. Нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан намуудад төрөөс санхүүжилт олгож буй. 2024 оны сонгуулийн дараа энэ болзлыг МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл, Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам хангасан юм.
2026-07-08

ФИФА-ийн ерөнхийлөгчөөс ч их цагийг агаарт өнгөрүүлж буй монгол сэтгүүлчид

“Таван цагариг” сонины сэтгүүлч Ц.Энхтүвшин, гэрэл зурагчин Ч.Ганбат нар23 дахь удаагийн хөл бөмбөгийн ДАШТ-ийг сурвалжилж буй билээ. Тэдний бичсэн тэмдэглэл Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны албан ёсны цахимхуудсанднийтлэгдсэнийг орчуулан хүргэж байна.
2026-07-08

БНХАУ-д Майсак хар салхины улмаас онц байдал зарлав 

БНХАУ-ын өмнөд бүс нутгийг, тэр дундаа Хайнань арал болон Вьетнамыг дайран өнгөрсөн Майсак хар салхины улмаас Гуанси мужийн Люлан далан нурж, хоёр хүн амиа алджээ.
2026-07-08

УУҮА-ын зөвлөлийн даргаар З.Ган-Очирыг сонголоо 

Монголын Уул уурхайн үндэсний ассоциац (МУУҮА)-ын зөвлөлийн хурал уржигдар болж, удирдлагын асуудлыг хэлэлцжээ. Тус хурлаар зөвлөлийн дарга Г.Батцэнгэлийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, түүний оронд тус зөвлөлийн гишүүн З.Ган-Очирыг сонгожээ. Зөвлөлийн даргаар ажиллах болсон тэрбээр МУУҮА-ын гүйцэтгэх захирлын үүргийг мөн түр хавсран гүйцэтгэх юм байна. 
2026-07-08

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн урд тогтсон 310 тонн үерийн усыг соруулж, газрыг ариутгажээ

Долоодугаар сарын 7-8-нд шилжих шөнө орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд талын уулзварт үерийн ус ихээр тогтож, дөрвөн автомашин усанд урсаж, авто замын хөдөлгөөн түр хугацаанд саатсан.
2026-07-08

“25 дугаар суваг” телевизийн тоймч, сэтгүүлч Г.Мөнхтуул Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо 

Үндэсний их баяр наадмыг угтсан шагналын хурыг Ерөн­хийлөгч өчигдөр ч үргэлжлэн буулгав. Энэ өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин, Гавьяат малчин, Алдарт уяач Ц.Шинэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал, зөвлөх инженер Г.Ёндон нар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.
2026-07-08

Төв цэнгэлдэх хүрээлэнд тухтай сууж, чөлөөтэй зөрөх боломжийг хязгаарлажээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр хөл хөдөлгөөн ихтэй байна. Наадмын нээлтийн тасалбар авч чадаагүй жуулчид болон зарим иргэд нээлтийн өмнөтгөл тоглолтыг үзэж сонирхлоо.
2026-07-08

Гандангийнхан жуулчны улиралтай зэрэгцэн засвар, тохижилтын ажил хийж байна 

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Гандан болон Дэдэнпонров дуганыг сэргээн засаж буйтай холбоотойгоор зарим бүсэд гадаад, дотоодын жуулчид нэвтрүүлэхийг хориглосноо хийдийн захиргаанаас мэдээллээ. Тус хийдийнхэн өнгөрсөн жилийн зургаа, долоодугаар сард мөн засвар, тохижилтын ажил хийж, хэсэгчилсэн “хөл хорио” тогтоосон нь шүүмжлэл дагуулж байв.
2026-07-08

Хавдрын эсрэг үндэсний аяныг Сэлэнгэ аймгаас эхлүүлжээ

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-өөс улс орон даяар хэрэгжүүлдэг Хавдрын эсрэг үндэсний аяныг өнөө жил Сэлэнгэ аймгаас эхлүүлснээ мэдээллээ. Уг аяныг улсын хэмжээнд 16, тус аймагт зургаа дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ юм.
2026-07-08

Сэлбийн хиймэл нууранд сэлэхгүй байхыг онцгойлон анхаарууллаа

Нуурын гүн 8 метр бөгөөд сүүлийн өдрүүдэд бороо, хур тунадас их орсонтой холбоотойгоор усны түвшин нэмэгдсэн. Иймд живж осолдох эрсдэл өндөр байна.
2026-07-08

Хятадад нүүрсний эрэлт өсөж, Монголд боломж нээгдэх нь

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт энэ оны турш өсөх төлөвтэй байгаа нь Монголын экспортод шинэ боломж нээх хүлээлт үүсгэв. Урд хөршийн гангийн үйлдвэрүүд манай нүүрсийг хольцын зориулалтаар түлхүү ашиглаж байгаа бөгөөд үнэ, тээврийн зардлын давуу тал нь Монголын өрсөлдөх чадварыг хадгалж буйг салбарын шин­жээчид онцолжээ.
2026-07-08

“Цахилгааны төлбөр өндөр гардаг” гэх шалтгаанаар сургууль, цэцэрлэгүүдийн агааржуулалтын системийг өвлийн турш хаажээ

Боловсролын байгууллагуудын барилга, байгуулам­жийн эрүүл ахуй, дотоод орчны агаа­рын чанар, засвар, үйлчилгээний стандарт, хяналтын тогтолцоог сайжруулах шаардлага бий болоод удаж байна. Учир нь судалгаагаар манай улсын, тэрдундаанийслэлийнсургууль,цэцэрлэгүүдийн анги танхимын агаар дахь PM2.5 тоосонцрын агууламж ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс 3.3-5.6 дахин их гардаг болсон.
2026-07-08